Сумдын сарын мэдээ

Мөнххаан сумын ИТХ, ЗДТГ-ын 2016 оны 07 сарын мэдээ

Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар

Хоёр. Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

Сумын наадам зохион байгуулах ажилд санхүүгийн комисс морь дагах машины зөвшөөрлийг хэвлэж захирамжийн дагуу 50000 төгрөгийн хураамжийг хурааж баяр наадмын зардалд зарцуулсан. Мөн морь бөхийн байг санхүүгийн алба тараасан. Сум хөгжүүлэх сангийн зээлийн шинэ журмыг зээлдэгчидэд танилцуулж зөвөлгөө өгссөн. Зээлийн эргэн төлөлтийг 2015 оны жилийн эцсээр болон 2016 оны хагас жилээр гаргаж тулган зээлдэгч нартай тооцоо нийлж гарын үсэг зуруулан баталгаажууллаа.

Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтөөр орж ирсэн 29 сая төгрөгийн зээлийг 6 иргэнд олгоод байна. Хагас жилийн ХХОАТ-ын татварын тайланг цахим санд хүн тус бүрээр шивж баталгаажуулсан. ААНБайгууллагуудын хагас жилийн тайланг төрийн санд шивсэн эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Статистикийн хэлтэст ААНБайгууллагуудын болон бусад холбогдох хагас жилийн мэдээг цаг тухайд нь хүргүүлсэн. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг гаргаж Худалдан авах ажиллагааны албанд хүргүүлэн e-prokurement.mn-д илгээж баталгаажуулсан. Орон нутаг хөгжлийн сангийн санхүүжилтээр 56 сая төгрөг ирснийг 04 шугамын ажлын 2014 оны өрөнд 11158200 төгрөгийг Лайт спийд ХХК-д Холбооны үйлчилгээний дэд бүтэц байгуулах ажлын өрөнд 11744200 төгрөгийг тус тус шилжүүлж ахмадын ордон барих компанид 30% болох 19500000 төгрөг олгоод байна. Ахмадын ордон барих тендер шалгаруулалтанд 3 компани оролцсоноос “Гэгээн харваах” компани шалгарч гэрээ байгуулан ажлаа эхлэхэд бэлэн болоод байна. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 106.3%тай байна. Төсвийн төлөвлөлтийг байгуулага тус бүрээр гаргаж харьяа газруудад нэгтгүүлээд байна. Нягтлан бодогч нар төсөвт 6 байгууллагынхаа 2016 оны хагас жилийн тайлангаа гаргаж төрийн санд нэгтгүүллээ.Төрийн болон орон нутгийн өмчийн тооллогыг төсөвт байгууллагууд дээр явуулж дуусган төрийн сан дээр нэгтгэлийг хийж Сүхбаатар аймгийн өмчийн албанд нэгтгүүлээд байна.

Гурав. Хууль, эрхзүйн бодлогын хүрээнд: Сар бүрийн 29нд хууль эрхзүйн сургалтыг тогтмол явуулж хэвшсэн.

Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэнд нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

  1. 93-н жилийн ойн баяр наадмаар хурдан морины уралдаанд нийт 415 морь уралдаж гэнэтийн ослын даатгалд 100% хамрагдаж, хамгаалалтын хувцас бүрэн өмссөн. Хяналт тавьж тамгын газрын мэргэжилтэн нар ажилласан.

Соёлын төв

Hомын сан: 5 оюутан, 10 сурагч, 5 насанд хүрэгчдэд карт нээн үйлчилсэн. 81 номыг уншилганд гаргасан байна. Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангаас солилцоогоор ирсэн 20 номыг ЭМТ-д хэвтэн эмчлүүлэгчдэд уншуулан үйлчилж байна. Солилцоогоор ирсэн 20 ном нь уранзохиолын адал явдалт өгүүллэг болон эрүүл мэнд, танин мэдэхүйн төрлийни номнууд байна.

Соёл урлаг: Соёл урлагийн талаар 5 арга хэмжээ зохион явуулсанаас баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг мөн баяр наадмын хүндэтгэлийн тоглолт Соёлын төвийн дуу хөгжмийн багш С. Баторшихын “Хойморь далласан морин хуур мину” нэртэйгээр тоглогдсон. Тоглолтонд 10 гаруй залуу уран бүтээлчид оролцсоноос Улаанбаатар чуулгын дуучин СТАжилтан Хатанбаатар ая дуугаа өргөн барилаа. Оюутан залуучуудад зориулсан үдшийн шоу цэнгүүнийг зохион явууллаа. Соёлын төв нь 2016.07.01-нээс бүжгийн багшаар Г. Налжирмааг ажиллуулж наадмын нээлтийн ажиллагаанд 40 хүүхдийг бэлтгэн ажилласан. Сүхбаатар аймгийн Жаахан шарга ХЖТ-с Соёлын төвийн Дуу хөгжмийн, Бүжгийн багш нарт 5 хонгийн сургалтыг явуулсан. Үүнд С. Баторших сургалтанд хамрагдсан. Сүхбаатар аймгийн баяр наадмын нээлтийн арга хэмжээнд эрхлэгч, дуу хөгжмийн багш, бүжгийн багш нар оролцож байна.

Соёлын өв: Сүхбаатар аймгийн Боловсрол Соёлын газар, Угсаантны зүйн музей хамтран Сумдын БМ ажилтнуудад 2016.06.12-ноос 15-ыг хүртэл сургалт семинар зохион явуулсан. Энэ сургалтанд БМАжилтан Х. Майнэгэн хамрагдсан. Сургалтаар 2015 оны улсын тооллогын тайланг нууцлалын зэрэглэлтэй учраас Сумын ИТХ-д мөн ЗДаргат тус тус өгсөн. Улсын тооллогын тайланг цаасан хэлбэрээр DVD-д өгсөн. Түүх соёлын үл хөдлөх дурсгалт газар бүртгэлтэй 21 байсан бол улсын тооллогоор 120 бүртгэгдэж 100 гаруй булш хиргэсүүр, нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн төв- Нийт үзлэг 897, Томуу, томуу төст 120, Алсын дуудлага 15

Хийсэн сургалтууд: Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье гарын авлага хийж 40 ширхэгийг тараасан. Орчны эрүүл мэндийн мэдлэг хандлага тодорхойлох судалгааг 50 хүнээс авч дүгнэн ЭМГазрын мэргэжилтэнд явуулсан. Сүрьеэ өвчнөөс сэргийлье асуумжийн судалгаагаар нийт 75 хүнээс асуумж авсан. Элэгний В, С вирустай хүмүүсийн судалгааг гаргаж сургалт сурталчилгаа хийх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Тав. ХАА, БО, Үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

Орон нутгийн вакцин ДХХ, сахуу, хонины цэцэг өвчний 100м/тун вакцин татан авч 5 мал эмнэлэгт хувиар хийж өгөөд байна. Худаг усны маргаантай 1 малчны гомдлын дагуу явж шийдвэрлэсэн.

БОХ-ын талаар

2016 оны 05 сарын 09 өдрийн ИТХ-аар дараах газар нутгуудыг чөлөөлөх тухай тогтоол гарган багуудын засаг дарга болон багийн иргэдийн нийтийн хуралд бэлчээрийн даац хэтэрсэн тул 2016 оны 05 сарын 09-ний өдрөөс 2016 оны 10 сар хүртэл хугацаанд дараах газар нутгуудын бэлчээрийг чөлөөлүүлэх тогтоол гаргасан. Үүнд

1-р багийн нутаг Гайхамшиг, Далай, Боонгын хоолой, Еншөөв                

 2-р багийн нутаг Устай бургастай

3-р багийн нутаг Цагаан нуур, Цээл, Шинэ ус

5-р багийн нутаг Жирэм, Цагаан худаг, Сүүж /баруун/, Олон нуур зэрэг газруудыг чөлөөлөлтөнд авсан.

 

 

                                              Тайлан бичсэн: Мэргэжилтэн.............../О. Туяа/