Сумдын сарын мэдээ

СҮХБААТАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 07 ДУГААР САРЫН МЭДЭЭ

                                                                                         

НЭГ. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Б.Тамгын газар, төрийн удирдлагын ажлын чиглэлээр:

Ардын хувьсгалын 95 жилийн ой, сум байгуулагдсаны 92 жилийн ойн үндэсний баяр наадмыг 2017 оны 7 дугаар сарын 14, 15-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Наадам зохион байгуулах ажлын хэсэг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 тоот тогтоолоор байгуулагдаж наадмыг амжилттай зохион байгуулж ажилласан. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд морины комисс дараах ажлуудыг хийж хэрэгжүүлсэн.  Үүнд:

  • 2016.07.13-ний өдөр уралдаанд оролцох хүүхдүүдийн бүртгэлийг ХТҮГ-ийн даргын 2013 онд баталсан загвар маягт зун цагийн хурдан морины уралдаанд оролцох унаач хүүхдийн аюулгүй байдлын бүртгэлийн хуудсаар 145 хүүхдийг бүртгэсэн.
  • Морь гарааны төхөөрөмжийн брезентийг засварлан, бүчийг шинэчлэн оёж төхөөрмжийг морь уралдах хангалттай хэмжээнд өргөсгөн бэлтгэсэн.
  • Монгол даатгалын төлөөлөгчийг морь бүртгэлийн газар ажиллуулан хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг тухай бүр даатгаж 67 хүүхэд гэнэтийн ослын даатгалд хамруулсан.

            2016 оны 07 сарын 14-ний өдөр Азарга 87, Соёолон 97, Даага 93, 07 сарын 15-ний өдөр Их нас 95, Хязаалан 145, Шүдлэн 142, нийт 6 насанд нийт  659 морь уралдсан.

Морьд уралдааны замд гарах бүр морь гарааны төхөөрөмж дээр хүүхдийн хамгаалалтын хувцас, гэнэтийн ослын даатгалыг шалгаж зөрчлийг тухай бүр нь арилгуулан ажилласан.

Хурдан морь унаж буй уралдаанч хүүхдүүд 100 хувь гэнэтийн ослын даатгал, 100 хувь хамгаалалтын дуулга өмсөж, 93 хувь нь хамгаалалтын бүрэн хувцас өмсөж уралдаанд оролцсон.

Морь тавих төхөөрөмж жигд бууж төхөөрөмжтэй холбоотой эрсдэл, төхөөрөмж дээр хүүхэд мориноос унах зэрэг асуудал гараагүй.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

            Хурдан морины уралдаанд оролцох унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаарх зөвлөмжийг хөдөөгийн 3 багт зохион байгуулагдсан их сунгаануудад очиж зөвлөмжийг уяачдад тараан, мөн мэдээллийн самбаруудад байршуулан иргэдэд мэдээлэл хүргэсэн.

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

            Цэцэрлэг, Сургууль нь орчны тохижилт, засварын ажлаа хийж дуусгалаа.

ТАВ. ХАА, БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

            ХАА- 06.25-07-15-ны хооронд сумын хэмжээний нийт үхэр бүрэг буюу 18700 толгой үхэрт гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хийсэн.

Мөн энэ сард 20,000 толгой бог малыг угаалганд хамруулаад байна.

07.08-нд тус сумын 5 дугаар багийн нутаг “Шавар жаргалант” гэдэг газар Баруун-Урт сумын 6-р багийн иргэн Т.Бат-Оршихын хотонд хонины цэцэг өвчин гарч 07.08-ны өдрийн А/..... тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож өвчнийг намжаасан ба 07.25-ны өдрийн А/105 тоот захирамжаар хорио цээрийн дэглэмийг цуцалсан.

 

ЗУРГАА. БУСАД

Сумын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтийн ажил хийгдэж дууссан.

 

 

Мэдээ гаргасан:

 НЗЭЗБ хариуцсан мэргэжилтэн                  /Т.Цэнгэлчимэг/

Хянасан: ЗДТГ-ын дарга                     /Н.Түмэнжаргал/