ЗД-ын захирамж & ИТХ-ын тогтоол (1/6)

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам

Батлагдсан огноо: 2013 он
Түлхүүр үг: төрийн албаны салбар зөвлөл

МОНГОЛ УЛСЫН
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ТОГТООЛ

№128

2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр                                                                                                   

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн
aжиллах журам батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.13, 35 дугаар зүйлийн 35.1.3, Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм"-ийн 3.3 дахь хэсгийг тус тус баримталж, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.“Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                 Б.ЦОГОО
 

Файлын нэр Огноо
1 togtool 128.pdf 2015-05-14