Хэвлэлийн тойм (120/122)

Бүх сумын мал сүргийг вакцинжуулна

Малын гоц халдварт шүлхий өвчин 2017 оны 1 дүгээр сарын 24-нд анх Эрдэнэцагаан суманд гарснаас хойш өнөөдрийн байдлаар таван сумын 12 голомтонд, 31 хот айлын 57 өрхийн 276 мал өвчилж, 224 малыг устгаад байна. Шүлхий өвчин гарсан Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баруун-Урт, Мөнххаан сумдын мал сүргийн 50 орчим хувийг вакцинжуулалтад хамруулаад байгаа бөгөөд үргэлжлүүлэн аймгийн бүх сумын малыг вакцинжуулах ажлыг зохион байгуулан ажиллаж эхэллээ. Сумдад зөвлөмж өгч вакцинжуулалтанд хамрагдах мал, шаардлагатай эмч нар, гарах группын судалгааг гаргуулаад байна. Мал эмнэлгийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор зүү, шприц, хөдөлмөр хамгааллын хэрэгслийг Улаанбаатар хотоос татан аваад байна.