Сумдын сарын мэдээ

                   Төрийн захиргааны чиглэлээр:

-Албан хэрэг хөтлөлтийн явцад 2016 оны 7-р сарын байдлаар Дээд шатны байгууллагаас 14 албан бичиг ирснээс хариутай бичиг 5 ирж, 4 албан бичгийг  хугацаанд нь шийдвэрлэж, 1 албан бичгийн хугацаа болоогүй байна.

-Үндсэн үйл ажиллагааны холбогдолтой Засаг даргын А-Захирамж-4 гарч хэрэгжлээ. Мөн Аймгийн Засаг даргын А-Захирамж-2 ирж хэрэгжсэн байна.

            -7-р сарын байдлаар Иргэдээс төрийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж ирүүлсэн  өргөдөл гомдол 31 ирж, 31 өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэсэн,  шийдвэрлэлт 100%-тай байна.

            -07 дугаар сарын 01-нээс Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95, Наран сум үүсэн байгуулагдсаны 61 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж 07-р сарын 14, 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

            Мал эмнэлгийн чиглэлээр:   

            -Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад сумын нийт үхэр сүргийг хамруулан, 2016 оны 7-р сарын 1-ны дотор “Сөдөт” хувийн мал эмнэлгийн үржлийн нэгж хийж гүйцэтгэн, Аймгийн Мал эмнэлгийн хэлтэст хугацаанд нь гүйцэтгэлийг хүргүүлсэн.

            -“Зуун наст” эмийн үйлдвэрийн компаниас зохион байгуулсан мал угаалгын сургалтанд хувийн мал эмнэлгийн эмч нартай хамт оролцсон.

            -“Наран сум-МЭҮТ” нэртэй фэйсбүүк хаяг шинэчлэн нээж 3 төрлийн мэдээ мэдээлэл оруулан ажиллаж байна.

            -Японы хүүхдийг ивээх сангаас зудад өртсөн малчдад тусламж үзүүлэх малжуулах төсөлд сонгогдсон 17 өрхөөс сонгон шалгаруулж 8 өрхөд 1500000 төгрөгний мал худалдан авч өгсөн.

            Хүнс эрүүл ахуйн чиглэлээр:

            -Сумын баяр наадам болохтой холбогдуулан суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 6 аж ахуй нэгжийн согтууруулах ундааг түр хугацаагаар хориглосон Сумын Засаг даргын захирамж гарч хэрэгжүүлэн ажилласан.

            -Баяр наадмаар 6 насны 340 хурдан морь уралдсан. Унаач хүүхэд бүр даатгалд хамрагдсан болно.           

            Эрүүл мэндийн чиглэлээр:

            -Урьдчилан сэргийлэх үзлэг – 20

            -Идэвхтэй хяналт – 50

            -Гэрийн дуудлагын үзлэгийн тоо – 63

            -Амбулаторийн үзлэгийн тоо – 130

            -Түргэн тусламжийн дуудлага – 118 байгаагаас: Алсын дуудлага- 49

             Төвийн дуудлага – 69

           

            Соёлын чиглэлээр:

            - Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95, Наран сум үүсэн байгуулагдсаны 61 жилийн ойн баяр наадмаар 20 уран сайханчдыг бэлтгэн хамруулж,  12 төрлийн урлагийн ажлыг зохион байгуулсан.

            -7-р сарын 22, 23-нд болсон Аймгийн баяр наадамд бүх сумдын соёлын төвийн эрхлэгч, хөгжмийн багш болон уран сайханчдыг хамруулан баяр наадмын нээлт болон “Сүхбаатарын үдэш” шоунд амжилттай оролцоод ирлээ.

            -8-р сарын 1-нд Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Гомбосүрэнгийн зохион байгуулж буй ургийн баярт хамтран ажиллахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

 

                           ЭРХ ЗҮЙ, ДОТООД АЖИЛ

        ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                        Г.ЭНХТУУЛ