Хүүхдийг ивээх сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төслийг Дэлхийн Банк, Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн 2,7 сая ам долларын буцалтгүй тусламжаар Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, СҮХБААТАР аймгуудын 25 суманд 2019-2023 онд хэрэгжүүлнэ.
Монгол улсад боловсролд хамрагдалт өндөр боловч ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр дэлхийн 187 орноос 130 дугаарт жагсдаг. Тэр дундаа орон нутгуудад ажлын байр хомс, ур чадвар дутмаг байдгаас өсвөр үеийн хүүхэд, залуучууд ихээхэн бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн ихээр шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг манай аймгийн 4 сумын өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгосноор тэдний сурлагын амжилт, ур чадварыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэхээр чиглэгдэж байгаа юм.
Уг төслийн хүрээнд дараах гурван зорилтыг хангаж ажиллах юм.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр сургууль завсардсан болон ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй нийт 6,000 өсвөр насны хүүхэд, залуучууд сурлагын амжилтаа нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмшинэ. Төслийн үйл ажиллагаа нь зорилтот орон нутгийн багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүд гэх мэт 20,000 орчим хүнд хүрнэ гэж үзэж байгаа юм.