Сумдын сарын мэдээ

ТҮМЭНЦОГТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН МЭДЭЭ

НЭГ. Удирдлага, зохион байгуулалтын талаар:

  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан албан байгууллага, аж ахуйн нэгж, багуудын дунд зохион байгуулагдсан  ”БҮСГҮЙЧҮҮД”  тэмцээнд ЗДТГ-ын баг амжилтай оролцлоо.
  • Олон улсын эмгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ЗДТГ,  “Гэгээ” эмэгтэйчүүдийн бүлэг хамтран  “МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВӨЛГӨӨН”-ийг амжилттай зохион байгуулав.Энэхүү үйл ажиллагаанд  нийт 138 малчин эмэгтэйчүүд оролцлоо.
  • Сүхбаатар аймгийн хэмжээнд “Дэлхийн Усны өдөр”-ийг “Байгальд ээлтэй усны өдөр” уриан  доор зохион байгуулагдаж байгаа ажлын хүрээнд ус ашиглагч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дунд эрэгтэй, эмэгтэй холимог “Гар бөмбөг”-ийн тэмцээн амжилттай зохион байгууллаа.Уг тэмцээнд нийт 8 баг тамирчид оролцсоноос 1-р байр Ус дулаан ОНӨҮГазар, 2-р байр ЕБС, 3-р байр ЭМТөв тус тус эзэллээ.
  • Олон нийтийн үйл ажиллагааны үеэр “Усны зохистой хэрэглээ, ашиглалт,  хамгаалалт”-ын талаар  мэдээллийг багтаасан сурталчилгааны материал боловсруулж иргэдэд тараалаа,
  • Энэ сард Засаг даргын А захирамж 4, Б захирамж 1, Тамгын газрын дарга 0, тушаал гарган биелэлтийг хангуулан ажиллаж байна.  
  •  Энэ сард гаднаас 13 бичиг ирсэнээс хариутай 5 бичгийг холбогдох мэргэжилтэн, байгууллагад хүргүүлэн бүртгэл хяналтын карт хөтлөн хариуг нь хугацаанд нь өгсөн.

ХОЁР. Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:  

  • Сар бүрийн 5-ний дотор Санхүү төрийн сангийн хэлтэст сарын мэдээ, өрийн мэдээг нэгтгэн баталгаажуулан хүргүүлээд байна.
  • Албан  бичиг 1 сарын байдлаар 7 ш ирсэн  холбогдох газартай нь холбогдож заавар журмын дагуу хамран ажиллаж байна.
  • Статистийн хэлтэст 1 сарын байдлаар аж ахуйн нэгжээс ХАА,  АҮ мэдээг маягтаар авч мэдээг дамжуулан ажиллаад байна.
  • ХАӨМС-д нийт 5 удаа алдааг засварлан тулган баталгаажилт хийгээд байна.
  • Төсвийн тухай хуулийн дагуу санхүүгйин тайланг хуулийн хугацаанд аудитын газарт хүргүүлсэн.
  • Санхүүгийн удирдлага мэдээллийн системийн прагромм өөрчлөгдсөнтэй холбоотой санхүүгийн прагромм дээр ажиллаж байна.

ГУРАВ. Хууль эрх зүйн бодлогын хүрээнд:

  • Сүхбаатар аймгийн прокурорын газрын  2018.03.02-ны өдрийн  2/127 тоот албан бичиг, Түмэнцогт сумын засаг даргын 2018.03.13-ны өдрийн  1/34 тоот албан бичгийг харъяа төрийн байгууллагуудын удирдлагуудад  2018.03.13-ны өдөр тус тус  хүргүүлэв.Энэхүү албан бичгийн дагуу нийтийн болон  төрийн байгууллагын эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд иргэний болон захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Аймгийн прокурорын газарт хүсэлт гаргаж, хамтран оролцож байх талаар байгууллагуудын удирдлагуудад мэдээлэл хийж ажиллаа.

 ДӨРӨВ. Боловсрол, соёл эрүүл мэнд, нийгэм хамгааллын бодлогын хүрээнд:

Сургууль:

  1.  100 буудалт  даамын  улсын аварга шалгаруулах тэмцээнд  НТБ-ын багш  Х.Хатанмөнх  5 суралцагчийн  хамт  оролцож  10б ангийн суралцагч Ж.Мөнхдэлгэр 1-р зэрэг, 7а ангийн суралцагч Ш.Мөнхзул 2-р зэрэг , 5а ангийн суралцагч Б.Мөнх-Эрдэнэ 1-р зэргийн болзлыг тус тус хангасан амжилтыг үзүүллээ.
  2. Аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн”-д 12б ангийн суралцагч Баасанжав шалгарч улсад амжилттай оролцоод ирлээ.
  3. Гар бөмбөгийн тэмцээн
  4. Сургалтын менежер Ц.Одон, ЗАН-ийн ахлагч нар хамтран зэрэггүй багш нарын хичээлд сууж зөвлөн тусалж ажиллалаа.
  5. 9-12-р ангийн суралцагчдаас сургуулийн нэрэмжит хөндлөнгийн шалгалтыг зохион байгууллаа. Мөн 12-р ангийн суралцагчдаас ЭЕШ-ын сорилгыг авч суралцагчдын ЭЕШ-ын бэлтгэлийн явцтай танилцаж хичээл сонголт хийлгэн бүртгэлийг эцэслэлээ.
  6. Аймгийн БСУГ-ын дарга, нябо, 3-н мэргэжилтэн ирж сургуулийн ажилтай танилцаж ЭЕШ болон олимпиадын бэлтгэл ажилтай танилцаж зөвлөгөө өглөө. Мөн 12-р ангийн суралцагчтай танилцаж ЭЕШ-ын өмнөх жилийн алдаа оноог ярилцаж суралцагчдад зөвлөн тусаллаа.
  7.  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусгай боловсрол олгох арга зүй” 1 сургалт зохион байгууллагдаж Сумын Засаг даргын тамгын газрын дарга, Нийгмийн ажилтан Д.Ганчимэг, АБ/НТБ-ын багш Х.Хатанмөнх нар оролцоод ирлээ.
  8. Аймгийн БТСГ-аас зохион байгуулж буй биеийн тамирын багш, дасгалжуулагч нарын нэгдсэн сургалтад биеийн тамирын багш О.Нарангоо, Д.Ганбаатар нар оролцоод ирлээ.
  9. Байгальд ээлтэй усны шийдэл уриан доор зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд О.Нарангоо ахлагчтай баг тамирчид 2-р байрт шалгарлаа. Мөн усны өдөрт зориулсан гар зургийн уралдаанд 17 бүтээл ирснийг шалгарууллаа. Мөн эссэ бичлэгийн уралдаанд 6 эссэ ирүүлсэнийг мөн шалгаруулж шагналаа. 3 сарын 22-ний усны өдрөөр биологийн багш Б.Мөнхтөр 4-6-р ангийн  6-н ангид анги удирдсан багш нартай хамтран “Усны зохистой ашиглалт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
  10.  “Миний сайн туршлагаас” уриан дор  19 багш туршлагаа бусдад аа түгээж нийт 30 багшаас 25 багш 1-3-н сарын ажлаа тайлангаа тавьлаа. Үүнээс Багш Н.Мөнхсайхан багшийн сарабон сампингийн аргаар ангийн 11 суралцагчийг сургаж баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлж байгаа, Багш У.Мөнхмандахын Улирал бүрийн эхэнд эцэг эхдээ улирлын төлөвлөгөөгөө танилцуулж, сургалт явуулдаг туршлага, Т.Хандмаа, Н.Наранчимэг нарын бага ангийн суралцагчдын Монгол хэлний хичээл дээр сорил авч хамгийн их алдаж буй Монгол хэлний дүрмийн алдааг илрүүлэн цаашид мөрөөр нь ажиллахаар гаргасан  анализ, дүгнэлт, Гадаад хэлний багш Ц.Урантуяагийн багшийн ажлыг хөнгөвчлөх мөн хор, бичгийн цаасны хэрэгцээг багасгах зорилгоор суралцагчиддаа онлайнаар шалгах арга, багш Э.Уранцэцэг, Л.Мөнгөнцэцэг нарын хүүхэд бүрийн онцлогийг судлах арга зэрэг сайн туршлагууд тавигдлаа. 

 

    Соёлын төв

Үйл ажиллагааны дагуу авсан арга хэмжээний талаар:

  • Үйл ажиллагааны чиглэл хөтөлбөр  тус бүрийг үйл ажиллагааны нэр төрлөөр зохион байгуулж, удирдамж, төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь гарган ажиллаж зардлын тооцоон дээр үндэслэн орлого зарлагын тайлан, анхан шатны баримт бүртгэлийг тухай бүрт нь бүрдүүлж тайлан тооцоог бичгээр хийж ажиллалаа.
  • Зохион байгуулах ажил  үүргийг, ажлын үр дүн хариуцлагыг сайжруулах зорилгоор ажилтануудын тоогоор хуваарилаж, ажилтан бүр хариуцсан ажил бүрийг чанарын өндөр түвшинд хийж, төлөвлөгөө тайланг эрхлэгчээр батлуулан ажилласан болно.
  • Байгууллагын 2018 оны  төлөвлөгөөний бүтээгдэхүүн анги, засгийн газрын мөрийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэх үүднээс тушаалын дагуу хариуцаж авсан үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллан эрчимжүүлж байна.

 

2.1. “Авъяасыг тэтгэгч” Урлагийн боловсролын хөтөлбөр

  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ээжүүд охидыг хамруулан “МИНИЙ ЭЭЖ ХӨӨРХӨН” баярын тоглолтыг зохион явууллаа. Уг арга хэмжээнд нийт 40 гаруй авъяастанууд оролцсон бол 200 гаруй үзэгч үзэн сонирхсон байна.
  • Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан баг байгууллага, аж ахуй нэгж, ТББ-уудыг бүсгүйчүүдийг хамруулан “Бүсгүйчүүд бүгдийг чадна” эв эе ур чадварын тэмцээнийг зохиолоо. Уг тэмцээнд нийт 8 багийн 60 гаруй бүсгүйчүүд оролцож авъяас билэг, ур ухаанаа уралдуулсан бол тэмцээнийг 200 гаруй үзэгч үзэн сонирхосон байна. Соёлын довтолгоо-үндэсний дархлаа уриан дор зохион явагдах САЙН ҮЙЛСИЙН АЯН-гаа бид энэхүү баярын өдрүүдэд тэмцээнд оролцогч 8 багийн бүсгүйчүүдийн хамт иргэддээ хүргэлээ.
  • Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйланг хичээллэн тогтмолжуулан бага бүлэг, ахлах бүлэг гэсэн 2 насны ангилалаар монгол ардын бүжгийн дасгал хөдөлгөөнийг зааж байгаа ба дугуйланд бага бүлэгт  30, ахлах бүлэгт 20  сурагчид хамрагдаж байна. Насанд хүрэгчид хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх бүжгийн фитнес хичээлд  нийт 10 бүсгүйчүүд  хамрагдаж байна.
  • Энэ сард 5 удаа хөтөлбөрт үдэшлэг цэнгүүнийг зохион явуулж нийт 700 гаруй иргэдийг хамруулсан байна.

 

2.2.      “Хосгүй үнэт” соёлын өвийн хөтөлбөр

  • 3-р сард сумын орон нутгийн музей үйлчилгээгээр насанд хүрэгчид 170, үзэж сонирхон танилцсан байна. 
  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумын сүсэгтэний холбоо, мөргөлийн сүм, соёлын төв хамтран “Шашин урлагийн цэнгүүн”-ийг зохион явууллаа. Уг арга хэмжээнд Сүхбаатар аймгийн бурхан шашинтаны төвийн лам Төмөрчөдөр хүрэлцэн ирж маань мэгзэм, хийморийн сан засал номын хийж, сумын ардын авъяастануудын тоглолт зохион явагдлаа. Арга хэмжээнд нийт 110 гаруй ахмадууд, ээжүүд хүрэлцэн ирсэн байна. Мөн энэ өдөр иргэдийн гар дээрх шашны эд өлгийн зүйлсийн үзэсгэлэнг гаргаж иргэдэд сурталчилсан байна.

2.3.      “Эрдэм билэг” нөлөөллийн хөтөлбөр

  • Номын сангийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж, энэ сард нийт 53, үүнээс   насанд хүрэгчидэд 13  иргэнд  22 ш,  40 хүүхдэд  72 ш ном олгож үйлчиллээ.
  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион явагддаг “Ээждээ захидал бичээрэй” захидалын уралдааныг хүүхэд, насанд хүрэгчид гэсэн 2 насны ангилалаар зохион явууллаа. Тус уралдаанд нийт хүүхэдийн 74 захидал, насанд хүрэгчдийн 6 захидал ирсэн бол хүүхдийн насны ангилалын тэргүүн байранд 12-р  ангийн Л.Жаргалмаа, дэд байранд 10-р  ангийн З.Энхсолонго, гутгаар байранд 8-р  ангийн Гэрэлтнаран , насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байрыг 2-р багийн Г.Ариунтуяа, дэд байрыг 3-р багийн Э.Уранцэцэг нар тус тус эзэллээ. Тэмцээнийг 1-р багийн малчин Ж.Ганбатын гэр бүл ивээн тэтгэн оролцлоо.
  • Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах  баярыг тохиолдуулан “Угийн бичиг, удмын бахархал” угийн бичгийн сургалтыг ЕБС-ийн дотуур байрны сурагчдад зохион явуулж нийт 20 гаруй иргэн хамрагдсан ба сургалтанд хамрагдсан сурагчдад угийн бичиг хөтлөх заавар зөвлөгөө бүхий  гарын авлагыг тараалаа.

 

2.4.      “Холч мэргэн” Хөгжлийн хөтөлбөр

  • Энэ сарын 21-ны өдөр Сүхбаатар аймгийн Боловсрол Соёл урлагийн газраас ажлын хэсэг мэргэжилтэн Б.Золхүү Соёлын төвийн  2018 онд зохион явагдаж буй ажил үйлчилгээ, цаашид хийгдэх үйл ажиллагаанд  зөвлөлгөө өгч ажиллалаа.

 

2.5.      “Эв Эе” авъяастаныг дэмжих хамтын ажиллагааны хөтөлбөр

  • Сумын ИТХ, Соёлын төв, Гэгээ эмэгтэйчүүдийн бүлгэмтэй хамтран анх удаа сумын 1,2-р багийн бүсгүйчүүдийг хамруулан “МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН”-ыг зохион явууллаа. Уг арга хэмжээнд 160 гаруй малчин бүсгүйчүүд хамрагдсан ба чуулганд малчин эмэгтэйчүүдэд шаардлагатай мэдээ мэдээллээр Гэгээ бүлгэмийн гишүүд илтгэл тавьж, соёлын төвийн ажилчид болон Ардын авъяастануудын тоглолт тоглогдлоо. 
  • ЕБС-ийн 12-р ангийн сурагч Ц.Төгөлдөрийн “Аялгуут цэнхэр хавар” уран бүтээлийн тайлан тоглолт монгол цэргийн бахархалын өдрийг тохиолдуулан тоглогдлоо. Тоглолтонд 10 гаруй уран бүтээлчид, ардын авъяастан, хүүхэд багачууд оролцож ая дуугаа өргөсөн бол тоглолтыг 40 хүүхэд 80 насанд хүрэгчид үзэн сонирхосон байна.
  • МУСТА Г.Эрдэнэтунгалагийн уран бүтээлийн аялан тоглолт энэ сарын 17-ны өдөр тоглогдлоо. Уг тоглолтыг 150 хүн үзэж сонирхсон байна.

 

2.5.      Тусгай захиалгат ажил үйлчилгээ

  • Байгууллагын дотоод бичиг баримт цэгцлэлт, ажилчдын хувийн хэрэг хавтас, үйл ажиллагаа бүрийн товч тайлан  зэрэг дотоод ажлыг цаг тухай бүр хийж байна. 
  • Монгол улсын засгийн газрын 143-р тогтоолын биелэлтийг хангах үүднээс байгууллагын ил тод байдлын самбар, байгууллагын ажилчдын самбар байршуулан нээлттэй цаг үеийн мэдээлээр шуурхай иргэдэд мэдээлж  ажиллаж байна. Мөн иргэдээс авах санал, өргөдөл, гомдолыг хүлээн авах саналын хайрцагийг байнга ажилуулж байнvа.

 

2.1. “Авъяасыг тэтгэгч” Урлагийн боловсролын хөтөлбөр

Цэцэрлэг.

  • Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Шүлгийн баяр –2018” наадмын 1-ийн давааг бүлэг тус бүр дээр СӨБ-ийн байгууллагын нийт 175 хүүхдийг бүрэн хамруулж, 2 дугаар шатыг бүлэг бүрээс шалгарсан 25 хүхдийг цэцэрлэгийн шүлгийн баярт оролцуулж амжилттай зохион байгууллаа.
  • БНХ-ийн дунд Үндэсний өв соёлоо, түгээн дэлгэрүүлэх үүднээс Монгол бөхийн тэмцээнийг зохион явуулж, шөвгийн 4-т шалгарсан хүүхдүүдийг MNC телевизээс зохион байшуулдаг Цэцэрлэгийн насны хүүхдийн “Хуйрнан шуугигч” тэмцээнд оролцуулав.
  • Эцэг эхчүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багш, эцэг эх, асран хамгаалагчдын уялдаа холбоог бэхжүүлэх, хамтран ажиллах ажлын хүрээнд  «Дөрвөн бэрх» тэмцээн зохион явууллаа.
  • «Ээждээ барих бидний бэлэг» өдөрлөгийг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион явуулсан.
  • Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Сумын соёлын төвөөс зохион байгуулж буй “Бүсгүйчүүд бүхнийг чадна” тэмцээний хүрээнд “ЕБС-ийн дотуур байрны  охидын нэг өрөөг”   нярав Номинцэцэгээр ахлуулсан баг  тохижуулан хүлээлгэн өгөв.
  • Сэтгэх чадварын 1-ийн давааны шалгаруулалтыг цэцэрлэг дээрээ нас тус бүрээр зохион байгуулж, шалгарсан 4 настай 4, 5 настай 6 хүүхдийг аймгийн тэмцээнд оролцуулахаар бэлтгэж байна.
  • «Дэлхийн усны өдөр “ усны зохистой хэрэглээ сэдэвт үйл ажиллагааг бүлэг дээр анги удирдсан багш нар  хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан явууллаа.
  • Баруун бүсийн зөвлөгөөнийг манай байгууллагыг түшиглэн явуулах тов гарсаны дагуу ур чадвар, илтгэх чадвар, хөгжөөн баясгах ажил гэсэн гурван төрөлд буюу зөвлөгөөний  бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Нийгмийн даатгал:

  • Нийгмийн даатгалын хэлтэсээс зохион байгуулсан сургалт симнарт оролцож нийгмийн даатгалын хуулинд орсон өөрчлөлтийн  талаар мэдээлэл , арга зүйн зөвөлгөө авлаа.
  • 2018 оны 02 сард ажил олгогч,сайн дурын даатгуулагч,эрүүл мэндийн даатгалын санд орсон орлого бүгд : 45,4 сая төгрөг
  • Ажил олгогчоос орсон орлого: 35,8 сая төгрөг
  • Сайн дурын даатгалаас орсон орлого: 7,3 сая төгрөг
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс орсон орлого  2,3 сая төгрөг.
  • Ажил олгогч даатгуулагчдад олгосон тэтгэмж оршуулгын тэтгэмжийг 2 хүнд 2.0 сая төгрөг,  хөдөлмөрийн чадвар алдалт 1 хүнд 93,0 мянган төгрөг, жирэмсэн  амаржсаны тэтгэмж 1 хүнд 780,0 мянган төгрөгийг тус тус олгосон. Тэтгэвэрт нийт 358 тэтгэвэр авагчдад 196656,2 сая төгрөгийн тэтгэврийг тавьж олгосон.
  • Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,3 сая төгрөг, үйлдвэрийн осолын даатгалын сангийн төвлөрүүлэлт, 242.0 мянган төгрөг,ажилгүйдлийн даатгалын сангийн төвлөрүүлэлт 606,0 мянган төгрөгийг төвлөрүүлсэн.
  • Эрүүл мэндийн ерөнхий газраас баталсан малчин-даатгуулагчын тэтгэвэр тогтоох журмыг хэрэгжүүүлэн ажиллаж байна. Энэ журмын дагуу 2 малчины тэтгэврийг тогтоосон.
  • Зөвшөөрлийн хуудасааар тэтгэвэр олгох журмын дагуу итгэмжлэлээр тэтгэвэр авагч 22 иргэнд зөвшөөрлийн хуудасаар тэтгэврийг  олгож байна.
  • Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтийн талаар иргэд даатгуулагчдад цахим болон цаасан хэлбэрээр мэдээллийг 7 хоног бүр хүргэж байна.
  • Ажил олгогчын  шимтгэлийн хувь  хэмжээний өөрчлөлт болон сайн дурын даатгуулагчын шимтгэлийн хувь хэмжээний өөрчлөлтийн талаар нийт 38 аж ахуй нэгж ,117 сайн дурын даатгуулагчдад нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэсэн.
  • Сумын амжиргааны түвшин доогуур орлоготой  толаны бараа авдаг 62 иргэнд сургалт зохион байгуулж нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлттэй холбоотой мэдээллийг хүргэсэн.
  • Сумын нийт малчдын судалгаа болон 2018,2019 онд малчин даатгуулагчын  өндөр насны тэтгэвэр тогтоолгох иргэдийн судалгааг гаргасан.2018 онд нийт 33 малчин даатгуулагч тэтгэвэрт гарах ёстойгоос 2 даатгуулагч тэтгэврээ тогтоолгоод байна.2019 онд10 малчин тэтгэвэр тогтоолгоор судалгаа гарсан.

 

  • Сумын ажилгүй,малчин, ажил хөдөлмөр эрхлээгүй нийт 52 иргэнд эрүүл мэндийн даатгал,малчны тэтгэвэр,банкны зээлийн хүү,зөвшөөрлийн хуудасаар тэтгэвэр олголт зэрэг хуулийн өөрчлөлтийн мэдээлэл хүргэсэн.
  • Сумын Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчдад сургалт зохион явуулсан.
  • Сумын facebook хуудсанд нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг хүргэж байна.
  • Мөн сумын Нягтлан бодогчдод хуулийн өөрчлөлтийн мэдээллийг хүргэн ажиллаж байна.7 нягтлан бодогч
  • Малчин тэтгэвэр тогтоолгох 29 иргэнд мэдээлэл өгч зөвөлгөө өгсөн.
  • Зөвшөөрлийн хуудасааар тэтгэвэр олгох журмын дагуу итгэмжлэлээр тэтгэвэр авагч 22 иргэнд зөвшөөрлийн хуудасаар тэтгэврийг  олгоод байна.
  • Малчин тэтгэвэр тогтоолгох 29 иргэнд мэдээлэл зөвөлгөө өгсөн. 2 даатгуулагчын малчин  тэтгэврийг тогтоосон.
  • Малчин эмэгтэйчүүдийн зөвөлгөөнд 150 гарын авлага хийж тараасан.
  • 2-р багийн сууриар тойрч нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгсөн.нийт 53 өрхийн 174 иргэнд мэдээлэл өгсөн.

Амжиргааны түвшин доогуур орлоготой иргэд.

Хөдөлмөр, халамж үйлчилгээ

ХАЛАМЖИЙН САНГИЙН ХҮРЭЭНД:

  • Халамжийн сангийн тулгалт хийн 02 сард дутуу орсон болон шинээр тогтоолгосон иргэдийн нэмэлтийг өгч баталгаажуулсан.
  • Тэтгэвэр тэтгэмж авч байгаа иргэдийн хувийн хэргийг программтай тулгасан.

АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛИЙН ХҮРЭЭНД:

  • 0-18 насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон эх Т.Оюунчимэгийн материалыг хэлэлцэн мэргэжилтэнд хүргүүлсэн.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оршуулгын тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн итгэмжлэгдсэн иргэн Т.Гэрэлмаагийн   материалыг  хэлэлцэн холбогдох  мэргэжилтэнд хүргүүлсэн.

СУДАЛГААНЫ АЖЛЫН ХҮРЭЭНД:

  • Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд дахин хамрагдах хүсэлт гаргасан  5 өрхөөс судалгаа авсан.
  • Сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр авагчдын нэгдсэн судалгааг гаргаж холбогдох мэргэжилтэнд хүргүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн сангийн баяжилтыг хийсэн.
  • Бог малд  шилжүүлсэнээр 200 хүртэл толгой малтай малчин өрхийн судалгааг авч холбогдох мэргэжилтэнд хүргүүлсэн.
  • Өөр суманд судалгаанд хамрагдах өрхийн жагсаалтыг гаргаж холбогдох мэргэжилтэнд хүргүүлсэн.

БУСАД АЖЛЫН ХҮРЭЭНД

  • "Буян" хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүртэй гэрээний дагуу 2018 оны 02 сарын Хүнсний эрхийн бичгийн олголтыг хийж байна.  1 дүгээр сарын хүнсний эрхийн бичгийн тайлан,  мэдээ, хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан тухай бүртгэлийг холбогдох мэргэжилтэнд хүргүүлсэн.
  • 0-3 настай хүүхдээ асарч байгаа эхэд олгох тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан 7  иргэний материалыг бүрдүүлж баталгаажуулсан.
  • Насны  хишгийн тэтгэмжид хамрагдсан  7 иргэний мөнгө нь олгогдоогүй байсныг нэмэлтээр өгч  мөнгөн тэтгэмжийг олгосон.
  • Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хуулийн дагуу хөнгөлөлтөнд хамрагдах хүсэлт гаргасан 5 иргэний материалыг цаг тухайд бүрдүүлж холбогдох мэргэжилтэнд хүргүүлж баталгаажуулсан.
  • Жирэмсэн амаржсан эхэд олгох мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан 5  иргэнийг программд бүртгэж үйлчилгээнд хамруулан мөнгөн тэтгэмжийг олгосон.
  • Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдах хүсэлт гаргасан 1 иргэний материалыг холбогдох мэргэжилтэнд хүргүүлж баталгаажуулсан. Тэтгэвэрт хамрагддаг 2 иргэний сунгалт хийсэн.
  • Шинэ төрсөн хүүхдийн бүртгэлийг холбогдох мэргэжилтэнд хүргүүлсэн.

ТАВ. ХАА, Байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

  • Аж ахуй нэгжүүдийн болон  Статистикт холбогдох  мэдээг эцсийн баримтаар баталгаажуулах болон мал эмнэлэгийн мэдээг /ХАА-1,2 .5 АҮ-1, МЭ-06-маягтаар/, хүргүүлээд  байна.Одоогоор хаваржилт сайхан хэвийн байна.
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар  Сүхбаатар аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын  Улсын байцаагчийн  2018 оны 02-р сарын 21-ны 17-02-  008/09 тоот зөвлөмжийн талаар хийсэн ажилаа цаг хугацаанд нь хүргүүлээд байна.
  • Ногоон алт төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил болон шинээр нэмэгдсэн бүлэг БАХ мэдээллийн санд бүртгэн ХХААГазарт явууллаа.
  • 03-р сарын 02-03 нд Сумын Засаг даргын орлогчоор ахлуулан Байгаль орчны улсын байцаагч, Багийн дарга, МЭҮТ-ын Улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй нүүдэлж ирсэн малчдаар явж сэг зэмээ булж устгах , зуслан, хадлангийн нөөц нутаг талхлахгүй , уст цэгийг бохирдуулахгүй байх, малын гоц халдварт өвчний талаар  сэрэмжлүүлэг  өгч хугацаатай шаардлага тавилаа.
  • Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хэвтээ тэнхлэгийн зам дээр хлорийн шохой цацаж сэрэмжлүүлэг өгөн шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.
  • 2017 оны намрын 9-р сард гарсан гоц халдварт  АО-10 шүлхий өвчнөөр өвчил ч устгасан малын акт болон холбогдох бичиг баримт материалыг аймгийн мал эмнэлгийн хэлтэст хүргүүлэв.
  • Худалдаа үйлчилгээний чиглэлээр иргэн аж ахуйн нэгжтэй хурал хийж 6-н аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл дуусаж холбогдох мэдээ мэдээлийг өгөн бичиг баримт бүрдүүлэн холбогдох газарт нь хүргүүлэв.

 

                 Графикт мэдээг холбогдох газруудад цаг тухайд нь өгч ажиллаа.

 

 

Мэдээг нэгтгэсэн: Ж.Ариунзаяа /НЗЭЗБХМэргэжилтэн/