Хууль & Эрх зүйн орчин

Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Тайлбар: танилцуулга утас: 70518892

Тариалангийн тухай хууль

Батлагдсан он: 2004 он
Түлхүүр үг: газар тариалан
Тайлбар: Энэ хуулийн зорилт нь тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь хамгаалахтай холбогдон иргэн, төр, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Төрийн албаны тухай хууль

Батлагдсан он: 2002 он
Тайлбар: Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн алба /цаашид "төрийн алба" гэх/-ны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулахад оршино.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

Батлагдсан он: 2006 он
Тайлбар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

Монгол Улсын Үндсэн хууль

Батлагдсан он: 1992 он
Түлхүүр үг: монгол улсын үндсэн хууль
Тайлбар: Монголын ард түмэн бид: - улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, - хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, - төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, - хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, - эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль

Батлагдсан он: 2013 он
Түлхүүр үг: хөрөнгө оруулалт
Тайлбар: Энэ хуулийн зорилт нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах сангийн үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, сангийн үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас зохицуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Усны тухай хууль

Батлагдсан он: 2012 он
Түлхүүр үг: ус
Тайлбар: Энэ хуулийн зорилт нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Ойн тухай хууль

Батлагдсан он: 2012 он
Түлхүүр үг: ойн тухай
Тайлбар: Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Инновацийн тухай хууль

Батлагдсан он: 2012 он
Түлхүүр үг: инноваци
Тайлбар: Энэ хуулийн зорилт нь инновацийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, төрийн дэмжлэг, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулан эзэмших, ашиглах, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль

Батлагдсан он: 2012 он
Түлхүүр үг: зээл, зээлийн батлан даалт
Тайлбар: Энэ хуулийн зорилт нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилго бүхий зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Нийт: 11