Сумдын сарын мэдээ

СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ

 ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ

ДОЛООДУГААР САРЫН МЭДЭЭЛЭЛ

 

                                                                          

 

 

            Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар:

 

            а/. Сумын ИТХ-ын чиглэлээр:

             -Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр төсвийн байгууллагуудын 2017 оны төсвийн төсөл, 2018-2019 оны төсвийн төсөөлөл болон бусад асуудлыг  хэлэлцэн батлуулахаар бэлтгэлийг хангаж байна.

б/. Тамгын газар, төрийн удирдлагын ажлын чиглэлээр.

            -Долоодугаар сард нийт 16 албан бичиг гаднаас ирснийг бүртгэлд авсан ба үүнээс 8 албан бичиг тодорхой хугацаанд хариутай бөгөөд ажил хүссэн тухай 1 иргэний өргөдлийг  бүртгэлд аваад байна.

            -Удирдлагын баримт бичгийн хувьд сумын Засаг даргын “А” захирамж -8, “Б” захирамж -2 тус тус гарч, хэрэгжилтийг тооцон ажиллаж байна.

-2016.07.04 ний өдөр сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдын өргөтгөсөн хуралдаанаар сумын Засаг дарга албан хаагчдад үйл ажиллагааны чиглэл өгч, үүрэгжүүллээ. Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэх комиссыг сумын Засаг даргын 2016.07.08 ны өдрийн А/47 дугаар захирамжаар  томилж, наадмыг зохион байгуулах журам, хөтөлбөрийг баталж мөрдөн ажилласан. Үүний дагуу зохион байгуулсан зарим голлох арга хэмжээг дурьдвал: - Наадмын 2 өдөрт өглөө 06.00-18.00 хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг хориглож, наадмын талбайд зөвхөн зөвшөөрөл бүхий машиныг оруулах, архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг бүх худалдааны цэг салбарт хориглох зэрэг арга хэмжээг авч, ажилласны үр дүнд наадмыг дэг журамтай зохион байгууллаа.

            -2016.07.18 ны өдөр төрийн байгууллагуудын удирдлагуудын хүрээнд хурал хийж, сумын Засаг дарга болон удирдлагаас өгсөн үүргийн биелэлтийг тооцон, дүгнэлээ.

             -Төсвийн байгууллагуудын болон ЗДТГ-ын ажилтан албан хаагчдын сар бүрийн үйл ажиллагааны мэдээллээ ирүүлсэн байдлыг тухай бүр нь бүртгэж, дүгнэдэг зарчмын дагуу дүгнэхэд: а/. Байгууллагуудаас Соёлын төв эхний байрт

            б/. ЗДТГ-ын ажилтан албан хаагчдаас Улсын бүртгэгч З.Мөнхзул эхний байрт шалгарлаа.

-ЗДТГ-ын БОХУБ-ийн сул орон тоонд Төрийн албаны нөөцөд бүртгэлтэй, сонгон шалгаруулалтад өндөр оноо авсан иргэнийг томилуулахаар шийдвэрлэлээ.

            Хоёр. Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

-Сумын төрийн байгууллагуудын 2017 оны төсвийн төсөл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг боловсруулж , хуваарийн дагуу аймгийн  Санхүү төрийн сангийн хэлтэст тушааж байна.

-2016 оны хагас жилийн санхүүгийн тайланг нэгтгэж, аймгийн Санхүү , төрийн сангийн хэлтэст хуваарийн дагуу тушаахад бэлтгээд байна.

Гурав. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

-Оюутан сурагчдын сургалтын төлбөрийн хөнгөлөлт, зээл хөтөлбөрийн талаар судалж, Ligal info вэб сайтаас Засгийн газрын 2014.03.07 ны 71, 2014.07.04 ний 214, 2015.01.26 ны 26,  2016.04.25 ны 229 дүгээр тогтоолуудыг  бүрэн эхээр нь татаж, холбогдох мэдээллийг нэгтгэн бичиж “Ил тод байдлын самбар”-т байршуулж, мөн эцэг,эх, оюутан сурагчдад мэдээлэл хийж байна.

-Баяр наадмын үеэр 26 цэг салбарт  хүнсний үйлчилгээ явагдсан ба энэ үед Худалдаа үйлчилгээ, татвар хариуцсан мэргэжилтэн нар хамтран ажиллаж, аймгийн МХГ-аас ирүүлсэн зөвлөмж чиглэл, Засгийн газрын 2013.05.18ны 172 дугаар тогтоолын журмын холбогдох заалтаар мэдээлэл хийлээ.

-Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлын талаар нийт 2 сунгаа, 6 тар, 14 уяачдын гал зэргээр биечлэн очиж мэдээлэл хийлээ.

-Монгол улсын “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтын дагуу 132 хүүхэд даатгалд хамрагдаж, 7 наснаас дээш насны хүүхдээр хурдан морь унуулах арга хэмжээг авч ажиллалаа.

Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

а/.Сургууль, Цэцэрлэг, Соёлын байгууллагын хүрээнд:

            -Сумын Хүүхдийн цэцэрлэгээс санаачлан Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд  3-5 насны 16 бөхчүүдийн барилдааныг зохион байгуулсан ба шагналд сумын ЗДТГ-аас 120000 / нэг зуун хорин мянган/ төгрөгийг зарцууллаа.

            Соёлын төв:

            -Сумын баяр наадам 2016.07.14, 15 ны өдрүүдэд болж, нээлт хаалтын арга хэмжээ, баярын шоу цэнгээнийг Соёлын төв болон соёл урлаг хариуцсан комисс зохион байгууллаа. Наадамд азарга 64, их нас-75, соёолон-100, хязаалан 122, шүдлэн-117, даага 114 нийт 592 хурдан морь уралдсан. Хүчит бөх 64 барилдаж Ц.Намжвандан түрүүлж “Сумын заан”, Т.Цэнгэлбаяр үзүүрлэн “Сумын начин” цолыг тус тус хүртлээ. 

            -Аймгийн баяр наадмын өдрүүдэд сумын Соёлын төвийн эрхлэгч, хөгжим, бүжгийн багш нар Баруун-Урт суманд очиж ажиллав.

б/. Эрүүл мэндийн байгууллагын хүрээнд:

            -Баяр наадмын өдрүүдэд сумын ЭМТ-ийн хэвийн тасралтгүй ажиллагааг ханган, харуул манаа,  жижүүрийн сонор сэрэмж, хариуцлагыг дээшлүүлэн үүрэгжүүлж, яаралтай тусламжийн автомашин, эм эмнэлгийн хэрэгсэл болон ор, хүний нөөц, багаж тоног төхөөрөмж, шатахууны бэлэн байдлыг хангаж, аймгийн ЭМГ-ын 70518001, 70518003 утсанд өглөө 08:00-17:00 цагуудад мэдээг тогтмол өгч ажиллалаа.

            -Иргэдийн амралт, зугаалгын улиралтай холбоотойгоор харьяаллын бус явуулын хүмүүст шаардлагатай яаралтай тусламж болон бусад үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ осол аваар, наршилт, түлэгдэлт, хоолны хордлого, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэх мэдээллийг ил тод байдлын самбар буюу мэдээллийн бүхий л хэрэгслийг ашиглан хүргэж байна.

            Нийгмийн халамжийн чиглэлээр:

            -Улсын бүртгэлийн байгууллагаас нас барсан болон шилжсэн иргэний бүртгэлийг тухай бүр нь авч, WAIS  программд тогтмол бүртгэж байна. Шинээр төрсөн хүүхдийн бүртгэлийг тогтмол хийж, mail-ээр НХҮХ-т  хүргүүлж , өрхийн мэдээллийн санг  байнга баяжуулж байна.

             -Сумын ихэр хүүхдийн судалгаа, магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилал, ахмадын амралтад амарсан ахмад настны судалгаа зэргийг хийлээ.

            -Долоодугаар сард халамжийн чиглэлээр дараахь үйлчилгээг үзүүлсэн.

            1. Халамжийн тэтгэвэр 41 иргэнд 5,521,050 төгрөг

            2. Тэжээгчээ алдсаны тэтгэмж 17 иргэнд 2,380,000 төгрөг

            3. Асаргааны тэтгэмж 54 иргэнд 3,570,000 төгрөг

            4. Хараагүй иргэний харилцаа холбооны зардалд 4 иргэнд 80000 төгрөг

            5.”Алдарт эх”-ийн II  зэргийн одонгийн  1иргэнд 200000 төгрөг

            6. Жирэмсэн эхийн тэтгэмж 63 эхэд 2,350,670 төгрөг

            7. Ахмад нстан болон ХБИ-ний хөнгөлөлт 21 иргэнд 4,239,900 төгрөг  буюу НИЙТ  18,241,620  төгрөгийг зарцуулсан байна.

Тав. Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

            -Баяр наадмын өдрүүдэд сумын МЭҮТ-аас хурдан морьдыг уралдааны замд гарахаас өмнө үүлдэрлэг байдлыг шалгах, өндрийг хэмжих зэрэг ажлыг  “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо”-ны 2015.07.01 ний өдрийн 05 дугаар тогтоолыг үндэслэн шийдвэрлэж ажиллалаа.

            -Сумын Засаг даргын 2016.07.18 ны өдрийн А/48 дугаар захирамжаар “Бог малыг угаалганд хамруулах ажлыг 7-р сарын 20 ноос 8-р сарын 10 ны хооронд зохион байгуулахаар шийдвэрлэн, бүх мал эмнэлгүүдэд үүрэг чиглэл өгч,  МЭҮТ-аас энэ ажилд хяналт тавьж байна.

-Төрийн үйлчилгээг цаг тухайд нь иргэдэд хөнгөн шуурхай хүргэж ажилласан тул зарим албан хаагчид, иргэдийг шагнаж урамшууллаа. Тухайлбал: Монгол улсын Зам тээврийн сайдын тушаалаар “Онц тээвэрчин цол” тэмдгээр жолооч Д.Бямбаа, Авто тээврийн байгууллагын 90 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр жолооч Н.Батсүх, Т.Энхтайван, Д.Аюурсэд нар шагнагдлаа.

-МЭҮТ-ийн дарга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар,МХЕГ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр сумын МЭҮТ-ийн мэргэжилтэн Э.Хүрэлбаатар нар шагнагдлаа.

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгааны хязгаарлалт 2016.07.25 наас 28 ны өдрүүдэд өглөө 06:00-20:00 хүртэлх хугацаанд хийгдэхээр боллоо.