ЗД-ын захирамж & ИТХ-ын тогтоол (3/6)

Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам, заавар

Батлагдсан огноо: 2013 он

МОНГОЛ УЛСЫН
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ТОГТООЛ

№86

2013 оны 5 дугаар сарын 17-ний өдөр                                                                                                   

Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход
мэргэшлийн шалгалт авах журам, заавар батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 17дугаар зүйлийн 17.8, 35 дугаар зүйлийн 35.1.3, 35.1.9 дэх хэсгийг тус тус баримталж, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТОГТООХ нь:

1. "Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам"-ыг 1-р хавсралтаар, "Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход авах мэргэшлийн шалгалтын үнэлгээ, дүн гаргах заавар"-ыг 2-р хавсралтаар, "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын дүнгийн хуудас"-ны загварыг 3-р хавсралтаар, "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг нөөцөд бүртгэх жагсаалтын загвар"-ыг 4-р хавсралтаар, "Бүртгэлийн хуудас"-ны загварыг 5-р хавсралтаар, "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын зохион байгуулалтын хяналтын хуудас"-ыг 6-р хавсралтаар, "Өргөдлийн загвар"-ыг 7-р хавсралтаар тус тус баталсугай.

2. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэнийг сонгон шалгаруулахдаа энэхүү журам, зааврыг баримталж ажиллахыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв комисс, салбар комисст тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам батлах тухай" Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэхүү тогтоолыг 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж мөрдсүгэй.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                 Б.ЦОГОО
 

Файлын нэр Огноо
1 86.pdf 2015-05-14