Мэдээ мэдээлэл (386/411)

КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ асуудлаар аймгийн онцгой комисс хуралдлаа. Хурлаар дараах үүрэг чиглэлийг өгч ажиллалаа. 
1. Сүхбаатар аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан, спортын тэмцээн уралдаан, секц дугуйлангийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаах
2. Орон нутгийн Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг албан ёсны эх сурвалжид үндэслэн, баталгаат мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй хүргэж байх
3. Аймгийн хэмжээн дэх PC тоглоомын газруудын үйлчилгээг зогсоох. Мөн баар, ресторан, караоке зэрэг нийтийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах 
4. Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт тогтмол хэрэглэж, гарын ариун цэврийг сайтар сахих, илчлэг сайтай хоол хүнсийг тогтмол хэрэглэж иргэн бүр өөрөөс шалтгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх
5. Амны хаалтын хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр ЭМГ, Эм ханган нийлүүлэх байгууллагууд хамтран ажиллаж, Максны хомстол үүсгэхгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.