Монгол банкны мэдээлэл (6/11)

Эссе бичлэгийн уралдаан

Эрхлэн гаргасан: Сүхбаатар аймаг дахь Монголбанкны салбар
Хэвлэгдсэн он: 2017-10-25

САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙГАА ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Нэг. Зорилго:

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаар дамжуулан тэдний эцэг эх, асран хамгаалагчдад “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн ач холбогдол, хэрэгжилт, үр дүн, хүртээмжийг хүргэх, хувь хүний болон өрхийн санхүүтэй холбоотой зөв дадлыг амьдралдаа хэвшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

Хоёр:Зохион байгуулагч:

Сүхбаатар аймаг дахь Монголбанкны салбар.

Гурав: Сэдэв, тавигдах шаардлага:

“Манай гэрийн төсөв” сэдвийн хүрээнд 2 хуудсанд багтаан шивж, өөрийн овог нэр, холбогдох утас, сургууль, ангиа дэлгэрэнгүй бичиж ирүүлнэ. Хугацаа хэтэрсэн эссэ бичлэгийг хүлээн авахгүй.

Дөрөв. Хамрах хүрээ

 Ерөнхий боловсролын дунд сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчид.

Тав: Хугацаа:

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авна.

Зургаа: Шалгаруулалтын журам:

Эссэ бичлэгийг Монголбанкны салбарт хүлээн авч, салбарын захирал, хянан шалгагч нарын бүрэлдэхүүнтэй комисс шүүн явуулна.

Долоо: Уралдааны шагнал:

Тэргүүн байр: 80,000.00 төгрөг, өргөмжлөл-1

Дэд байр: 60,000.00 төгрөг, өргөмжлөл-1

Гуравдугаар байр: 40,000.00 төгрөг, өргөмжлөл-1