Сумдын сарын мэдээ

БАЯНДЭЛГЭР

           Нэг: Удирдлага, зохион байгуулалтын талаар:

            Японы хүүхдийг ивээх сангийн санаачилгаар олгох малжуулах төсөлд хамрагдах өрхийг сонгон шалгаруулах комиссын саналыг үндэслэн орон нутгийн малын үнэ ханшийг тогтоосон. ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 тооот тогтоол гаргалаа.

          Тамгын газрын төрийн удирдлагын ажлын чиглэлээр:

           Сумын  баяр наадмыг 07 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж  хурдан морины уралдаан,бөх, сур шагайн харвааг явууллаа.  

           6 насны 510 морь уралдаж, давхардсан тоогоор 110 уралдаанч хүүхэд унаж  хурдлуулсан.

           Хүчит 32 бөх барилдснаас Аймгийн  начин А.Анхбаяр түрүүлж, залуу бөх Ц.Мягмаржав үзүүрлэн,  Сумын засаг даргын А/63 тоот захирамжаар “Сумын начин” цол хүртлээ.

           Сурын харваанд 12 харваач 30 сум тавьснаас  Г.Батболд 9 онож  -1р байр, Г.Батэрдэнэ 8 онож  2-р байр, А.Амарбат 7 онож  3-р байр тус тус эзэллээ.

           Японы хүүхдийг ивээх сангаас хэрэгжиж буй малжуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн 75 өрхийг малжуулах хөтөлбөрийн зөвлөлөөр  хэлэлцэн шаардлага хангасан 29 өрхийг сонгон 1 өрхөд 1518000 төгрөгийн төллөх мал олгож байна.

             Хоёр. Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

           Сумын баяр наадмын зардал төсвөөс 5,0 сая төгрөг зарцуулж баяр наадмын орлого 4,5 сая төгрөг орж нийт 9,5 сая төгрөгийг баяр наадмын зардалд зарцуулж зардлын тайланг ил тодын самбарт  байршуулсан.

            Баяр наадмаас өмнө тусгай шилжүүлэг болон орон нутгийн 7 дугаар сарын санхүүжилт бүрэн хийгдсэн боловч байгууллагууд цалин хөлсний гүйлгээ хийгдээгүй.

           07 дугаар сарын 19-нд орон нутгийн болон төрийн өмчийн тооллогын материалыг аймгийн өмчийн албанд файлаар хүлээлгэн өгсөн.

           2017 оны төсвийн төсөл, 2018 оны төсвийн төсөөллийг хуулийн хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлсэн.

            Боловсрол, Эрүүл мэнд 2016 оны 07 дугаар сарын байдлаар төсвийн орлогын төвлөрүүлэлт санхүүгийн дэмжлэг төлөвлөгөө 143,0 сая/ төг, гүйцэтгэл 143,0 сая төгрөг, Орон нутгийн орлого төлөвлөгөө 17750,0 гүйцэтгэл 11288,8 мян/ төг хувь 63,6 буюу 6462,0 мянган төгрөгөөр тасарсан нь хүү торгууль, хог хаягдал, улсын тэмдэгтийн хураамж  /натриатын хураамж 6,7 дугаар сард ороогүй/ тус тус  дутуу орсон.

               Орон нутгийн төсөвт байгууллагад олгох санхүүжилт төлөвлөгөө 171505,3 мян/ төг гүйцэтгэл 172586,5 мян/ төг зарлага санхүүжилт хийгдсэн.

              Гурав. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд: Үндэсний баяр  наадам болж байгаатай холбоотой  уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар 07 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд зохион байгуулагдсан багуудын их сорилгын уралдаануудад уралдаанч хүүхэд, эцэг эх уяачдад хамгаалалтын хувцасны стандарт болон хүүхдийн эрсдлийн даатгалын талаар  мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн төв: Эрүүл мэндийн төвийн нийт үзлэг 406 байна.

 Баяр наадмын үйл ажиллагаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан.

Товлолын вакцинд 28 хүүхэд хамрагдсан. Наршилт болон хоолны хордлогоос сэргийлэх сургалтыг орон зайны аргаар мэдээлэл хийж ажилласан.

“Цагаан булаг” рашаан сувилал үйл ажиллагаагаа  эхлэж амрагчдыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрууллаа.

Соёлын төв: Соёл урлагийн болон сургалт танин мэдэхүйн 5 үйл ажиллагаа зохион явуулж  нийт 1355 хүн хамруулж ажиллаа.

Тулгар төрийн 2225, Их Монгол үлс байгуулагдсаны 810, Үндэсний эрх чөлөөний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын нээлт хаалтын үйл ажиллагаа, “Адуутай аялагуутай наадам” баярын тоглолт, “Морьтны соёл” тэмцээн, “Баяндэлгэрийн үдэш” шоу цэнгүүнийг зохион явууллаа.

Соёлын төвийн эрхлэгч С.Цэнд, дуу хөгжмийн багш Ц.Амарбаатар, уран сайханч Б.Даваацогт нар аймгийн баяр наадмын нээлтэнд оролцлоо.

Соёлын төвийн номын санч нь 95 хүнд 156 ном олгож 13 хүнд шинээр карт нээн номын сангийн программд ном болон уншигчийг бүртгэх ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

Байгаль орчны чиглэлээр: Тус сумын хэмжээнд 4 ногоон байгууламж мөн зам дагуу ойжуулалтын төслөөр таригдсан  3000 гаруй модны усалгаа арчилгааг тухай бүр хийж байна.

Сумын нэгдсэн хогийн цэгийг цэгцэлсэнтэй холбоотойгоор аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас 300.000 төгрөгний санхүүжилтээр 3 ширхэг төмөр пайзыг хийж зохих газруудад байрлуулаад  байна.

Сумын баяр наадмын арга хэмжээг 07 сарын 14,15 ны өдрүүдэд зохион байгуулсантай  холбоотойгоор аймгийн мэргэжлийн хяналтын газраас явуулсан гарын авлага болон зөвлөмжийн дагуу арга хэмжээг авч ажилласан.

Мөн наадмын талбай болон ойр орчмын хог хаягдлыг ажилгүй амжиргааны түвшин доогуур 2 иргэнийг  өдрийн 20000 төгрөгөөр цалинжуулан ажилласан.

Хил залгаа Онгон, Халзан сумдын нутаг болон өөрийн сумын хил зааг   нутгуудаар явж хилийн цэсийн асуудлаар гадны сумын  15 айл өрхүүдэд хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлэн ажиллаа.

 

 

Нэгтгэсэн: НЗЭЗБХ-мэргэжилтэн              Ж.Долгорсүрэн