Сумдын сарын мэдээ

БАРУУН-УРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ

7-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

Нэг.Удирдлага, зохион байгуулалт, дотоод ажлын чиглэлээр:

2016 оны тамгын газрын жилийн ажлын төлөвлөгөөг оны эхэнд боловсруулж баталсан. Нийт 5  бүлэг 93 заалт бүхий төлөвлөгөөг хяналтанд авч биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.Улирал болон сараар ажлаа төлөвлөн биелэлтийг тооцдог.Мөн албан хаагч нэг бүрээр ажлын төлөвлөгөөг гаргуулан баталж ажлын үр дүнг тооцон ажиллаж байна.

Баруун-Урт Сумын засаг даргын тамгын газарт хагас жилийн  байдлаар нийт нийгмийн халамжийн чиглэлээр 1767, газрын чиглэлээр 35, иргэнийн бүртгэлийн 15, үнэлгээ тогтоолгох 76, буцалтгүй тусламж 15, дэмжлэг 10, бусад 73  өргөдөл тус тус өргөдөл ирж өргөдөл гомдлын  барагдуулалт 95% хувьтай байна.  Өргөдлийн ихэнх хувийг нийгмийн халамжийн чиглэлээр, èðãýíèé áè÷èã áàðèìòûí çºð÷èë àðèëãóóëàõ  òóõàé,  шагнуулах хүсэлт,үнэлгээ тогтоолгох  зэрэг өргөдөл  эзэлж байна.

Мөн сумын Засаг дарга нь 7-р сарын байдлаар давхардсан тоогоор  736 иргэнтэй биечлэн уулзаж тавьсан асуудлыг нь тухай бүр шийдвэрлэсэн. Багийн иргэдэд ирсэн 198 ш бичгийг цаг тухай бүрт нь багийн Засаг даргад уламжилж хүргэлтэнд нь хяналт тавьж ажилласан.

Баруун-Урт  сумын Засаг даргын тамгын газрын  facebook хуудас болон baruun-urt.mn сайтыг  тогтмол ажиллуулж байна.

2016 оны 7-р байдлаар аж ахуйн нэгж байгууллагуудаас 169 албан бичиг ирснээс 35 хариутай бичиг ирсэн байна.

Хариутай бичгийн барагдуулалтыг авч үзвэл:

-хугацаандаа явсан бичиг - 26,

-хугацаа болоогүй 11,

-хугацаа хэтэрч явсан бичиг 4 байна.

Бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд 315 албан бичиг явсан байна.

            Байгууллагын мэдээллийн цагийг нийт 19  удаа  зохион байгуулсан байна. Уг мэдээллийн  цагаар  удирдах ажилтны цуглааны мэдээллийг өгөхөөс гадна тухайн   долоо  хоногт  хийсэн  ажил,  гүйцэтгэлийн  үр  дүн,   дутагдал, ололтоо   хэлэлцэж  цаашид авах ажил, арга хэмжээ тодорхойлон мэдээ, мэдээлэл солилцон ажиллаж байна.

            Сумын ЗДТГ-т 7-р сарын нийт 118 шагналын материалыг зөвлөлийн хурлаар хэлэлцэж Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулж дэмжигдсэн  байна.

Тайлан мэдээ, судалгаа:

  • ХАА-н бүтээгдэхүүний үнийн мэдээ, том малын хорогдол, мал төллөлтийн мэдээг   Статистикийн хэлтэст хугацаанд нь хүргүүлсэн.
  • 2016 оны ноосны урамшуулал авах малчдын урамшууллын падааныг хүлээн авч байна.
  • Мал аж ахуй үйлдвэрлэлийн орлого, зарлагын судалгааг 43 малчин өрхөөс авч статистикийн хэлтэст хугацаанд нь хүргүүлж холбогдох программд шивсэн.
  • Орон нутгийн тарилгын захиалгыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс авч аймгийн Мал эмнэлгийн албанд хүргүүлсэн.
  • Өрх, аж ахуйн нэгжийн тариалан эрхлэлтийн эцсийн мэдээг ХАА-7а, ХАА-7б маягтаар программд шивж оруулсан. Сумын хэмжээнд нийт 23 аж ахуйн нэгж, 50 иргэн 26.5 га-д төмс, 13,9 га-д хүнсний ногоо тариалсан байна.
  • ӨЭМТ-үүдэд 2011-2016 онд төрсөн хүүхдүүдийн судалгааг хүргүүлсэн.
  • УБСХ-т ажиллах хүчний мэдээг хүргүүлсэн.
  • 2016 оны эхний хагас жилд ашиглалтанд орсон орон сууцны мэдээг холбогдох газарт хүргүүлсэн.
  • Аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтэст  холбогдох тайлан мэдээг хүргүүлсэн.

Хоёр.Багт хийгдсэн өдөр тутмын ажлын хүрээнд :

Сумын ЗДТГ–ын багийн ажлын алба нь  төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр болон төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдээ эрүүл, аюулгүй, тохилог орчинд амьдрах  нөхцлөөр хангах зорилгоор иргэдрүүгээ чиглэсэн, багруугаа чиглсэн олон ажлыг төлөвлөж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Багийн ажлын алба нь багийн  засаг дарга 9, зохион байгуулагч 9 гэсэн бүтэц орон тоотойгоор төрийн үйлчилгээг өдөр тутам  хүргэн ажиллаж байна.7-р сарын байдлаар багийн ажлын алба нь  нийт 7100 гаруй иргэнд үйлчилж , 6800 ш  тодорхойлолтыг гаргаж үйлчилсэн.

 Мөн багийн Засаг дарга, зохион байгуулагч нар  нь баг дээр ажиллах хуваарийн дагуу 7-р сарын байдлаар 3900 гаруй өрхөөр орж  тэдгээрийн  санал хүсэлтийг сонсож холбогдох албан тушаалтанд уламжилж  зохих асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байна.

  Багт хийгдсэн  ажлуудаас:

 7 дугаар багийн  орон сууцны голын талбайн засварын ажил 2016 оны 08-р сарын 15 нд дуусгахаар ажиллаж байна.

              Баруун-Урт сумын 1, 3, 4-р багуудад  тус бүр нь 20 сая төгрөгийн санхүүжилттай тоглоомын талбайн ажил дуусч комисс хүлээн авахад бэлэн болоод байна.

 Баруун-Урт сумын 1-р багийн 60 айл, ягаан 24, 8 айлуудын  орон сууцны гадна пасадны ажил дуусаад байна.

                Баруун-Урт сумын ЗДТГазраас нийтийн эзэмшлийн зам талбайд борооны ус тогтож машин техник, хүн зорчиход хүндрэл учруулдаг хотгор гүдгэр газруудыг тэгшлэх янзлах ажилд тендер зарлан “Талын зам” ХХК шалгаран гүйцэтгэж байна. Тэгшилгээний ажил 20% тай байна.

     Баруун-Урт сумын 4-р багийн  38 айлын орон сууцны гаднах пасадны засварын ажлыг хийж дуусгаад байна.

      1-р багийн ТАА-н, Усны аж ахуйн орон сууцнуудын гол талбайн засварын ажил эхлээд байна.Уг ажлыг  Талын зам ТӨҮГ гүйцэтгэж байна./Төсөвт өртөг - 80 сая төгрөг /

  7-р багийн холбооны 8 айл, нэгдэл дундын 8 айлуудын  орон сууцны гадна талбайг тохижуулах ажлыг хийж байна.

Тав:Худалдаа үйлчилгээ,Хөдөлмөр эрхлэлт, ХАА-н чиглэлээр:

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:

Нийтийг хамарсан ажил зохион байгуулах” хөтөлбөрийн хүрээнд 7 иргэнийг 1-р багийн “Хашаа гудамж” төсөл дээр хашаа будах, тэгшлэх ажил дээр 5 хоног ажиллуулж, ажлын хөлсийг бодож олгосон.

Ажил хайгчаар бүртгүүлсэн 6 иргэн бүртгүүлсэн байна. Баяр наадмын олон хоногийн амралт болон иргэдийн амралт их байгаатай холбоотойгоор иргэд бага бүртгүүлсэн болно. Мөн зуучлалаар 13 иргэнийг түр ажлын байранд зуучилсан. Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн шинэ ажлын байрыг бүртгэсэн ба нийт 5 ажлын байранд 8 иргэн шинээр бүртгүүлж, ажлын байртай болсон байна.

Худалдаа үйлчилгээний чиглэлээр:

Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувсгалын 95 жилийн ой, Аймаг байгуулагдсаны 74 жилийн ойн баярыг тохиолдуулан худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 42 иргэн, аж ахуйн нэгжид хуушуурын гэрийн зөвшөөрөл, 37 иргэн, аж ахуйн нэгжид худалдаа эрхлэх зөвшөөрөл олгож, хүнсний аюулгүй байдлын зөвлөмж, галын хор хэрхэн ажиллуулах тухай зөвлөмж зэргийг танилцуулж, зөвлөмж өгч ажилласан.

Борлуулалтын цэг байгуулах ажлын хүрээнд 24 иргэний 100-иад нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг байршуулж, байнгын тогтмол ажиллагаатай болгоод байна. Дээрх борлуулалтын цэгийн талаар SB телевизээр мэдээ бэлтгүүлж ард иргэдэд хүргэсэн болно.

Зургаа.Байгаль орчин, хог хаягдал,ногоон байгууламж, дэд бүтцийн чиглэлээр:

Баруун-Урт сумын нийтийн эзэмшлийн зам дагуу явган хүний зам засварлах ажил хийгдэж байна.Гүйцэтгэгчээрболон тавих ажилд Дарцагт овоо ХХК шалгаран гүйцэтгэж байна. Ажил 50%-тай байна.

Элит хорооллын айл өрхүүдийн газрын захирамж гарсантай холбогдуулан иргэдийн газрыг гэрчилгээжүүлж байна. Мөн урьд нь үйлдвэрийн зориулалтаар газар аваад бичиг баримтаа аваагүй иргэдийн газарт хэмжилт хийн кадастрын зураг болон мэдээллийн санд оруулж уг иргэдийн газрын гэрчилгээг олгосон.

Мөн элит хорооллын 24 бохирын худгуудад борооны болон үерийн ус орсон тул урьдчилан сэргийлэх үүднээс ЗДТГазраас захиалж  худгуудын амыг өндөрлүүлэх ажлыг Дарцагт овоо ХХК-р хийлгэж хүлээж аваад байна.

Монгол улсын газрын тухай болон газар өмчлөлийн хуулийн дагуу газар чөлөөлөлт болон нэн ядуу 5н иргэнд газар олгосон.

2016 оны 6 сард Баруун-Урт суманд болсон аадар борооны улмаас үерийн даланд 2 хүн осолдсон тул ЗДТГазраас тус далангийн хоолойг тороор бөглөж мөн тойруулан торон хашаа татаж урьдчилан сэргийлэх ажлыг хийлээ.

Баруун-Урт сумын 5 тойргийн дагуу ургаж буй модонд мониторинг хийх зорилгоор байгаль орчны газартай хамтран 7 сарын 7,18 нд 2 удаа тойргийн модны ургалт, усалгаатай танилцлаа. Тойргийн модны ургалт сайн 90% орчим байна. Мэргэжлийн 2 байгууллага усалгааг тогтмол хийж байна.

 Сумын нийтийн эзэмшлийн гудамжид ургасан мод нь замын үзэгдэх орчинг хязгаарлаж осол аваар гарах нөхцөл үүссэн тул урьдчилан сэргийлэх үүднээс Гандангийн уулзвар болон green town орон сууцны зам дагуу ургасан хайлаас, улиас модыг хэлбэржүүллээ.

Баруун-Урт сумын Уртын гол болон дөрвөлж цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ногоон байгууламжийг хүлээлцэх ажлын хүрээнд тус цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ногоон байгууламжид тооллогын ажлыг хийлээ. Тооллогоор “Дөрвөлж”-д 9н зүйлийн 1355 ш мод, “Уртын гол”-д 6н зүйлийн 374 ш мод тус тус ургаж байна.

Долоо.Нийгмийн халамжийн чиглэлээр:

Сумын нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн Нийгмийн халамжийн тухай хууль, нийгмийнхаламжийн чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлого,шийдвэр, холбогдоххууль, дүрэм, журам, хөтөлбөрүүдийгсудалж, хуулийн хүрээнд сурталчлах, мэдээ, мэдээлэлээр тогтмол хангах, халамжийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээ”-нд төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж байна.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 2 сарын 25-ны өдрийн 14-р тогтоолын дагуу Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсийн дэргэдэх ахмадын амралтанд үнэ төлбөргүй амрах ахмадын нэрсийг өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-6 хүртэлх түвшний өрхүүдээс сонгон багийн дарга нараас авч, нэрсийн жагсаалтыг сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн санал, дүгнэлтийг үндэслэн, 151 ахмад настны нэрсийг сумын засаг даргын захирамжаар батлан, халамжийн хэлтэст хүргүүлж 6 хоног үнэ төлбөргүй амруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.  Одоогоор 2016 оны хагас жилийн байдлааар халамжийн дэргэдэх ахмадын амралтанд нийт 98 ахмад амралтаа эдлээд байна. 

Халамжийн үйлчилгээний онлайн програм дээр шинээр халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийг шивж оруулах  болон системээс автоматаар зогсоогдсон төлөвтэй иргэдийг хянаж,  одоо ашиглаж байгаа ХҮМ програм дээр байгаа үйлчилгээ авагч иргэдийн мэдээллийг тулган шалгаж, шивэх ажлыг хийж, 4 сарын 1-нээс эхлэн мэдээллийн системийн WAIS онлайн програмыг бүрэн ашиглаж, халамжийн бүх мэдээллийн үйлчилгээг  ханган ажиллаж байна.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлын талаар

Сумын Амьжиргааг Дэмжих Зөвлөл нь хагас жилийн байдлаар 12 удаа хуралдаж, ирцийн бүртгэлийг бүртгэл, хурлын тэмдэглэл, тайлан, мэдээг  цаг тухайд нь гаргаж, нийгмийн халамжийн хэлтэст хүргүүлсэн.  Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол материалыг хүлээн авч хэлэлцэн, иргэдэд олгох тэтгэвэр, тэтгэмж,  нөхцөлт мөнгөн тусламж, хөнгөлөлт, дэмжлэг тулалцааг олгох боломжтой иргэдэд дараах байдлаар олгуулахаар шийдвэрлээд байна. Үүнд:

- Байнгын асаргаа шаардлагатай иргэнд шинээр асаргаа тогтоолгох                                                                                                                                                      иргэнд - 34 иргэн, асаргаагаа сунгах – 78  иргэн, асран хамгаалагчаа солих 9 иргэн,  ХБИ-нийг гэр бүлдээ авч асарч байгаа - 3 иргэн, бүтэн өнчин хүүхдиййг гэр бүлдээ авч асарч байгаа 1 иргэнд нийт 125 иргэнд  нөхцөлт мөнгөн тэтгэмж болох сар бүр 58000 төгрөгийг, асруулж буй иргэдэд сар бүр 60000  төгрөгийн тэтгэмжийг олгуулахаар:

- Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж хүссэн гэр оронгүй тэнэмэл  1 иргэн, гэнэтийн аюул ослын улмаас амьдрах нөхцөлгүй болсон 5 өрх, хорих ангиас суллагдсан өөрийн гэр оронгүй 4 иргэн нийт 10 өрх, иргэнд 12.000.0 төгрөгний тусламжийг олгуулахаар:

- 0-14 насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон эхэд олгох мөнгөн тэтгэмж хүссэн 8 иргэнд 9600000 төгрөгний тэтгэмжийг олгуулахаар:

- Хоёр ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа 1 иргэнд 2000000 төгрөгний мөнгөн тэтгэмжийг олгуулахаар:

- Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд олгох мөнгөн тэтгэмж хүссэн 6 иргэнд сар бүр олгох 126500 төгрөгний тэтгэмжийг олгуулахаар:

- Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн заалтыг үндэслэн тэжээн тэтгэх хүүхэдгүй ганц бие, эсвэл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй  3 ахмад настанд түлээний хөнгөлөлт 420000 төгрөгний тусламжийг олгуулахаар:

- Олон нийтийн оролцоонд тулгуурласан үйлчилгээнд хамрагдах зорилтот бүлгийн иргэдийн бүлэг болон ажиллах төслүүдийг сумын амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцэж, “Баялаг”, гар урлал “Хүлэмжинд өргөст хэмх” тариалах, “Задгай талбайн тариалалт” хүнсний ногоо, “Модон эдлэл” үйлдвэрлэх, “Авто-засвар” угаалгын үйлчилгээ”,  “Өсөх Ундрах” гурилан бүтээгдэхүүн, “Сур, суран эдлэл” зэрэг төслүүдэд тус бүр 1500000 төгрөг, нийт 7 өрхийн төслийн 10.500.000 төгрөгний буцалтгүй тусламжийг олгосоноор, өрхийн амьжиргааг нь дээшлүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрны орон тоог бий болгох,  зорилтот бүлгийн өрхийн иргэдийн хүртээмж нэмэгдээд байна.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тусламж хөнгөлөлтөнд хамрагдахыг хүссэн ахмад настны материалыг хуулийн хүрээнд бүрдүүлэн авч,  Засгийн газраас тогтоосон жишиг үнийн дагуу 109 ахмад настанд хөнгөлөлт, тусламж үзүүлж нийт халамжийн сангаас 24248300 төгрөгийн санхүүжилт олгогдов.  Үүнд:

  • Ахмад настны шүд хийлгэсний хөнгөлөлт- 46 иргэн
  • Ахмадын зориулалтай амралтанд амарсан ахмад настан- 5
  • Ахмад настны рашаан сувилалд сувилуулсан ахмад настан -46
  • Нүдний болор хийлгүүлсэн ахмад настан - 6
  • Хиймэл түнхний протез  – 1
  • Дунд чөмөгний протез -2
  • Нурууны бэхэлгээ-1
  • Өвлийн гутал-1
  • Тэргэнцэр - 1  иргэн тус тус хамрагдав.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тусламж хөнгөлөлтөнд хамрагдах иргэдийн баримт бичгийг хүлээн авч, Засгийн газраас тогтоосон жишиг үнийн дагуу  ХБИ-тэй  нийт 19 иргэнд 18847500 төгрөгний хөнгөлөлт тусламж үзүүлээд байна. Үүнд:

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний шүдний хөнгөлөлт- 13
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодын рашаан сувилалын хөнгөлөлт – 4
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай хэрэгсэлийн хөнгөлөлт – 2 иргэнд хөнгөлөлт тус тус олгогдсон байна.

3.Санхүүжилт,  тайлан мэдээний талаар

Нийгмийн халамжийн хуулийн дагуу иргэдэд үзүүлэх халамжийн тэтгэвэр, тэтгэмж, жирэмсэн, амаржсан болон алдарт эхийн одон, алдар цолтой ахмад настны тэтгэмжийн файлыг Хаан банк болон Төрийн банкнаас авч тулгалт хийж,  сар бүрийн мэдээг гаргаж,  иргэдийн олгогдоогүй халамжийн үйлчилгээг нэмэлтээр хийж, сар бүр НХҮХ-ийн сангийн мэргэжилтэнд хүргүүлэн, халамжийн сангийн олголтын ажил тогтмол хийгдэж байна. Сумын иргэдэд орон нутгийн төсвөөс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжинд хамрагдаж байгаа халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагч 391 иргэнд 261605160 төгрөг, жирэмсэн болон амаржсан хөхүүл эхчүүдийн тэтгэмж авагч 601 иргэнд 21526770 төгрөгний санхүүжилтийг шилжүүлэн банкаар дамжуулан иргэдэд олгогдоод байна.

Хүнс тэжээлийн хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний эрхийн бичиг” олгох үйлчилгээг хэрэгжүүлж, амьжиргааны батагаажих түвшингээс доогуур өрхийн амьжиргааг нь дэмжих зорилгоор Баруун-Урт сумын 1-9-р багийн амьжиргааны түвшингээс доогуур өрхүүдийн хүнсний талоныг авах эрх үүссэн 441 өрхийн 1265 иргэнд 13000 төгрөг, үүнээс 18 хүртэлх насны 804 хүүхдэд 6500 төгрөгний талон олгогдож байгаас 6 сарын байдлаар 441 өрхөд 132.671.500 төгрөгний санхүүжилт олгогдоод байна. 

Найм. Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр

Төрийн сан нь хагас жил д төсвийн болон төсөвт байгууллагуудын төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх, төсвийн хэрэгжилтийг хангах, урсгал хяналтыг гүйцэтгэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

7-р сарын байдлаар орон нутгийн болон төвлөрүүлэн захирагчийн харъяа төсөвт байгууллагуудад 533,630,517 мянган төгрөгийн 2588 ширхэг  мөнгөн зарлагын гүйлгээнд хяналт тавин баталгаажуулсан.

Төлбөр тооцооны өдөр тутмын ажил гүйлгээний баримтуудыг бүрэн бүрдүүлж, НББ-ын журналтай тулгаж, тухай бүр төрийн сангийн харилцах, кассын мемориалын баримтуудыг үдэж архивын нэгж үүсгэсэн.

Баруун-Урт сумын  Өмчийн албанд 2015 оны жилийн эцсийн байдлаар 17 байгууллагын эд хөрөнгийн тооллогын  материалыг нэгтгэн хүргүүлсэн.

  Төрийн сангийн хувьд 216,596.6 мянга төгрөгийн орлого орж,татварын орлого төлөвлөгөө нь    84.4   хувьтай байна.                                                  

            Шилэн дансны хуулийн дагуу 5.0 сая төгрөгөөс дээш орлого, зарлагын гүйлгээний мэдээг ажлын 7 хоногт багтаан Baruun-urt.mn, байгууллагын ил тодын самбарт байршуулсан.

Сумын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайланд аудитын газар гүйцэтгэлийн аудит хийж “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн.

Төрийн сан 18-н байгууллагийн  төсвийн гүйцэтгэлийн мэдээг хянан хүлээн авч, нэгтгэн сумын төсвийн гүйцэтгэлийн өр авлагын мэдээг Freebalance программд оруулж, аймгийн төрийн санд хуулийн хугацаанд хүргүүлсэн.

            Төлбөр тооцооны өдөр тутмын ажил гүйлгээний баримтуудыг бүрэн бүрдүүлж, НББ-ийн журналын дагуу тулган шалгаж, улиралын төрийн сангийн харилцах, кассын мемориалын баримтуудыг үдэж архивын нэгж үүсгэсэн.    

“Төсвийн төлөвлөлтийн мэдээллийн систем”-ийг ашиглах  талаар Сангийн яамнаас зохион байгуулсан сургалтанд санхүүгийн алба болон харъяа төсөвт байгууллагуудын  нягтлан бодогч нарыг хамруулсан.

Төсвийн тухай хуулийн 34.2 д заасны дагуу 2016 оны төсөвд нэмэлт өөрчлөлт оруулах санлыг боловсруулж ИТХ д танилцуулж, ИТХ-ын 2016 оны 03 тоот тогтоолоор баталгаажсан.

Засгийн газрын 2016 оны 153 тоот тогтоолын дагуу Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам шинэчлэгдсэнтэй холбоотой Сум хөгжүүлэх сангийн журам, Төсөл сонгон шалгаруулах зөвлөл, Хяналтын зөвлөлд өөрчлөлт оруулсан.  /Сумын ИТХ ын 2016 оны 04 тоот тогтоол/

Сум хөгжүүлэх сангаас хэрэгжиж буй төслүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зээлийн эргэн төлөлтөнд тогтмол хяналт тавьж ажиллаж байна.

Орон нутгийн авто замын гурвалжин тэмдгийг тус сард татвар төлсөн 60 иргэнд олголоо.7-р сарын байдлаар сумын хэмжээнд тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд орсон 2270 буюу 4000 гаруй тээврийн хэрэгслээс 57 хувь нь татвараа төлж үзлэгт хамраад байна.

 

ТАЙЛАН ХЯНАСАН:   ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                    Б.АМАРЗАЯА

ТАЙЛАН НЭГТГЭСЭН : МЭРГЭЖИЛТЭН:                              Д.СУМЬЯА