Сумдын сарын мэдээ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 07 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

Нэг. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

А. Сумын ИТХ-ын чиглэлээр

Тухайн сард захирамж-1,тэргүүлэгчдын тогтоол-4, тус тус  тогтоол шийдвэр гаргаж ажиллаа. Тэргүүлэгчдын хурлыг зохион байгуулж наадмын коммис гаргах, орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн ажилд хяналт хийх асуудлыг хэлэлцэж тогтоол гаргаж ажиллаа. Мөн төрийн дээд одон медиалд тодорхойлогдох 2 иргэний материалыг холбогдох газар уламжилсан.  7.13,14нд баяр наадмын үйл ажиллагаа ЗДТГ-тай хамтран амжилттай зохион байгуулсан. 7-р багын БИНХ-аас  баг дээр өдөрлөгийг амжилттай зохион байгуулж уралдаан тэмцээн явуулж ажилласан.

Б. Тамгын газар, төрийн удирдлагын ажлын чиглэлээр

             Сумын баяр наадам 2016 оны 07 сарын 13,14 ны өдрийг тохиолдуулан ажлын хэсгийг томилж бөх, сур, морь, шагайн харваа, соёлын үйл ажиллагаа аж ахуйн ажил, хэв журам зэрэг хэсгүүдэд төрийн албан хаагчидыг томилон ажиллаа. Баяр наадмын өдрүүдэд гарсан зөрчил алдаа дутагдалгүй сайхан болж өнгөрлөө. 2016 оны 08 дугаар сарын 11-нд 3 түмэн адууны баяр наадам болохтой холбогдуулан бэлтгэл ажил хангагдаад байна. 07 дугаар сарын 25-наас эхлэн БЗХӨ урьдчилан сэргийлэх үзлэг эхлэж байгаатай холбогдуулан Аймгийн эрүүл мэндийн төвөөс 10 эмч ирж урьдчилан сэргийлэх үзлэг эхлээд байна.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ САНХҮҮ БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Төрийн сангийн үйл ажиллагааны журам болон бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна. Татварын орлого 74208,0 /өссөн дүнгээр/, Сангууд үүнд Малд хамгаалах сан Эхний үлдэгдэл 20199,9 орлого 1170,5 зарлага 7608,6 үлдэгпэл 13761,8 Байгаль хамгаалах сан эхний үлдэгдэл 26225,8 орлого 1145,1 зарлага 15233,8 үлдэгдэл 12638,1 сум хөгжүүлэх сан эхний үлдэгдэл 19680,6 орлого 39670,9 зарлага 8000,0 үлдэгдэл 51351,5 орон нутаг хөгжүүлэх сан орлого 73000,0 зарлага 47000,0 үлдэгдэл 26000,0 байна.

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд төсөвт газрууд 7, бичигт их өргөө ОНӨГҮ, эргэлтийн эмийн сан,Бичигт дэхь гаалийн хороо, Хилийн 0146-р ангийн шилэн дансны мэдээллийг сар бүр оруулж буй эсэхэд хяналт тавин ажиллаж байна. төсөвт байгууллага болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудаас хагас жилийн санхүүгийн тайланг хуваарийн дагуу хугацаанд нь өглөө. Мөн 07 дугаар сарын 25 дотор 51 аж ахуй нэгж байгууллагын 2-р улирлын санхүүгийн тайланг цахимаар шивүүлж хүлээн авлаа.

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Сүхбаатар  аймаг дахь Сумы дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 5 хүний бүрэлдэхүүнтэй албан хаагч нар ирж Сумын ЗДТГ бусад төрийн албан хаагч нарт Захиргааны ерөнхий хууль, эвлэрүүлэн зуучлах талаар мэдээлэл хийж ажиллаа.

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Соёлын төв: Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын яруу алдар гийсний түүхт 95 жил, Монгол Тулгар төрийн 2225 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган 2016 оны 07 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд Үндэсний их  баяр наамдын нээлтийн үйл ажиллагаа, уралдаан тэмцээн, хаалтын цэнгүүдийн зохион байгууллаа. Үүнд баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг 40 хүүхэд, 15 насанд хүрэгчдийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Наадамчин олны дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Морьтой монгол  тэмцээнийг зохион байгууллаа. 2016 оны 07 сарын 23-нд Бичигт боомтын баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллж ажиллаа.

Хүн ам зүйн чиглэлээр: ХАӨМС-д шилжиж ирсэн 1 иргэнийг бүртгэж, шинээр төрж бүртгүүлсэн 9 хүүхдийг нэмж, нас барсан 4 иргэнийг хасах хөдөлгөөнийг тус тус  хийж ажиллаа.

Статистикийн хэлтэсээс 2016.07.05 нд ирүүлсэн ХАӨМС-ын өрх, хүн амын алдааны жагсаалтаар ирүүлсэн хүн амын 105 алдааг хугацаанд нь засаж дуусгасан.

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Хөдөө аж ахуй: Газар тариалангын хувьд улаан буудай 1000 га, овъёос 200 га, техникийн ургамал буюу арабс 2800 га, ногоон тэжээл 2000 га, төмс 7 га, хүнсний ногоо 3.3 сот тариалалт хийгээд байна. Өнөөдөрийн байдлаар ноосны урамшуулалд 92 өрх паданаа өгч бүртгүүлээд байна. мал угаалгын ажил эхлэж өнөөдрийн байдлаар 1350 толгой/ бог мал/ хамрагдсан мэдээтэй байна. Багийн засаг дарга нарт өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Сумын засаг даргын Албан даалгавар гарч бэлтгэл ажилдаа ороод байна. Мөн 3 түмэн адууны баяртай холбогдуулж малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тул бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. МЭҮТ-тай холбоотой мэдээ тайланг холбогдох газруудад цаг хугацаанд өгч ажиллаж байна.

 

Тайлан нэгтгэсэн: Эрх зүй дотоод хэргийн мэргэжилтэн Ц.Содцэцэг