Мэдээ мэдээлэл (394/412)

567,7 тонн махны нөөцтэй байна

03 дугаар сарын 13-ны байдлаар Сүхбаатар аймаг 567,7 тонн махны нөөцтэй байна. Аймгийн ХХААГ-аас нөөцийн мах болоод өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний нөөцийн судалгааг тогтмол авч, хяналт тавин ажиллаж байна.

Мөн Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулж байгаа хоёр махны захад нийт таван тонн махны нөөц байгааг тогтоожээ. Захаар худалдаалж байгаа махны үнэ бага зэргийн өсөлттэй байгаа бол нөөцийн махыг бэлтгэж байгаа компаниуд худалдаанд гаргах үнээ тогтоогоогүй байгаа аж.

 

Тус аймагт мал нядалгааны буюу мах бэлтгэх есөн газар байдгаас хоёр нь түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон ,одоогоор долоон газар хэвийн ажиллаж мах бэлтгэж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ