Сумдын сарын мэдээ

                    

                     Мөнххаан сумын ИТХ,ЗДТГ-ын 2018 оны  3-р  сарын мэдээ

       2018-03-25                                                                                        Мөнххаан сум

Нэг : Удирдлага зохион байгуулалтын талаар 

Б.Тамгын газар: Сумын малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулж, мэдээлэл сургалт, 5 багийн малчин эмэгтэйчүүдийн дунд “Уламжлалт өв” тэмцээн, гар бөмбөгийн тэмцээнийг зохион явуулсан. Нийт 80 гаруй эмэгтэйчүүд хамрагдсан. Энэ үеэр РЕКИ бясалгалын гранд мастер Далд ухамсарын зөвлөх багш Нигүүлсэхүйн мутар ТББ-тэргүүн Цэнд аюуш  Үг үйлдэл зөв, өөрөө өөрийгөө зөв байлгах талаар мэдээлэл хийж ажилласан. ЗДТГ-ын ажилчдын 2018 оны 1-р улирлын хийсэн ажлын тайланг тавиулж үнэлж дүгнэлээ.

Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгууллагуудын жилийн ажлын төлөвлөгөө, хууль тогтоомжийн хэрэгжилт ,  шилэн дансны хэрэгжилт , байгууллагын орчны цэвэрлэгээ үйлчилгээ , цаг ашиглалт , сэтгэл ханамжийн судалгааны дүнг танилцуулж 1 сарын хугацаатай үүрэг чиглэл өгөн ажилласан   

ЕБС:   Дэлхийн банкны санхүүжилттэй БСШУСЯ, глоб интернэшил ТББ хамтарсан Боловсролын салбар дахь ил тод байдал “Эгэх хариуцлага” төслийн сургалтыг багш , эцэг эхчүүдэд хийж Сургууль эцэг эх, багш нарын холбоо –г байгуулсан. Тус  холбоо нь 15 хүний бүрэлхүүнтэй бөгөөд үйл ажиллагааны ерөнхий чиглэлээ гаргаж түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт сурагчдын 97% нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Үзлэгт хамрагдсан сурагчдын 68,9% нь амны хөндий, шүдний өвчлөлтэй гарсан.

Хүүхдийн цэцэрлэг : Багшийн хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багаас санаачлан "Угийн бичгээ хөтөлцгөөе" сургалтыг Мөнххаан сумын ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч О.Туяатай хамтран зохион явуулж сургалтанд нийт 34 багш ажилчид хамрагдаж “Угийн бичиг” хэрхэн хөтлөх тухай анхны мэдлэг мэдэгдэхүүнтэй болж сургалтаар олсон мэдлэгээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

"ОЮУНЫ ХӨГЖИЛ" сэтгэх чадварын олимпиадны 1 -ийн даваа 4 настны төрөлд нийт 18 хүүхэд, 5 настны төрөлд нийт 20 хүүхэд, насанд хүрэгчдийн төрөлд нийт 20 эцэг эхчүүд,багш нарын төрөлд нийт 10 багш хамрагдаж 1-ийн давааны шилдэгүүдээ шалгарууллаа.

Багш нарын төрөлд: Т.Давааням нар шалгарч Сүхбаатар аймагт болох “СЭТГЭХ ЧАДВАР”-ын олимпиадад оролцох эрхээ гардан авлаа.

Төсөл хөтөлбөрөөс Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж “Ээждээ барих бидний бэлэг” сэдэвт бүтээлийн уралдааныг Бэлтгэл Ахлах бүлгийн нийт 137 хүүхдүүдийн дунд зохион явуулж Б.Урансайхан багштай Бэлтгэл В бүлэг шилдэг бүтээлээр  шалгарч, шагнаж урамшууллаа.

Хүүхдийн бүтээлч уран сэтгэмжийг хөгжүүлэх өөрийн санаа бодлоо зургаар илэрхийлэх чадварыг дэмжих зорилгоор Авьяас хөтөлбөрөөс зохион явуулсан

  •  
  1. Авьяас хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багаас зохион явуулсан " Монгол ардын бүжиг 2018" тэмцээн маань 8 бүлгийн нийт 80 гаруй хүүхэд оролцож

1-р байранд Б.Урансайхан багштай Бэлтгэл “В” бүлэг

2-р байр А.Батцэцэг багштай Бэлтгэл “А” бүлэг

3-р байранд Т.Давааням багштай Бэлтгэл “Г” бүлэг

Тусгай байранд Х.Цогзолбоо багштай Бэлтгэл “Б” бүлэг шалгарлаа.

  1. 5 дах жилдээ ажиллаж байгаа багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт 2018-03-12-ноос 03-16 ныг хүртэл 5 өдрийн турш мэргэжлийн багш нараар удирдуулан үр дүнтэй авах санаа ихтэй сайхан сургалт боллоо.
  2.  
  1. Д.Дэлгэржаргал
  2. Б.Нандинчимэг
  3. Г.Баярмаа
  4. П.Оюунтуяа
  5. Т.Давааням нар хамрагдлаа.
  1. Сумын спортын бага наадмын хүрээнд , эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд байгууллагын эмэгтэй баг дэд байр эзлэн мөнгөн медаль, Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 97 жилийн ойн өдрөөр зохиогдсон эрэгтэй гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй баг маань хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Бид сум орон нутгаас зохион явагдаж буй арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож, бүхий л чиглэлээр хамтран ажилладаг билээ.
  2. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулах, харилцан туршлага солилцох, хэлэцүүлэг хийх зорилгоор зохион явуулсан “САЙН ХИЧЭЭЛ” үйл ажиллагаа 10 багшийн дунд “Туршилт танин мэдэхүй”, “Математик энгийн төсөөлөл” гэсэн сургалтын 2 чиглэлээр амжилттай болж, багш П.Оюунтуяа,Д.Дэлгэржаргал нарын 2 үйл ажиллагаа шалгарч Түмэнцогт суманд болох бүсийн зөвөлгөөнд оролцох эрхээ авлаа.

Хүүхдийн суралцах орчин нь ая тухтай суралцахуйн хөгжлийн болон шинээр орж ирсэн залуучуудын бүтээлч сэтгэлгээ  ур чадварыг хөгжүүлэх зорилгоор сургалтын 7 чиглэлээр “Шинэлэг санаа, шинэлэг бүтээл”  7 хоногийн аян зохион явуулсны үр дүнд олон сайхан шинэ содон, чанар, өнгө үзэмжтэй бүтээлүүд  төрөн гарч шилдэг бүтээлээр багш Д.Нарантуяа, туслах багш Э.Мөнхтогоо нарын бүтээл шалгарлаа.

Эрүүл мэндийн төв 2018 оны 2 сарын 26-ны байдлаар  33  өвчтөн хэвтэн эмчлүүлсэн. Үүний       20 насанд хүрэгчид, 13 хүүхэд хэвтэн эмчлүүлсний 15  буюу 45% нь ТТТӨ –ий улмаас  хэвтэн эмчлүүлсэн байна. Улирлын чанартай ханиад томуу гарч буйтай холбоотой хүүхдийн өвчлөл өмнөх сараас   5%- аар   илүү байна.  Амбулаториор 582 хүн үзүүлсэн. Үүний 96  нь урьдчилан сэргийлэх үзлэг байна. Уламжлалт эмчилгээний бага эмч ажиллуулж байна.  ТТТӨ-ний гарын авлага, зөвлөмж хийж үйлчлүүлэгчдэд тараасан. Мөн хэвтэн эмчлүүлэгчид болон томуугаар өвчилсөн хүүхдүүдийн эцэг эхэд  цэгэн массаж хийхийг заасан.  Түргэн тусламжийн дуудлага 45  ирснээс нь алсын дуудлага 14  , ойрын дуудлага 31 ирсэн байна. Дуудлагыг цаг тухай бүрд нь барагдуулсан. 0-5 насны 15 хүүхэд , ахмад настан 10  хүнийг гэрээр эргэсэн. ТТТӨ-ий мэдээг өдөр бүр буюу 7 хоногийн мэдээг нэгтгэн  8:30-9:00 цагт   ЭМГ-ын статистик албанд мэдээлж байна.

Соёлын төв “Номтой нөхөрлөе” 1 сарын аяныг зохион байгуулан төсөвт байгууллагуудаар 7 хоногийн хугацаатайгаар номын богцыг аялуулан явуулж байна.

Нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд

Өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдах Хөдөө 14 өрх, Суманд хамрагдах 28 өрхийн судалгаа,  зураглалыг гарган ХХҮГазарт хүргүүллээ. Мөн Сумын төвд хамрагдсан өрхийн судалгааг маягтийн дагуу авч хүргүүлсэн.

4-р багийн иргэн Өндөр настан Д.Цэнд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ц.Ариунбат нарын захиалсан суултуурыг гардуулж өгсөн.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах сарын аяны удирдамж боловсруулан Засаг даргаар батлуулан ажиллаж байна. Сарын аяны хүрээнд малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулж, малчин эмэгтэйчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн, Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Мөн Зорилтот бүлгийн 10 эмэгтэйд Од дэлгүүр, Тулга дэлгүүр, Элбэг баян зээрд ХХК гарын бэлэг гардууллаа. Чуулга уулзалтаар "Уламжлалт ур" тэмцээнийг малчин эмэгтэйчүүдийн дунд дээс томох, утас ээрэх, түргэн хэллэг, сампин зангидах, шилбэ хадах гэсэн 5 төрлөөр амжилттай зохион байгуулж 1-р байр Баянтэрэм баг, 2-р байр Баянцагаан баг эзэллээ.   

Сүхбаатар аймгийн ХХҮГазраас Дотоод хяналт шалгалтаар Халамжийн хэлтэсийн дарга Т.Алтаннавч, Хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Ц.Алтансувд, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн С.Балжинням нар ирж тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэрэгийн бүрдэл, ХЭБҮйлчилгээ үзүүлдэг дэлгүүрээр явж хяналт хийж мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаа. Мөн 2014-2016 онд Малжуулах төсөлд хамрагдсан өрхүүдээр явж хяналт хийлээ. Хөдөөний 14 өрхөөс судалгааг авч ажиллаа.

            Хөдөлмөр эрхлэлт, ХЭДСангийн чиглэлээр:

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарласан төсөл хөтөлбөрийг мэдээллийн самбар болон гадуур зарлалын самбарт байршуулж facebook дэхь Мөнххаан сумын зар зарлалын нэгдсэн групп, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын засаг даргын тамгын газар гэсэн группэд мэдээллээ байршуулж иргэдэд хүрч ажиллаа.

3 сарын хөдөлмөрийн мэдээллийн санд ажил хайгч 4  иргэний мэдээллийг шивж оруулсан.

ХЭБ-ийн үйлчилгээ авч байгаа 94 өрхөөс 52 өрхийн гишүүдэд 2018 онд хэрэгжих “Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжих хөтөлбөр”  сургалтыг зохион байгуулан мэдээлэл өгч мөн ХЭБҮ-ний "САНАМЖ БИЧИГ"-т гарын үсэг зурууллаа.

Богд шилжүүлсэнээр 200 толгой малтай Малчин өрхийн судалгааг гарган хөдөлмөрийн хэлтэст хүргүүллээ.

Бүлгийн зохион байгуулалтай Хүнсний ногоо тариалах 2,448,600 төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг бичиж ХХҮГазрын ХЭХэлтэст хүргүүлээд байна.

 

 

 

ТАЙЛАН БИЧСЭН: ТГ-ЫН ДАРГА  ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ          О.ТУЯА.