Мэдээ мэдээлэл (411/411)

АЙМГИЙН БАЯР НААДМЫГ 7 САРЫН 11, 12 НД  ЗОХИОН БАЙГУУЛНА.

Аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хороо хуралдаж, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 78 жилийн ойн баяр наадмыг 7 дугаар сарын 11, 12-ны өдөр,Сумдын баяр наадмыг 7 сарын 10,11-ны өдрүүдэд цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх нийтлэг шаардлагын дагуу тэмдэглэхээр тогтлоо.

Мөн хуралдаанаар баяр наадмыг зохион байгуулах 10 салбар хороог байгуулж, наадмыг зохион байгуулах комиссын даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Мөнхжаргал, нарийн бичгийн даргаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Мөнхцэцэг  нар ажиллахаар боллоо.

Энэ удаад эрийн 3 наадам болон шагайн харваан тэмцээн уламжлал ёсоор зохион байгуулагдах хэдий ч цөөн тооны хоол үйлдвэрлэлээс бусад худалдаа үйлчилгээ явуулахыг хориглолоо.

Мөн баяр наадамд оролцох болон үзэгчдийн халууныг үзэх, ариутгах, амны хаалт зүүлгэх, суудал хоорондын зайг бариулах зэрэг цар тахлаас урьдчилан сэргийлэх бүхий л талын арга хэмжээг авч ажиллах үүрэг бүхий эрүүл мэнд, ариутгал халдваргүйжүүлэлт, зохион байгуулж ажиллахаар боллоо.

Мөн аль болох иргэдийг олноор нь цуглуулахгүй байхад анхаарч наадмын үйл ажиллагааг телевизээр болон цахимаар дамжуулан үзүүлэхээр төлөвлөж байна.

 

                  АЙМГИЙН БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО