Сумдын сарын мэдээ

ХАЛЗАН СУМЫН  ИТХ, ЗДТГ-ЫН  2016 ОНЫ 07-Р САРЫН МЭДЭЭ.

Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар:

б. Тамгын газар төрийн удирдлагын ажлын чиглэлээр:

Жишиг хорооллын 2 хашааг засварлан барих ажлыг ТГ-ын ажилчид 07-р сарын 20 ны өдөр гүйцэтгэж орчны хог хаягдлыг цэвэрлэсэн.

Сумын баяр наадмыг засаг даргын 07-р сарын 04 ны өдрийн А/74 тоот захирамжаар зохион байгуулалтын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ.

ТГ-ын 2016 оны эхний хагас жилд  хийсэн ажлын тайлан, холбогдох эрх зүйн актын биелэлтийг гаргаж аймгийн ХШҮ-ий тасагт хүргүүллээ.

Хоёр. Эдийн засаг төсөв санхүүгийн бодлогын хүрээнд

Энэ сард аймгаас авах санхүүгийн дэмжлэгээр 19,0 сая төгрөг, ОНХС-ийн орлогын шилжүүлгээр 30,0 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилт 47910,3 мянган төгрөгийн санхүүжилт авч ажилласан байна.Байгууллагаар нь авч үзвэл

  • ЕБС-17077,1 мян/төг
  • Хүүхдийн цэцэрлэг-5149,4 мян/төг
  • Соёл 2982,5 мян/төг
  • ЭМТ- 22701,3 мян/төг
  • ИТХ-2830,5 мян/төг
  • ЗДТГ-13781,1 мян/төг
  • Баг-2258,4 мян/төг
  • Нөөц сан 130,0 мян/төгрөгийн санхүүжилт авсан байна. Бүх төсөвт байгууллагын цалингаа тавьсан. 2017 оны төсөв болон 2016 оны хагас жилийн тайлан, сумын бүх төсөвт байгууллагын өмчийн улсын үзлэг тооллогын нэгтгэлийг хийж байна. Хуулийн хугацаанд аймгийн СТСХ-д тушаана. Нягтлан бодогч нар Татварын тайлан, НДШ-ийн тайлан, Шилэн дансны цахим программд төсвийн гүйцэтгэл тайлангаа шивж байна. Ня-бо Г.Баянжаргал хариуцсан байгууллагынхаа 2017 оны төсвияг дээд шатны байгууллагдаа тушаасан. 7-р сарын 20 нд ТГ-ын албан хаагчдад сумын баяр наадмын зардлын тайланг танилцууллаа. Мөн 7-р сарын 25 ны 14 цагт сумын баяр наадам болон Халзан овоо тахилгын наадмын тайланг иргэдэд тавина.

Гурав. Хууль эрх зүйн бодлогын хүрээнд:

            Хууль эрх зүйн чиглэлээр хийсэн ажлын тайланг хагас жилийн байдлаар гаргаж аймгийн ХЗХ-т хүргүүллээ.

7-р сарын 14,15 ны өдрүүдэд сумын баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан сумын засаг даргын захирамжаар хэв журмын комиссыг 12 хүний бүрэлдэхүүнтэй, хүүхэд хамгааллын багийг 5 хүний бүрэлдэхүүнтнтэй тус тус  байгуулж журмын дагуу ажиллан мэдээ тайланг холбогдох шатны байгууллагуудад хүргүүллээ.

Дөрөв. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн гаралтай хог хаягдлыг түр хадгалах 3 тасалгаатай байр барьж ашиглалтанд орууллаа.

Тав. ХАА, БО, Үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

Хөдөлмөр эрхлэлт: Хөдөлмөр эрхлэлтийн шугамаар нийтийг хамарсан ажлын чиглэлээр Цэцэрлэгт хүрээлэнд 10 хоногийн хугацаатай 10 ажилгүй иргэнийг түр ажлын байраар хангалаа.

Баяр наадмын үеэр 4 цайны газар, 3 тоглоомын үйл ажиллагаанд үйлдвэр үйлчилгээний түр зөвшөөрөл олгож, тусгай журам гарган танилцуулж, галын аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар санамж танилцуулан гарын үсгээр баталгаажуулан ажилалаа.

Сум хөгжүүлэх сан, газар тариалангийн мэдээ тайланг нэгтгэн гаргаж холбогдох шатны байгууллагад хүргүүлсэн.

БО. Аймгийн ОБГ-ын 2016 оны 07-р сарын 06 ны өдрийн 3/328 албан тоотын дагуу ард иргэдэд анхааруулга, санамжийг УЦУОША-тай хамтран  утсан холбоо /мессеж/ ашиглан шуурхай хүргэлээ. ОНХ-ийн сангаас 15,0 сая төгрөгийн өртгөөр сумын төвийн 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын засварын ажлыг хийлгэж аймгийн ЭХ-ий салбараас 07-р сарын 19 нд сумын ажлын хэсэг комиссын бүрэлдэхүүнээр хүлээж авлаа. Үүнд 26 ш тулгуур багана, 1600 м камелийн утас шинэчлэгдлээ.