Сумдын сарын мэдээ

СҮХБААТАР  АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

2018 оны гуравдугаар сарын мэдээлэл

 

2018.03.23.                                                                                                               “Овоот” 

 

            Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар:

 

            а/. Сумын ИТХ-ын чиглэлээр:

            Сумын  ИТХ-ын  Тэргүүлэгчдийн  хурлыг  2018.03.07  ны өдөр  хуралдаж, дараахь  асуудлыг  хэлэлцэв. Үүнд:

            а/. Төрөлх сумаа  төрийн  дээд шагнал болох  “ Хөдөлмөрийн гавьяаны  улаан тугийн  одон”-оор  шагнуулах.

            б/. Амьжиргааг  нь  дэмжих  28  өрхийг баталгаажуулах.

            в/. Ахмад  барилгачин  Д.Магсармааг  “Хөдөлмөрийн хүндэт  медаль”-иар  шагнуулах тухай. Эдгээр асуудлыг  хэлэлцээд аймгийн ИТХ-ын  ажлын  албанд  хүргүүллээ.

            2018.03.08 нд Олон улсын эмэгтэйчүүдийн  эрхийг  хамгаалах өдрийг  тохиолдуулан, Ардын  их хурлын  депутат Ш.Цэнд гуайд болон сумын  ИТХ-ын  эмэгтэй төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүллээ.

б/. Тамгын газар, төрийн удирдлагын ажлын чиглэлээр.

-Сумын  Засаг  дарга, Тамгын  газрын  дарга  нар “УДИРДАХ  АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН”-д оролцсон бөгөөд  зөвлөгөөний талаар  төрийн  албан  хаагчдад мэдээлэл  хийсэн.

-Сумын  ЗДТГ-ын “Хууль эрх  зүйн  сургалтын төлөвлөгөө”  удирдамжийн  дагуу дараахь сургалтуудыг  зохион байгууллаа.  Үүнд:

1/. ИТХ-ын нарийн  бичгийн  дарга, ЗДТГ-ын  дотоод  ажил, ХШҮ-ний  мэргэжилтэн, Байгаль орчин аялал жуулчлал  хариуцсан мэргэжилтэн, “Дарьганга тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын  ня-бо, Соёлын төвийн  эрхлэгч нарын  бүрэлдэхүүнтэй 5  албан  хаагч “Хог  хаягдлын тухай  хууль”-, “Соёлын өвийг  хамгаалах тухай  хууль”-иас мэдээлэл  сургалтыг  сумын  төвийн  гэр хорооллын айлуудад   очиж зохион байгуулан, иргэдийн  санал хүсэлтийг сонсч, харилцан  мэдээлэл  солилцлоо.

2/. Монгол улсын Хөгжлийн   бодлого  төлөвлөлтийн  тухай хуулиас, Архив, албан  хэрэг хөтлөлтийн  стандартын  талаар  Төрийн  албан  хаагчдад  сургалт зохион байгуулж  30  албан   хаагч  хамрагдсан. Сургалтын төгсгөлд 50 онооны тестийн  сорил  авч, сургалтаар мэдсэн  мэдлэгийг  сориход  3  албан  хаагч 50 оноогоо  авч, бусад   албан  хаагчид  20-45 оноо  авлаа.

3/.НД-ынбайцаагчБ.Эрдэнэтуяа, ХХҮГ-ын асуудал хариуцсанмэргэжилтэнМ.Долгорлхамнар EБС-ийнбагш, ажилчдад НД-ынхуулиндорсоннэмэлтөөрчлөлт, хөдөлмөрэрхлэлтийнхөтөлбөрүүд, нийгмийнхаламжийнтухайхуулийнталааражлын  байрандмэдээлэлөгсөн .

2018.03.03  наас 10  ны өдрүүдэд сумын  4 багийн иргэдийн   нийтийн  хурлыг  хуралдуулж  цаг үеийн  мэдээлэл  өгч санал  хүсэлтийг сонслоо.

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн  Тамгын  газраас  ажлын  хэсэг ирж “ИРГЭДИЙН  ТӨЛӨӨЛӨГЧ” нарт  зориулсан сургалт, уулзалтыг  зохион байгуулж 28 иргэн  хамрагдлаа.

Сүхбаатар  аймгийн  Архивын  тасгийн  дарга М.Төрбаяр, сан  хөмрөгийн  эрхлэгч  Б.Эрдэнэ-номин нар суманд ирж  архив, албан  хэрэг хөтлөлтийн  талаар шалган  туслах ажлыг  зохион  байгуулж, сургалт хийхэд  26  төрийн  албан   хаагч  хамрагдлаа.

            Орон  нутагт Гадаад  харилцааны  сайд Цогтбаатар,  УИХ-ын  гишүүн С.Эрдэнэ  нараар ахлуулсан  ажлын хэсэг, Говьсүмбэр аймгийн  ЗДТГ-ын  20 иод албан  хаагчид  ажилласан бөгөөд Говьсүмбэрийн  Тамгын  газраас зорилтот  нэг  өрхөд  100000 / нэг  зуун мянган/ төгрөгийн буцалтгүй тусламж олголоо.

Тамгын газрын дарга, ЕБС-ийн нийгмийн ажилтан, АБуНТБ-ын багш, цэцэрлэгийн багш, ЭМТ-ийнэмч нар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэгш оролцоо” сэдэвт сургалтанд Сүхбаатар аймагт хамрагдлаа.

  •  
  •  

Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

 

а/.Сургууль, Цэцэрлэг ,

  •             Дарьгангасумын EБС - 2017 оны "Спортыншилдэгсургууль"-иаршалгарлаа.
  • EБС-ийнсудлагдахууныбагаас 6-9-р ангийнсурагчдындунд "Сэтгэхчадвар"-ынолимпиадыгзохионбайгууллаа.
  •  “ЭЭЖЭЭ БИ ТАНДАА ХАЙРТАЙ” захидлын уралдаанд 70 сурагч оролцож материалыг СБ аймагт хүргүүллээ.
  • 2018.03.01  ний өдөр “МИНИЙ ГЭР БҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН” сэдэвт  сургалтыг ЭМТ, Цэцэрлэг, Цагдаагийн  хэсэг, ЕБС  хамтран зохион  байгуулахад  78  хүн хамрагдаж, сургалтын төгсгөлд АХА  тэмцээн зохион  байгуулж, сургалтаар мэдсэн  сурсан  зүйлийг  бататгав. Энэхүү  сургалтын талаарх  мэдээллийг  аймгийн  ЗДТГ-ын  дотоод групп, SUM-SULJEE.MN вэб  сайтад тус  тус байршууллаа.
  • Багаангийнэцэгэхчүүдийннэгдсэнхурлыг 2018.03.03-ны өдөрамжилттайзохионбайгуулж  80гаруйэцэгэххамрагдлаа. Хурлаарбагаангийнбүхбагшнарсургалтынчанарыгсайжруулахчиглэлээрхийсэнүйлажиллагаанытайлангаатавьж, сэтгэхчадварболон STEM сургалтынхөтөлбөрийнталаартанилцуулж, бүтээлийнүзэсгэлэнгаргажтайлагналаа. МөнсургалтынменежерХ.Ууганцэцэг "Багаболовсролынсургалтынчанарынөнөөгийннөхцөлбайдал" сэдэвттайлангтавьж, эцэгэхчүүдийнсаналхүсэлтийгсонсож, харилцанярилцлаа. 
  • EБС-ийнбиeийнтамирынбагшнар "Олимпизмбабиeбялдрынхүмүүжил" сэдэвтуралдааныхүрээндсурагчдындундгарзураг, шүлэг, эсээ, АХА тэмцээнзэргийгамжилттайзохионбайгуулждүгнэлээ. 
  • EБС-ийн1-5-р анги, 6-9-р ангийнсурагчдындунд "Хүрэл тулга-2018", “Би эстрадын дуучин-2018”тэмцээнамжилттайзохионбайгуулагдлаа.
  • ОУ-ынэмэгтэйчүүдийнэрхийгхамгаалахөдрийгугтан EБС-ийнбагш, ажилчдындундгарбөмбөгийнтэмцээнамжилттайзохионбайгуулагдлаа.
  • EБС-ийнэмэгтэйбагш, ажилчдынзүгээс ОУ-ынэмэгтэйчүүдийнэрхийгхамгаалахөдрийнхүрээндөндөрнастанГ.Оюунчимэгтхүндэтгэлүзүүллээ. МөнхүндөвчтэйбайгааНаранцэцэгтсэтгэлийнхандивөглөө.
  • СүхбаатараймгийнөсвөрүeийнАймгийн аварга шалгаруулахширээнийтeннисийнтэмцээнд EБС-ийн 8 сурагч амжилттай оролцожбагаараа 1-р байрэзэллээ.
  • Боловсролынтэргүүнийажилтан, биеийнтамирынтэргүүнийажилтан, жудобөхийнспортындэдмастер, биеийнтамирынбагшС.Энхтөрийннэрэмжитсамбо, жудобөхийнаймгийнаваргашалгаруулахтэмцээнДарьгангасуманд 2018 оны 03 сарын 16-18-ны өдрүүдэдамжилттай зохионбайгуулагдлаа.
  • БСШУСС-ын ОУ-ынхэрэглэгчийнөдрийгтохиолдууланEБС-ийнанги удирдсанбагш нар"Хэрэглэгчийнэрх" сэдвээрнээлттэйхичээлзохионбайгууллаа.
  • Сургуулийнэцэгэхийндунд "Насандхүрэгчдийнсэтгэхчадварынолимпиадын 1-ийн даваа"-г амжилттайзохионбайгуулж,нийт 17 эцэгэхоролцож, өөрийнсэтгэхүйнхурдаасоринөрсөлдлөө.
  • АхмадбагшЦ.Уранчимэг 4“б”ангидматематикийн "Байршилбахөдөлгөөн" сэдвээрүзүүлэххичээлзаалаа.
  •  

1/. Олон улсынэмэгтэйчүүдийн эрхийгхамгаалахөдрөөр “Хүүхдийн дуугхэнсайн дуулах вэ? уралдааныгцэцэрлэгийн хүүхдийн эцэгэхчүүдийндунд зохионбайгуулахад6 бүлгийн7 багоролцлоо.

2/.Уламжлал болгон зохионбайгуулдаг“Сэтгэх чадварын олимпиад”-ыг4-5настай хүүхэд,эцэг эхчүүдийн дундзохионбайгуулж1-3 р байрэзлүүлэндүгнэсэн.

Эрүүл  мэндийн  чиглэлээр:

            “Архи тамхины хор  уршиг” сэдвээр 30  иргэнд сургалт хийлээ. Сургалтын үеэр эрэгтэйчүүдэд  элэгний  В С  вирусын шинжилгээ  хийж, урьдчилан  сэргийлэх үзлэгт хамруулахад “В”  вирустэй  5, “С” вирустэй  1 , илүүдэл  жинтэй15 эрэгтэй  байна.

            Сүрьеэтэй  тэмцэх  өдрийг угтаж  ЕБС-ийн   26  сурагчийн  дунд сургалт мэдээлэл хийж, гар  зургийн уралдаан зарлан дүгнэлээ.

            Сүрьеэ өвчний  шинжилгээг өгөхийн  ач холбогдолын  талаар   ЕБС-ийн  18  ажилтанд мэдээлэл  өгсөн.

ЭМТ-ийнихэмчЧ.Намжим, сувилагчН.Хонгорзул , EБС-ийннийгмийнажилтаннар 7-9  дүгээр ангийнсурагчдадахуйносолгэмтлээсурьдчилансэргийлэх, эмнэлгийнанхнытусламжхэрхэнүзүүлэхталаарсургалтзохионбайгууллаа.

 EБС, сумын ЭМТ хамтранохидынчөлөөтцагийгүрбүтээлтэйөнгөрүүлэх, охидодтулгамдсанасуудалдзөвлөгөөөгчбайхзорилгоор "Энэрэхүй" охидынклубыгбайгуулжцаашидзохионбайгуулахажлаатөлөвлөжярилцлаа.

            Нийгмийн халамжийн чиглэлээр:

            2018 оны 3 дугаар сард хөдөлмөр  эрхлэх хүсэлтэй 7 иргэнийг  ажил хайгчаар бүртгэж, шинээр 2  ажлын байрны захиалга  бүртгэсэн.

            Өрхийн амьжиргааны түвшин тогтоох  судалгааг  сумын  төвийн 14 өрх, хөдөөгийн 5 өрхөөс авлаа.

            Хүнсний  эрхийн  бичгийн  үйлчилгээнд  хамрагдсан өрхүүдэд  “Хүнсний эрхийн бичиг  олгохтой холбогдсон  журмын өөрчлөлт”-ийн талаар  23  иргэнд  мэдээлэл өгч, санамж  бичигт гарын үсэг  зурууллаа.

            Нийгмийн  халамжийн санхүүжилтээр  7 чиглэлээр 314  иргэнд  23,784,710 /хорин гурван  сая долоон  зуун наян дөрвөн  мянга  долоон зуун арван / төгрөгийг  олгосон.

            Жирэмсэн амаржсаны  тэтгэмжид 2,оршуулгын  тэтгэмжид  2, нийт 4 иргэнд  2,000,000 / хоёр сая/ төгрөгийн  тэтгэмж олгосон.

Тав. Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

            Хөдөө аж ахуйн чиглэлээр:

            Хөдөө   аж   ахуйн мэдээ, мал  хорогдлын  мэдээ,төл бойжилтын  мэдээ  болон  бусад мэдээ тайланг   хугацаанд нь гаргаж  холбогдох байгууллагад хүргүүлсэн. Тухайлбал: Мал хорогдлын  мэдээгээр  1/. Адуу 36,үхэр  128, хонь  549,  ямаа  658, нийт  1371 толгой  мал хорогдсон байна.

            2018  оны газар зохион  байгуулалтын төлөвлөгөөний  төслийг боловсруулан,  газар  өмчлөлийн  хугацаа   дуусахтай холбогдуулан 20 айл өрхийг   гэрчилгээжүүлээд  байна.

            Байгаль  хамгаалах чиглэлээр:

            “Дэлхийн  усны өдөр”-ийг угтаж  зохион  байгуулах   ажлын  төлөвлөгөөг боловсруулан батлуулж  ажиллалаа.  Энэ ажлын хүрээнд:

            1/. “Нээлттэй хаалганы өдөр”-ийг  сумын  БЦГХЗахиргаа, ЭМТ-хамтран зохион байгуулж   45  иргэн оролцсон бөгөөд   иргэдэд усны ач  холбогдол, усаар дамжих  халдварт өвчний  талаар мэдээлэл өгч, 36  гарын авлага, 66  зөвлөмжийг  тараалаа.

            2/. ЗДТГ-ын байгаль орчин аялал жуулчлал  хариуцсан мэргэжилтэн , Байгаль хамгаалагч   нар сумын Ус цаг уур орчны шинжилгээний  “Дарьганга өртөө” –тэй хамтран  “Дэлхийн  усны өдөр”-ийг   тохиолдуулан сурагчдын дунд  эссэ  бичлэг, “Усны  үнэ цэнэ “  гар зургийн  уралдаан  зэргийг  зохион  байгуулж дүгнэсэн бөгөөд сургалтыг  presentation   ашиглан зохион байгууллаа.

            3/. Талын  агуйн  цасыг  арилгах ажлыг  төрийн   байгууллагын ажилтан албан  хаагчид  зохион  байгууллаа.

            4/.  Шилийн  богдод  цэвэрлэгээ хийх   ажлыг  ЗДТГ-ын  2 ажилтан  БЦГХЗ-тай хамтран  зохион  байгууллаа.

 

            2  сая төгрөгийн  шагналын  сантай “ХОГГҮЙ ХОТ АЙЛ”  шалгаруулах уралдааны  болзлыг  БЦГХЗ-тай  хамтран зохион  байгуулсан  бөгөөд олон улсын  эмэгтэйчүүдийн  эрхийг  хамгаалах өдрөөр дүгнэж, 4 баг бүрээс 1  эмэгтэйг I-III   байрт нийт 12  эмэгтэйг шалгаруулан 1 дүгээр  байрт шалгарсан  4  эмэгтэйг  БНХАУ-ын Шилийн гол, Улиастайд аялах  эрхийн  бичгээр шагналаа.

 

 

 

 

ХЯНАСАН:

СУМЫН ЗАСАГ ДАРГА                              Ц.ГАНХУЯГ

 

МЭДЭЭГ НЭГТГЭСЭН:

ДОТООД АЖИЛ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ

МЭРГЭЖИЛТЭН                                              Д.МӨНХЗУЛ