Сумдын сарын мэдээ

ТҮМЭНЦОГТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ

7 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

НЭГ. Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Тамгын газар, төрийн удирдлагын чиглэлээр

  • 2016-06-30 өдрийн А/85 тоот захирамжаар Ардын хувьсгалын 95 жил, сумын 92 жилийн ойн баяр наадмын ажиллагааг  зохион байгуулах ажлын хэсгийг томилж зохион байгуулж ажиллаа
  • 2017 оны төсвийн төслийн материалыг бүрдүүлэн хүргүүлэв

ХОЁР. Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

  • Шилэн дансны мэдээллээ байршуулан төсвийн хувиарийн дагуу хувиарлаж зарлага санхүүжилт заасан хугацаанд хийгдэн ажиллаж байна
  • Аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс болон статистикийн хэлтсүүдэд 2-р улирлын статистикийн болон санхүүгийн мэдээ тайлангуудыг хүргүүлсэн
  • Ардын хувьсгалын 92 жилийн Түмэнцогт сумын 62 жилийн ойн их баяр наадмын үйл ажиллагаанд нийтлэг үйлчилгээний комисст томилогдон ажиллаж зохион байгуулах ажилд оролцсон
  • Нягтлан бодогчдын хувьд анхан шатны баримтыг цэгцлэн мөн материалыгхаа тайланг авч санхүүгийн программд шивэж өр авлагыг тааруулан ажиллаж байна.

ГУРАВ. Хууль эрх зүйн бодлогын хүрээнд:

  • Сүхбаатар аймгийн Тамгын газрын дарган 2013-02-22 өдрийн А/10 тоот тушаалын дагуу сар бүрийн эхний 7 хоногийг Хууль эрх зүйн сургалт сурталчилгаа, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх өдөр болгон зарлаж энэ сард нийт 27 иргэнд зөвлөгөө  өгөөд байна
  • ЗДТГ-ын албан хаагчдын дунд хийж буй ажил, өөрчлөгдаж буй хууль тогтоомжийг сурталчилах зорилгоор илтгэл тавих хуваарь гарган Тамгын даргаар батлуулан хуваарийн дагуу Нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Өлзийбаяр нийгмийн даатгалын үйлчилгээний талаар сонсгол хийж 19 албан хаагч, 8 иргэн хамрагдсан

ДӨРӨВ. Боловсрол, соёл эрүүл мэнд, нийгэм хамгааллын бодлогын хүрээнд:

Соёлын төв:

  • Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, Баяр наадмын жагсаалтын удирдамж гарган сумын баяр наадмын комиссын дарга Засаг даргын орлогч Б.Лэгзиймаагаар батлуулан нийт 23-н нэр бүхий албан байгууллаг, ААН, салбар хороодод хүргүүлэн баяр наадмын жагсаалыг зохион байгуулсан бөгөөд 150 гаруй иргэд, хүүхэд залуучууд хамрагдсан.
  • “Монгол аялгуу” тоглолтыг зохион байгуулж 25 ардын авъяастан, 30 гаруй авъяаслаг багачууд оролцож Ардын язгуур урлаг, ардын бүжиг, бий биелэгээ зэрэг ардын уламжлалт ёс заншилыг харуулсан тоглолтыг зохион байгуулж, наадамчин олондоо ая дуугаа өргөлөө
  • Баяр наадмыг тохиолдуулан наадамчин олонд зориулж хөтөлбөрт үдэшлэгийг 2016 оны 07 сарын 14-15 нд зохион явуулж 90 иргэд хамрагдсан байна.

Эрүүл мэндийн төв:

  • 7 сарын 25-ны байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 15 хүн хэвтэн эмчлүүлж 14 хүний эмчилгээг цаг алдалгүй хугацаанд хийж эмнэлгээс гаргалаа. Суулгалт өвчнөөр 4 хүүхэд өвчилж түргэн тусламжаар ирсэнийг эмнэлэгт цагаар хоросолыг өгөх талаар сургалтыг хийж 4 цагийн дотор өвчнийг эдгээж эмнэлэгт хэвтүүлэлгүй гаргасан. Нийт 339 хүн үзлэгт хамрагдсанаас амбулаторийн үзлэг 164, гэрийн дуудлагийн үзлэг 90, урьдчилан сэргийлэх үзлэг 40, идэвхтэй хяналт 40, гэрийн идэвхтэй хяналт 5 байна.
  • Баяр наадмын үеэр эмч нарыг  хариуцлагатай жижүүрийн  хуваарь гаргаж ЭМГ-т цаг алдалгүй мэдээллээ.
  • Осол гэмтлийн шалтгаант дуудлага 10 буюу мориноос унах, нарны хордлого, гараа зүсэх гэх мэт ахуйн осол гэмтлүүд их байна. Баяр наадамтай холбогдуулан хоолны хордлого, наршилтаас сэргийлэх, гэдэсний халдвараас сэргийлэх ЭМГ-аас ирүүлсэн зөвлөмж мэдээллийг Facebook  хуудсаар дамжуулан хүргэлээ. Артерийн гипертензи, чихрийн шижингийн эрт илрүүлэх үзлэгийг 100%-д хүргэлээ.

Халамжийн чиглэлээр :

Хүн ам зүйн бодлогын хүрээнд:

  • Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс ирүүлсэн наадмын үеэрт ажиллах ажлын чиглэлийн дагуу дараах ажлуудыг гүйцэтгэлээ.
  • Ардын хувьсгалын 95 жилийн ойн, сумын баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн бүртгэлийг 07 сарын 12-14 хооронд хийлээ.
  • Бүртгэлд нийт 220 хүүхэд хамрагдаж унаач хүүхдийн даатгалд шинээр 25 хүүхэд хамрагдсан.
  • Хамгаалалтын малгай, хантааз хамгаалах хэрэгсэлгүй хүүхэд уралдааны замд гараагүй.
  • Unaach.nac.gov.mn бүртгэлийн программд уралдааны замд мориноос унасан болон шинээр морь унаж буй хүүхдийн нэрсийг шивэх ажил явагдаж байна.

ТАВ. ХАА, Байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

Байгаль орчин:

  • БОАЖГазарт булгийн эх хашиж хамгаалах хүсэлт явуулж дэмжигдэн “Баян-Овоо”-ны булгын эхийг хашиж хамгаалах ажил бэлгэл шатандаа явагдаж байна.
  •  Баяр наадмын арга хэмжээ болохтой холбогдуулан нийтийн их цэвэрлэгээг хийж, баяр наадмын нийтлэг үйлчилгээний комисс, сур шагайн харвааны комисст тус тус ажиллаа.

МЭҮТасаг:

  • Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга тариалангийн талбайг малын хөлөөс хамгаалах, малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхээр 12 иргэнтэй уулзаж зөвлөгөө өгөв.
  • Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 48 дугаар тушаал, ЖДҮ-ийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох журмын дагуу Төрийн банкинд “Бичил төсөлд”хамрагдахаар төсөл бичиж ирүүлсэн 17 иргэний төслийг хүргүүлэн судлуулсан боловч 3 төслийг дахин судлахаар авч бусад төслийг банкны шаардлага хангаагүй хэмээн буцаасан.
  • Графикт тарилга туулгалт/цусан халдварт, бактирин, дуут хавдар, шөвөг яр, боом/ыг татаж хувийн хэвшлийн мал эмнэлгүүдэд хувиарлан гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна
  • Халдваргүйжүүлэх арга хэмжээнд 5200 бог мал, хамруулав.
  • Тайлангийн хугацаанд графикт мэдээ ХАА-1,2,3, 6, болон цаг үеийн холбогдолтой /ХААТС-2а,ХААТС-2б/ мэдээг гаргаж холбогдох газарт хүргүүлэн ажиллаа

Хөдөлмөрийн чиглэлээр:

  • Энэ сард ажил хайгчаар 5 иргэн бүртгүүлснийг хөдөлмөрийн хэлтэст хүргүүлэн бүртгүүлсэн.
  • Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан М.Цэцэгсайхан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан Б.Солонго нарын ажлын тайланг хянан нэгтгээд  аймгийн хөдөлмөрийн хэлтэст хүргүүлэв.
  • Хуваарьт мэдээ /АҮ-1, ЗБ-1а,  /-г өссөн дүнгээр гаргаж холбогдох газарт хүргүүлсэн

 

Мэдээг нэгтгэсэн: Э.Шүрэнцэцэг /НЗЭЗБХМэргэжилтэн/