ЗД-ын захирамж & ИТХ-ын тогтоол (2/6)

Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж, дүгнэх журам

Батлагдсан огноо: 2014 он
Түлхүүр үг: төрийн албаны салбар зөвлөл

МОНГОЛ УЛСЫН
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ТОГТООЛ

№126

2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр                                                                                                   

Ажил дүгнэх журам,
үзүүлэлт батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.13, 35 дугаар зүйлийн 35.1.3, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоорбаталсан "Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журам"-ын зургадугаар бүлгийн 6.1 дэх хэсгийг баримтлан, Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. "Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж, дүгнэх журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажил дүгнэх үзүүлэлт"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журам, үзүүлэлтийг батлагдсан өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба /С.Цэдэнсамба/-д үүрэг болгосугай.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                 Б.ЦОГОО
 

Файлын нэр Огноо
1 SZdugneh_juram_togtool_126.pdf 2015-05-14