Мэдээ мэдээлэл (397/410)

Коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж ААНБ, иргэдийг хандив үзүүлэхийг аймгийн Онцгой комиссоос уриалсан. Одоогоор аймгийн Онцгой комисст 15,7 сая төгрөг болон 1000 гаруй амны хаалт, гар ариутгагч зэрэг эд материал цуглараад байна.

Аймгийн Онцгой комиссоос гаргасан дээрх уриалгыг дэмжин, аймгийн ахмадын хорооны хамт олон 550 мянган төгрөг, 218 ширхэг амны хаалт, аймгийн аварга малчин С.Адъяабаатар 50 толгой хонийг мөн хандивлаад байна.

Одоогоор хандивын мөнгө болон бараа материалыг аймгийн Онцгой комисст төвлөрүүлж байгаа бөгөөд нэгдсэн журмаар зохих хуваарилалт, зарцуулалтыг хийх юм байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ