Мэдээ мэдээлэл (412/412)

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассиоцаци хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд ОНХС-н хөрөнгийн хэмжээг тогтвортой байлгах зорилгоор сумдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас ОНХС-н үйл ажиллагааг сайн хэрэгжүүлсэн сумдад үр дүнд суурилсан урамшуулал олгодог бөгөөд  өнгөрсөн 8-р  сард  хуваарийн дагуу манай аймагт ажиллаж  сумдын ОНХС-н үйл ажиллагаанд үнэлгээ хийн дүнгээ гаргасан байна.

Урамшуулал авах сумдыг сонгохдоо 54-с дээш хувиар үнэлэгдсэн сумдыг оруулсан бөгөөд, авсан онооны байдлаас хамааран сумдад хуваарилагдах ОНХС-н хөрөнгийн  25, 40, 50 хувиар тооцож урамшуулах олгох шийдлээр шалгаруулахад 13 сумаас 10 нь урамшууллын босгыг давж нийт дүнгээр 335,745.56 төгрөгийг урамшуулал хэлбэрээр  орон нутгаа татаж чаджээ. 2021 онд Сүхбаатар аймагт урамшуулал болон дэмжлэг хэлбэрээр нийт 430,729.460 төгрөгийг төслөөс олгохоор төлөвлөсөн байна.

Өнгөрсөн онд Уулбаян сум улсын хэмжээнд 10-р байранд эрэмбэлэгдэж аймгаа манлайлж байсан бол энэ онд амжилтаа ахиулж 3-р байр, мөн Мөнххаан, Баруун-Урт сумд 11,12-р байр эзэлж урамшууллын хувиа нэмэгдүүлж чаджээ.

Мэдээлэл бэлтгэсэн ОНТА:                                       С.Буянбадрах