Сумдын сарын мэдээ

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Засаг даргын Тамгын газар дээр Нээлттэй /98514040/ утсыг байнгын ажиллагаатай байлгаж, 7 сарын байдлаар 115 санал, хүсэлт, гомдлыг   хүлээн авч шийдвэрлэсэн. Он гарсаар 6 өргөдөл хүлээн авч /ажил хүссэн, малжуулах төсөлд хамруулr өгөх, тусламж хүссэн/ хуулийн хугацаанд нь шийдвэрлээд байна. ЗДТГ-т албан бичиг 174 бүртгэгдэж үүнээс хугацаатай 71 албан бичгийг хугацаанд нь  холбогдох газарт хүргүүлэв.

  • рон нутгийн түвшинд сар бүрийн 1,3 дахь долоо хоногийн 4 дэх өдөр бүр олон нийтийн мэдээллийн цагийг тогтмол хийж, “Лед” дэлгэц, урсдаг самбараар төр засгийн болон орон нутгийн бодлого шийдвэр, мэдээ мэдээллүүдийг иргэдэд түргэн шуурхай хүргэж хэвшсэн.  

Хоёр. Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд: Төсөвт байгууллагуудын эхний хагас жилийн санхүүгийн тайлан, 2017 оны төсвийн төслийг боловсруулж аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст өгөөд байна.

-Төсвийн төлөвлөлтийн ажлын хүрээнд: 2016 оны батлагдсан төсвийн хуваарийн дагуу эхний 7 сар өссөн дүнгээр Орон нутгийн санхүүгийн дэмжлэг 162000,0 мян төгрөг ирэхээс 162000,0 ирж 100 хувийн биелэлтэй. ТЗШ-ийн байгууллагуудын санхүүжилт хуваарийн дагуу ирээд байна. /Сургууль 329869,8 мянган төгрөг, цэцэрлэг 142845,1 мянган төгрөг, эмнэлэг 157680,4 мянган төгрөг, соёл 26973,3 мянган төгрөг Татварын  орлого 9800,0 мян төгрөг орохоос 10817,9 мян төгрөг орж 110,4 хувийн биелэлтэй  байна. Сумын ИТХ-ын ээлжит бус хурлыг 7-р сарын 9-нд хуралдуулж орлогын давалтаас 8,0 сая төгрөгийг дутагдаж байгаа эх үүсвэрт тодотгон баталлаа.

-Төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах ажлын хүрээнд: Орон нутгийн хөгжлийн сангаас 43,0 сая төгрөгийн санхүүжилт ирсэнийг дараах ажлуудад зарцууллаа. Үүнд:

  1. Гамшигаас хамгаалах зардалд 2,0 сая
  2. Багийн төвийн засварт 3,5 сая
  3. Урьд оны ЭМ-ийн үзлэгийн дутуу-2,0 сая
  4. Урьд оны сайжруулсан шороон замын дутуу-10,0 сая
  5. Явган замын дутуу-18,0 сая
  6. Газар чөлөөлөлтөнд – 3,0 сая
  7. Харилцаа холбооны дэд станц байгуулахад-3,0 сая
  8. Цэцэрлэгийн гадна тоглоом – 5,0сая
  9. ЦДАШ-ын өргөтгөлд – 5,0 сая

Сумын баяр наадамд зориулан Засаг даргын нөөц сангаас 5,0 сая төгрөгийн бай шагнал олгосон.

Иргэний бүртгэл:

2016  оны 7 сарын байдлаар төрөлт 40,  эрэгтэй 21, эмэгтэй 19, эцэг тогтоолт 11, нас баралт 10, гэрлэлт 6, гэрлэлт цуцлалт 1 тус тус бүртгэгдсэн. Нийт  126 иргэний үнэмлэхний захиалга авснаас шинээр 4, үрэгдүүлсэн 34, хугацаа сунгалт 88 бүртгэгдсэн байна.

Иргэний шилжилт хөдөлгөөний хувьд аймаг хотоос шилжин ирсэн 16, үүнээс хүүхэд 5,  сумаас шилжин ирсэн 14, хүүхэд 4,  аймаг хот руу шилжин явсан 17, хүүхэд 2,  сум руу шилжин явсан 21, хүүхэд 7 бүртгэгдсэн.        

 

Гурав. Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

Ерөнхий боловсролын сургууль:2 га  газарт  400 гаруй кг төмс, бага хэмжээний сонгино, лууван, өргөст хэмх, манжин, хулуу тариалсан. Ногооны талбайн  250 хашааг  гагнаж бэлэн болгож үүнээс  154 хашааг суурилуулаад байна. Мөн 9 тн багтаамжтай 2ш усны  ёмкость хийлгүүлэн, ногооны  талбай  дээр ажиллах багш ажилчдын хэрэгцээнд зориулж хөдөлмөр  хамгааллын хувцас худалдаж авсан.

 

  • Тайландын эрхэмсэг  гүнж Маха Чакри Сириндхорны   ивээл дор хэрэгжиж буй “Туслах аж ахуйд суурилсан үдийн хоол хөтөлбөрийг хөгжүүлэх “ төслийн ажлын явцтай  БСШУЯ-ны мониторонгийн баг танилцаж үнэлгээ дүгнэлт өгсөн.  
  • БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар гал тогооны  тоног төхөөрөмж /1-р хоолны тогоо, дээжний хөргөгч, аяга таваг хатаагч/-тэй болсон.

Соёл:  Энэ сард сумын баяр наадмыг тэмдэглэх бэлтгэл ажлыг зохион байгуулж, бүжгийн дугуйлангийн 20 сурагчдад “Морьтон”, “Сэвжидийн бүжиг”, “Бий биелгээ” зэрэг бүжгийг дэглэн баяр наадмын нээлтэнд бүжиглүүлсэн. Мөн “Уулбаяны үдэш” шоу цэнгүүнийг зохион байгуулан 230 иргэн хамрагдсан.

Үндэсний өв соёлоо суралчлах зорилгоор “Сайхан морьтон” шалгаруулах уралдааныг зохион байгуулж Жаргалант багийн иргэн С.Санжаасүрэн тэргүүн байр, Тэгш багийн иргэн А. Гантулга дэд байр тус тус эзэллээ.

Аймгийн нийтийн номын сангийн үндсэн фондын танхим, нийтийн уншлагын танхимаас 40 ширхэг номыг ном солилцоогор авчирч уншигчдад үйлчилгээ үзүүлж байна.

Цэцэрлэг:  5 бүлгийн нийт 155 хүүхдэд сургалтын 5 чиглэлээр хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Сургалтаас гадуур хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх зорилгоор “100-н буудалт даам”, “Дуу” “Бүжиг” “ “Шүр сувсан урлал” гэсэн 4 төрлийн дугуйланд давхардсан тоогоор 112 хүүхэд хамрагдаж байна.

Гадна жорлонгийн өнгө үзэмжийг сайжруулах, хаалт хийх, коридорын таазыг өнгөлөх, гал тогооны хананд пилта наах, 1 бүлгийн цонхыг вакумжуулах зэрэг 800,0 мянган төгрөгийн засварын ажлыг эцэг эх, багш, ажилчдын дэмжлэгээр, байгууллагын эрэгтэй ажилчид хаягдал дугуй ашиглан 6 төрлийн тоглоом гадна талбайд хийж гүйцэтгэлээ.

-Аймгийн БСГ-аас зарласан “Бүтээлч багш-Хөгжлийн хөтөч” сургалтын хэрэглэгдэхүүний уралдааныг байгууллага дээрээ зохион байгуулж 31 төрлийн 210ш сургалтын хэрэглэгдэхүүн шинээр хийж, сургалтанд ашиглаж байна.

Нийгмийн халамж, хамгаалал

Нийгмийн халамжийн хууль тогтоомжийн дагуу нийгмийн халамжийн тэтгэвэрт-1, нөхцөлт мөнгөн тэтгэмжид -4, жирэмсэн хөхүүл нярай хүүхэдтэй эхийн тэтгэмжид - 10, ахмад настны хөнгөлөлтөд -5, хөгжлийн бэрхшээлтэй иргэн-4 нийт 20  иргэнийг хөнгөлөлт, тусламжид хамрууллаа.

            Өрхийн амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлыг 2 удаа хийсэн. Нийгмийн халамжийн хэлтсээс 2016.07.08 наас 2 хоног зохион байгуулсан  wais программын сургалтанд халамжийн мэргэжилтэн хамрагдсан. Мөн хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдсан 32 өрхийн 6 сарын хүнсний талоныг олгож , сэтгэл ханамжийн судалгаа авч дэлгүүртэй хамтран сургалт зохион байгуулсан.

Хүн ам, өрхийн бүртгэлийн нэгдсэн санд хүн амын алдааг 5 багийн засаг дарга нараар засварлуулж, алдаагүй болгосон.

Хүн ам, өрхийн мэдээллийн санд шинээр төрсөн хүүхдүүдийн мэдээллийг оруулсан эсэхэд хяналт тавин ажиллав.

07 сарын 13-нд 140 унаач хүүхдийн аюулгүй байдлын бүртгэлийн хуудсыг бөглөн ажилласан.

наадмын өдрүүдэд уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, дуулга, гэнэтийн ослын даатгал зэргийг шалган, хүүхдийн аюулгүй байдал, эрхийг хамгаалан ажилласан.

Сумын баяр наадмаар хурдан морь унасан уралдаанч хүүхэд бүрийг Unaach.nac.gov.mn сайтад шивж мэдээллийг баталгаажуулан, зөвшөөрөл олгосон асран хамгаалагч, уяач бүрийг мөн шивсэн.

Наадмын мэдээг маягтын дагуу бөглөн, баяр наадмын талаарх тайлангийн хамт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст файлаар хүргүүлсэн.

Мэргэжлийн хяналтын газарт хурдан морь унаач хүүхдийн талаарх мэдээллийг хугацаанд нь хүргүүлсэн.

Нийгмийн даатгал: НД-ын шимтгэлийн төлөвлөгөөг 6 төсвийн байгууллага,19 аж ахуйн нэгж байгууллага, 5 багуудад ЭМД-н болон сайн дурын даатгалын төлөвлөгөөг  бүрэн хуваарилан өгч гүйцэтгэлийг сар, улирлаар тооцон ажиллаж байна.

Шимтгэлийн төлөвлөгөө бүгд 411454,2 сая төгрөг Үүнд:

                       1.Ажил олгогчоос—361488,5

                       2.Малчид,ХЭАА-н эрүүл мэндийндаатгалынхураамж-26571,0

                       3. Сайн дурын даатгалд-23394,7 мян төг

Нийгмийн даатгалын шимтгэл нийт 192143,5 мян төг орохоос 183878,0 мян төгрөгийн шимтгэл орж 95,7%-р биелэлээ.Үүнээс:   

  • Ажил олгогчоос шимтгэлд  159926,1 мян төг орохоос 150502,6 мян төг  орж төлөвлөгөө 94,1%
  • Сайн дурын даатгуулагчаас шимтгэлд 14149,1 мян төгрөгөөс 19313,1% орж 136,5%,
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 737 даатгуулагч хамрагдахаас 359 даатгуулагч хамрагдан  18068,3 мян төгрөг орохоос 14062,1 мян төгрөгийн шимтгэл орж 71,1%тай тус тус  биелэлээ.

Сумын 500-с малтай иргэдийн судалгааг гаргаж, 55 мянгат малчнаас 45 мянгат, 500-с дээш малтай 93 иргэдээс 62 малчин,  ХХЭрхлэгчээс   18 иргэн, ажилгүй 8 даатгуулагч,  нийт 163 даатгуулагчийг сайн дурын даатгалд хамруулсан.

Тэтгэвэр тэтгэмжийн талаар: Шинээр өндөр настны тэтгэвэр-15, тахир дутуугийн тэтгэвэр-5 тогтоож, 3 тэтгэвэр авагчийн тэтгэвэрийг өөрчлөн шинэчилэн тогтоогоод байна.

Санхүүжилт 404000,0 мян төгрөг авч 335 тэтгэвэр авагчдад 584824,0 мян төгрөгийн тэтгэврийн олгосон. Тэтгэврийн хөдөлгөөнийг сар бүрийн 27 өгч олголтын зөрчилгүй ажиллаа.

Жирэмсэн амаржсаны тэтгэмжийг 3 даатгуулагчдад 2781,3 мян төг, ХЧТАтэтгэмжинд  16 даатгуулагчдад 1242,6 мян төг, оршуулагын тэтгэмжийг 5 иргэнд 3100,0мян төгрөгийн тэтгэмжийг тус тус олголоо.

Хяналт шалгалтын талаар: Нийт  25 аж ахуй нэгжийн 251даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийг өнгөрсөн оны массивтай тулган бүрэн баталгаажууллаа. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 15 аж ахуй нэгжийг баримтыг шалгалаа. Шалгалтаар  хүүхдээ асрах чөлөөтэй хугацааны шимтгэлийг төлөөгүй зөрчил илэрч  44928 төгрөгийн шимтгэл,16200 төгрөгийн алданги тооцож акт бичиж нийт 61128 төгрөгийн акт, алдангийн шимтгэлийг оруулав.

Тооцоо хийхгүй байгаа 4 аж ахуй нэгжид албан шаардлага хүргүүлж, 3 аж ахуй нэгжийн дансны зарлагын гүйлгээг хаав. Ингэснээр 2 аж ахуй нэгжийн 1104000 төгрөгийн шимтгэлийг төвлөрүүлж,  2 аж ахуй нэгжийн 676000 мян төгрөгийн өр авлагатай байна.

Төвлөрсөн сангийн үлдэгдлийг сар бүр сангуудад хувиарлалт хийн зарцуулагдаагүй үлдсэн мөнгөн хөрөнгийг сар бүр нийгмийн даатгалын хэлтсийн зохих сангуудад

  • Эрүүл мэндийн сангаас- 37599700
  • ҮОМШӨСангаас- 6321000
  • Ажилгүйдлын сангаас-1307600 төгрөгийг тус тус төвлөрүүлж сангийн нийт үлдэгдэл 50154273,9 төгрөг байна.  

Эрүүл мэндийн төв:

Эмчилгээ тусламж үйлчилгээний талаар: Нийт 3223 хүн эмнэлгийн үзлэгт хамруулсны дотор амбулаторид 1591, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1180 хүн, идэвхитэй дисспансерийн хяналтанд 226 хүн үзэж эмчилэн сэргийлэх тусламж үзүүллээ.

Эмнэлэгт 167  өвчтөн хэвтүүлэн эмчилж, ор хоног ашиглалт 1170, алсын дуудлаганд 212 удаа, ойрын  дуудлаганд 119 удаа явж үйлчилсэн ба үүнээс осол гэмтлийн дуудлага 7 байна.

- Жирэмсний хяналтанд 34 эх, шинээр хяналтанд авсан эх 11 ба үүнээс эрт хяналтанд орсон нь 9 буюу 81,8% байна.  0-5 насны  123 хүүхдийг диспансерийн хяналтанд үзэж жинлэж, зохих вакцинжуулалт витаминжуулалтанд хамрууллаа. 

- Артерийн гипертензи, чихрийн шижин өвчний эрт илрүүлгийн үзлэгт 168 хамруулан үзэж мэдээллээ.

- НЭМэндийн хөтөлбөр, үндэсний стратеги, аймгийн хэмжээний дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хүн амын дунд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж байна.

-“Хүүхдийн сайн сайхны төлөө нэгдэцгээе” уриан дор хандивын аян зохион байгуулж хүүхдийн яаралтай тусламжинд ашиглагдах хяналтын монитор, пульсоксиметр, хүчилтөрөгч зөөвөрлөх уут гэх мэт тоног төхөөрөмжүүд авсан.

- “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл мэнд” уриатай бүх нийтийн гүйлт гимнатикын сарын аяныг зохион байгуулав.

Дөрөв. Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, бодлогын хүрээнд:

Хөдөө аж ахуй:      Хувийн хэвлийн мал эмнэлгүүдийн улирал хагас жилийн  мэдээ тайланг нэгтгэн дүгнэж, аймгийн ХХАА-н газрын мал эмнэлгийн хэлтэст хугацаанд нь хүргүүлсэн.  

-Малын гоц халдварт шүлхий өвчний вакциныг сумын Засаг даргын А/60 тоот захирамж гарган 4 группээр зохион байгуулсан бөгөөд уг тарилганд тэмээ 72, үхэр 15551, хонь 177492, ямаа 101859 бүгд 294774 мал хамрагдсан. Аймгийн мал эмнэлгийн хэлтсээс нийт 323400 л вакцин татан авч 311000 л вакцин зарцуулж үлдэгдэл 12400 л вакциныг паданы хамт буцааж, вакцин тарьсан дүн мэдээ,  тайлан илтгэх хуудсын хамт аймгийн мал эмнэлгийн хэлтэст нэгтгэн хугацаанд нь хүргүүлсэн.

-2016 оны 7-р сарын 06-нд аймгийн ХХААГ-ын мал эмнэлгийн хэлтсээс орон нутгийн тарилга болох  дотрын халдварт хордлого, сахуугийн вакциныг татан авч хувийн мал эмнэлгүүдэд хувиарласан мөн 7-р сарын 24 нд гоц халдварт цэцэг өвчний вакцин, ям, сүрьеэлүүрийн оношлуурыг  татан авчирч хувийн мал эмнэлгүүдэд хувиарлаж, вакцин тарих ажлыг зохион байгуулсан.

-Малчдын ноосны урамшууллын материал бусад холбогдох бичиг баримтыг малчдаас  хүлээн авч байна

Байгаль орчин

Түгээмэл тархацтай байгалийн баялагийг ашиглах гэрээг “Сэвүүн уудам тал” ХХК-тай байгуулан төлбөрийн үнэ 3.0 сая төгрөгийг байгаль хамгаалах санд авахаар гэрээ байгууллаа.

Ногоон байгууламжийн усалгаа арчилгаа хэвийн  хийгдэж байна.  Шинээр тарьсан  модны ургалтын хувь 83 хувьтай байна.    

Улсын төсвийн хөрөнгөөр “ Бөөр” булгийн эхийг хашиж хамгаалахаар БОАЖГ-тай гэрээ байгуулан санхүүжилтийг авахаар гэрээ байгуулан ажиллаж байна.

Сумын баяр наадмыг угтан цэвэрлэгээ зохион байгуулж 1.5тн хогийг цэвэрлэсэн. 

 

Үйлдвэрлэл, үйлчилгээ

2016 онд хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 7 хөтөлбөр, 1 төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан тэдгээрийн зорилго чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар малчдын зөвлөгөөн, иргэдийн мэдээллийн цагаар нийт давхардсан тоогоор 250-аад иргэнд мэдээлэл хийж, төсөл хөтөлбөрийн танилцуулгыг тараасан.

ХАБЭА-н сарын аяныг 04 сард зохион байгуулж ХАБЭА-н зөвлөлийг ИТХ-ын тэргүүлэгчдийн 07 тоот тогтоолоор шинэчлэн баталж, жилийн төлөвлөгөө гаргасан. Уг аяны хүрээнд сумын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран 3.н төрөлт спортын арга хэмжээг зохион байгуулсан.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд МСҮТ-ийн 2014 оноос төгссөн ажилгүй залуучуудыг судалгаа гарган 3 иргэний төслийг хүргүүлсэн. Сумдаас 51 төсөл ирснээс аймгийн хэмжээнд 10 залуу шалгарсан.

Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөрт санхүүгийн дэмжлэгт 3 иргэн хамруулж 4.5 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг олгосон. Уг хөтөлбөрт хамрагдсан хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд гарааны бизнесээ хэрхэн эхлүүлэх, өргөжүүлэх болон төсөл хэрхэн бичих талаар онол практикын мэдлэг эзэмшүүлж сертификат олгосон.  

Сумын баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор ‘’Уулбаянд үйлдвэрлэв’’ борлуулалтын цэгийг 6 сард нээж 22 хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүтээгдэхүүнээ борлуулж байна. Хөдөлмөрийн хэлтсээс борлуулалтын цэгийг он дуустал сар бүр 200.000 төгрөгөөр түрээсэлж, худалдагчийн цалинд сарын 80.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

Бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах төслийг  ЗДТГ-аас хэрэгжүүлж 5-р багийн нутаг Онгоц-нд 1.5 га талбайд тариалалт хийсэн. Уг төслөөр 5-н иргэнийг ажлын байртай болгон төмс, 12 төрлийн хүнсний нарийн ногоо тарьж эхэлсэн. Нийт 1.5 сая төгрөгийн үр, үрсэлгээний төмсний буцалтгүй дэмжлэг олгосон.

Малчдын  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт багийн дарга нараас 12 малчны судалгааг гарган явуулж Баян багаас 3 малчин өрх, Дэлгэр багаас 1 малчин өрх шаардлагыг хангаж 18.0 сая төгрөгийн малжуулалтанд хамрагдсан.

Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөрт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуудан малын сэг зэм устгах зорилгоор ЗДТГ-аас төсөл хэрэгжүүлэн 25 ажилгүй иргэнийг 10 хоног ажлын байраар хангаж 6.0 сая төгрөгийн дэмжлэг авсан. Мөн байгаль орчноос булгийн эх хашиж хамгаалах төсөл хэрэгжүүлж 6 иргэнийг ажлын байртай болгон 1440.0 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

Аймгийн ИТХ, Засаг даргаас баталсан ‘’ Хүнсний аюулгүй байдал ’’  дэд хөтөлбөр, ‘’ Хүнсний аюулгүй сав’’ хөтөлбөр, ‘’ Хэрэглэгч та хаан аян’’, ‘’ Сүүтэй Монгол аян‘’ зарлагдсан.  Үндэсний хөтөлбөрүүдийг ИТХ-ын тэргүүлэгчдийг хурлаар төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж байна.

‘’Хэрэглэгч та хаан’’ аян 04 сарын 01-нээс 05 сарын 30-ны хугацаанд өрнөж төлөвлөгөө гарган ажилласан. Үүнд худалдаа үйлчилгээний 9 газар хамрагдаж, спортын арга хэмжээ, сургалт, зөвлөгөөн, үзлэг, шалгалт зохион байгуулагдаж хэрэгжилтийг 05 сарын 30-р Хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлсэн. Зөвлөн туслах чиглэлээр хийгдсэн үзлэг шалгалтанд 7 дэлгүүр хамрагдсан.

-‘’Сүүтэй Монгол’’ аян 06 сарын 01-нээс 12 сарын 01-ны хугацаанд өрнөнө. Уг аяныг зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар томилсон.

ЖДҮ-ийн талаар:

Аж үйлдвэрийн яамнаас ЖДҮ-ийг хөгжүүлэх, өрхийн бичил бизнесийг дэмжих төслийн зээл зарлагдаж суманд 75.0 сая төгрөг хуваарилагдсан. Уг төслийн зээлэнд 11 хувиараа хөдөлмөр эрхлэгчийн төслийг хүлээн авч арилжааны банкинд өгсөн. 6 сарын байдлаар 2 иргэний 10.0 сая төгрөгний зээл шийдвэрлэгдсэн.

Сум хөгжүүлэх сангийн зээл сонгон шалгаруулах зөвлөлийг ИТХ-ын тэргүүлэгчдийн 05 сарын 13-ны 07/24 тоот тогтоолоор шинэчлэн батлуулав.

 

ХЯНАСАН: ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                Б. ЗОРИГТБААТАР

       

               ТАЙЛАН НЭГТГЭСЭН: ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,

                 ҮНЭЛГЭЭНИЙ  МЭРГЭЖИЛТЭН                               Р. АНХБАЯР