Мэдээ мэдээлэл (399/410)

Эмнэлэгт 70 ор шинээр дэлгэхээр төлөвлөлөө

Коронавирусний халдвар илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн салбар эмнэлэгт 70 орыг шинээр дэлгэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Уг эмнэлгийг тохижуулах болон эм, эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис, бусад тоног төхөөрөмжөөр хангахад 2,4 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс нэг сая орчим төгрөгийг эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн нөөц боломжоор бүрдүүлээд байгаа аж.

Одоогоор аймгийн хэмжээнд 10 хоногийн нөөцтэй байна. Харин цаашид нэн шаардлагатай болон эх үүсвэр нь тодорхойгүй зардлууд буюу 1,4 сая төгрөгийг орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх ААНБ, ард иргэдийн хандив тусламжаар яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна гэж аймгийн ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтуяа хэллээ.

Аймгийн Онцгой комиссоос өгч буй мэдээгээр аймгийн гамшгийн эрсдэлийн сангийн хөрөнгө дууссан, одоо нөөц хөрөнгөнөөс хэрэглэх нөхцөл байдал үүсээд байгаа гэв. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ