Сумдын сарын мэдээ

Уулбаян сумын Засаг даргын Тамгын газрын 2018оны 03 сарын

үйл ажиллагааны тайлан

2018оны 03 сарын 26-ны өдөр

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Гуравдугаар сард нийт 48 албан бичиг бүртгэгдэж үүнээс хугацаатай 22 албан бичгийг хугацаанд нь  холбогдох газарт хүргүүлэн тусламж хүссэн 6, ажил хүссэн 1 иргэний өргөдлийг бүртгэлд аваад байна.

Удирдлагын баримт бичгийн хувьд сумын Засаг даргын “А” захирамж -12 батлагдаж хэрэгжилтийг тооцон ажиллаж байна.

Хоёр. Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

Шилэн дансны тухай хуулийн 5-р зүйлийн 5,3 дах заалтыг хэрэгжүүлэх үүднээс  2018 оны 3-р сарын мэдээг шилэн дансны вейб сайтад байршуулсан.

2018 оны төсвийн байгууллагуудын санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулан э-тайланд шивээд байна.

Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн тайланг хуулийн хугацаанд нь аудитын байгууллагаар баталгаажуулсан.

Аймгийн ИТХурал хуралдаж төсвөө батлаагүй учир сумын 2018 оны төсвийг батлаагүй байна.

Орон нутгийн орлогын биелэлт:

  • Суутгагчийн хувь хүнд олгосон албан татвар                              3818,9
  • Улсын тэмдэгтийн хураамж                                                             104,0
  • Хүү торгуулийн орлого                                                                      639,0
  • Патент                                                                                                 42,0
  • Дүн                                                                                                       4603,9

 

 

Орон нутгийн болон улсын төсвийн байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг байнга өгч ажиллаж байна.  Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу төсөвт байгууллагуудын 1-2 сарын цалин бусад зардлын гүйлгээг хийсэн.

Санхүүгийн дэмжлэг 3 сарын байдлаар  63764,4 мянган төгрөг.

Иргэний бүртгэл:

2018  оны 03сарын байдлаар төрөлт 23, нас баралт 6, гэрлэлт6, иргэний шилжилт хөдөлгөөний хувьд шилжин ирсэн 15, шилжин явсан 27тус тус бүртгэгдсэн байна.

Гурав. Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:       

Ерөнхий боловсролын сургууль:

•           Хөндлөнгийн шалгалтыг  дунд  ангийн   6   бүлгээс   7  төрлийн хичээлээр  шалгалт авч анализ дүгнэлт хийлээ. Ахицын шалгалтыг 4-р сард дахин авахаар үүрэг даалгавар өгөв.

•           Бага, дунд ангийн  22 багш    сургалтын чанарыг сайжруулах талаар хийсэн ажлаа  РР  бэлтгэн  тайлагналаа.   Мөн  зэрэгтэй  багш  нар  шалгуурын  дагуу  өөрсдийн  хийсэн  ажлаа   тайлагнаж  бие  биентэйгээ  туршлагаа  солилцлоо.

•           Ж.Мөнхсайхан багштай 1а анги, сургуулийн номын санчтай хамтран “Хамтдаа уншъя” аян өрнүүлж 30 айлаар 8 богц аялууллаа. Аяны  үр дүнд сурагчдын унших ярих, өөрийгөө илэрхийлэх чадвар ахисан. Эцэг эхтэйгээ  хамтран 4 багаараа             Сурлага баг,  Эрүүл  мэнд  баг,  Авьяас баг,  Төлөвшил баг   болж    “Үлгэрийн баатар амилсан нь”    дүрийн  тоглолт  хийв.

•           Төрийн албан  хаагчдын   англи  хэлний  мэдлэгийг  дээшлүүлэх  зорилгоор  байгууллагуудын   албан  хаагчдын  дунд     "Чак  Хак" англи хэлний тэмцээнийг  зохион байгуулахад  нийт     12  хүн  оролцож    1-р байрыг   ЕБС-ийн баг,   2-р байрыг  ЗДТГ-ын баг,   3-р байрыг   "Хаан" банкны баг хамт олон   эзлэв.

•           Аймгийн цэргийн штаб, БСУГ-аас хамтран зохион байгуулсан  "Орчин цагийн Монгол цэрэг" эсээ бичлэгийн уралдаанд  9б ангийн сурагч Э.Бямбажав    1-р   байр,  9а ангийн сурагч Б.Төгс-Идэр   3-р байр   эзлэв.

•           МУ-ын ардын багш, ШУ-ны доктор, профессор Ш.Шагдарын нэрэмжит газарзүйн олимпиадад 9а ангийн сурагч Б.Хосзаяа  тусгай  байр  эзэлсэн.

•           Даамны  дугуйлангийн  сурагчид   ААШ даамны  тэмцээнээс    2 алт,  2 мөнгө,  1 хүрэл,   3   тусгай  байр   эзэлж  багийн  дүнгээр  2 дугаар байр,  самбо жүдо  бөхийн дугуйлангийн  сурагчид  аймгийн  аваргаас  2  алт,  3  мөнгө,  1  хүрэл  медаль,   “Би эстрадын дуучин”   тэмцээнээс  тусгай  байр,   “Хүрэл тулга -2018” наадмаас  хүрэл  медаль  тус  тус   хүртсэн  нь  дугуйлангийн   үр  дүн  юм.

•           ОУ-ын  эмэгтэйчүүдийн эрхийг  хамгаалах  өдөр  болон Зэвсэгт  хүчин  үүсэн  байгуулагдсаны  97   жилийн  ойг   тохиолдуулан  аймгийн  нийтийн  номын сангаас сурагчдын  дунд зарласан   “Ээждээ захидал  бичээрэй”,  “Аавдаа захидал  бичээрэй”    захидлын уралдаанд  нийт   239   хүүхэд оролцож   тусгай  байр 1,   шүүгчдийн   талархал  хүлээсэн    захидал  2,    мөн  аймгийн  цэргийн  штаб,  БСУГ-аас  хамтран  зорхион байгуулсан  “Орчин цагийн монгол цэрэг”  эссэ  бичлэгийн уралдаанд   манай  сурагчид  идэвхтэй  оролцож  нэг  ба  гуравдугаар  байрыг  эзэллээ.

•           Анх удаа зохиож буй гадаад дууны тэмцээнийг  амжилттай   зохион байгуулж  оролцсон   сурагчдаас   эхний  3  байр  эзэлсэн  сурагчдыг   шалгаруулж    урамшуулав.

•           Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах даамны тэмцээнд аймаг,сум,сургуулиа төлөөлөн 4-р ангийн сурагч Х.Чаминчулуун, 1-р ангийн сурагч М.Мэргэнбаатар, Д.Өнөмөнх нар  амжилттай  оролцлоо.

•           Сургуульд  хүүхэд нь  сурдаг  одонтой  ээжүүдэд  хүндэтгэл  үзүүлж, хүүхдүүдийн бэлтгэсэн  “Ээжийн бүүвэйтэй  хорвоо”  урлагийн  тоглолт  сонирхуулав.   Арга хэмжээнд  нийт  65 одонтой  ээж  хамрагдсан.

Цэцэрлэг:

-           ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Цэцэрлэгийн багш, ажилчдын зорилтот өрхийн 10 эмэгтэйд хүнсний дэмжлэг, амьд цэцгийн бэлэг барьж, байгууллагын өрх толгойлсон нэг эмэгтэйд 120.0 төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

-           Бүлэг бүрийн хүүхдийн ус уух орчин нөхцлийг сайжруулж аяганы тавиур , ус уусан тэмдэглэгээг хийж байрлууллаа.

-           5 дах жилдээ ажиллаж байгаа багш Э. ОнонгУБ хотод сургалтанд хамруулсан.

-           Хүүхэд бүрийг хөгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор сар бүр багш, туслах багш нарын дунд  “ Сайн хичээл-Үйл ажиллагаа”-г зохион байгуулж байна. Ингэснээр багш нарын заах арга зүй, хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэглэгдэхүүний хангалтыг дээшлүүлэх зэрэгт ихээхэн үр дүнгээ өгч байна.

-           “Сэтгэх чадвар”-ын 1-ийн давааны олимпиадыг хүүхэд, эцэг эх, багш гэсэн төрлүүдээр зохион байгуулж аймгийн 2 давааны олимпиадад оролцох эрхийг олгож, бэлтгэлийг ханган ажиллаж байна.

-           Баруун-Уртад болсон “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАТАЙ ХҮҮХДИЙГ БОЛОВСРОЛ,ЭРҮҮЛ МЭНД,НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТЭГШ ХАМРУУЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ"-нд 1багшийг хамрууллаа.

-           Цэцэрлэгийн барилгын их засварын зураг төсвийн ажлыг мэргэжлийн хүн авчирч хийлгүүлсэн.

-           Сумын эрүүл мэндийн төвөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж 117 хүүхдийг хамрууллаа.

 

Нийгмийн халамж, хамгаалал

Ахмад настны хөнгөлөлтөд - 3, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт - 5, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн түлээ нүүрсний хөнгөлөлтөд -3, нөхцөлт мөнгөн тэтгэмжид- 12, Хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлдэг 53 өрхийн 48 иргэнд "Эрдэнэ-Оргих ", дэлгүүртэй хамтран сургалт зохион байгуулсан. Сургалтаар санамж бичигт гарын үсэг зурж, шинээр сонгогдсон дэлгүүртэй хэрхэн яаж ажиллах, шинээр өөрчлөгдсөн журам зааврын талаар мэдээлэл хийлээ.

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хөдөөгийн 14 өрх, сумын төвийн 26 өрхөөс судалгааг авч хүргүүлээд байна.

Олон Улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн сонгож "Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах" өдрийг "Сүүгээр амилсан хорвоо" нэрийн дор зохион байгуулсан. Уг арга хэмжээнд 253 эмэгтэй оролцож эмэгтэйчүүдийн тулгамдаж буй асуудлыг хөндөж Монголын эмэгтэйчүүдийн холбооны "Хүндэт тэмдэг"-2, аймгийн эмэгтэйчүүдийн холбооны Талархал -5, сумын ИТХ-ын Хүндэт өргөмжлөл-1, ЗДТГазрын Баярын бичиг-1, Лус дархалсан бэр-1, Дархан бэр -2, Уран бэр -2 тус тус  шагнаж урамшуулсан. Мөн зорилтот бүлгийн 8 эмэгтэйд Хүүхдийн цэцэрлэг, сумын Улаанзагалмайн хорооноос 200000 төгрөгийн хүнсний болон ахуйн хэрэглээний зүйлийн тусламж үзүүлэв

            Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр зарлагдаж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийж, 3 төслийг хүлээж аваад байна. Малжуулах хөтөлбөрт хамрагдсан малчид, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төсөл авсан иргэдтэй уулзаж эргэн төлөлтийг цаг хугацаанд хийх талаар хугацаатай үүрэг өгсөн.

3 сарын байдлаар ажлын байранд зуучилсан-1, шинээр ажил байр - 5 бий болсон.

            Ерөнхий боловсролын сургуулийн албан хаагчид 50 хүнд 2018 онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн талаар сургалт хийсэн.

Нийгмийн даатгал:

           Нийгмийн даатгалын шимтгэлд нийт  23086.5 мян төгрөг төвлөрүүллээ.

Үүнээс:

-           Ажил олгогчоос шимтгэлд  18364.7  мян төг

-           Сайн дурын даатгалын шимтгэл- 2500.3мян төгl

-           ЭМДаатгалын шимтгэлд- 2221.5 мян төг

Хэлтсээс 77400,0 мян төгрөгийн санхүүжилт авч 360 тэтгэвэр авагчдад 94033.8мян төгрөгийн тэтгэвэрийг  олголоо.

СДД-д 35 даатгуулагчидтай  шинээр гэрээ байгууллан 2500.3 мян төгрөгийн шимтгэл,Эрүүл мэндийн даатгалд 52 даатгуулагчийг даатгаж 2221.5 мян. Төгрөг төвлөрүүлэв.

Баян,Жавхлант,Дэлгэр багуудын хуралд нийт 134 иргэнд  Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн төв:

Нийт 347 хүн эмнэлгийн үзлэгт хамруулсны доторамбулаторид 185, урьдчилан сэргийлэх үзлэгээр 75, идэвхитэй дисспансерийн хяналтанд 36 хүн үзэж эмчлэн эмнэлгийн тусламж үзүүллээ.

Эмнэлэгт 20  өвчтөн хэвтүүлэн эмчилж, алс, ойрын дуудлаганд 45 удаа явж үйлчилсэн.

Жирэмсний хяналтанд 38 эхийг тогтмол хянаж, 0-5 насны 30 хүүхдийг хяналтанд үзэж жинлэж, 0-2 насны 25 хүүхдийг урьдчилан сэргийлэх тарилганд хамрууллаа.

Артерийн гипертензи, чихрийн шижин өвчний эрт илрүүлгийн үзлэгт 15, хөх умайн хүзүүний үзлэгт 56 хүн хамрагдсан.

Дөрөв. Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, бодлогын хүрээнд:

“Өвөл хаврыг өнтэй давъя” ажлын хүрээнд ноосны урамшууллын мөнгөн дүнгээс урьдчилан захиалсан тэжээлийг 3 сарын 4-нд 350 шуудай хивэг, 141 хорголжин тэжээлийг, 3сарын 9-нд 70 шуудай овъёосийг Баруун-Урт, Мөнххаан сумаас татан авч иргэдэд өгч байна.

“Пийпл ин нээд”төслийн байгууллагаас цөөн малтай өрхөд тусламж үзүүлэх хорголжин тэжээл-230 шуудай, амин дэм-60 ширхэгийг аймгийн Онцгой байдлын газраас татаж 64 өрхийг тусламжинд хамруулсан.

Сум хөгжүүлэх сангаас зээл аваад зээлээ төлөөгүй төсөл хэрэгжүүлэгч 17 иргэн, аж ахуй нэгж иргэдэд мэдэгдэх хуудас хүргүүлээд байна.

Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт Сумын оготно тархалтын судалгааг гаргахад нийт нутгийн 95 хувийг тархаад байна.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хонин толгойд шилжүүлснээр 200 хүртэлх малтай, 35 хүртэлх насны малчин өрхийн судалгааг гаргасан.

Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21 ний өдрийн А/65 тоот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хорио цээрийн дэглэм тогтоох тухай захирамжийг малчид иргэдэд танилцуулж, ухуулга сурталчилгааг зохион байгуулж, малын эмч нарыг малын үзлэг тандалтыг сайтар зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгч, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.

Сэг зэм устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулж эхлээд байна. 2017 онд малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилж устгагдсан малыг төрөл тус бүрээр нь устгал үйлдсэн акт, захирамж шийдвэр, илтгэх хуудас, бусад бичиг баримт, устгалын цэгийн координотыг /GPS-ийн тэмдэглэгээ/, хаяг пайз хатгах, халдваргүйжүүлэлт хийсэн байдлыг баталгаажуулж холбогдох газарт хүргүүлсэн.

Малын эмч нарт Шөвөг яраас урьдчилан сэргийлэх, вакциныг малын эмч нарт хувиарлан өгсөн.

Аймгийн статистикийн Хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн Газарт төлийн мэдээ, том малын хорогдлын мэдээ, ХАА-н бүтээгдэхүүний үнийн мэдээг хүргүүлсэн.

           

Байгаль орчин

            Суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Эм Эл Цахиурт овоо” ХХК, “Сунхун голд” ХХК-уудтай хамтран ажиллах гэрээ, газар ус, хог хаягдлын гэрээний төслүүдийг боловсруулан зөвшилцөн ажиллаж байна.

Үхсэн малын зэмийг нийтийн эзэмшлийн талбай болон малын бэлчээрт хаясан иргэдтэй уулзаж арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл өгч цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Мөн сумын төвд оруулж ирсэн малыг 4 сарын 1-ний дотор гаргах талаар захирамж гарсан.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ажлын төлөвлөгөө боловсруулантэмцээн уралдаан зохион байгуулж Эм Эл Цахиурт овоо 240.000, Сунхун голд ХХК-300.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

7-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Мөрөөдлийн талын ногоон хот” нэртэй гар зургийн уралдаан зарлаж ирсэн материалуудыг шалгаруулан эхний 3 байрт орсон 8б, 9а ангийн 2 сурагчийн зурсан зураг шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж зургийг аймгийн уралдаан хүргүүлсэн. 

3 дугаар ангийн сурагчид, эцэг эхчүүдэд усыг зүй зохистой хэрэглэх талаар болон усны тухай сэдээлэл хийсэн.

Жавхлант багийн нутагт 2500 га, Баян багийн нутагт 1000 га  талбайд оготно усгах ажлыг зохион байгуулж,  71 ширхэг шувууны үүр суултуур босголоо.

 

 

 

ХЯНАСАН: ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                Б. ЗОРИГТБААТАР

 

  ТАЙЛАН НЭГТГЭСЭН: ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,

ҮНЭЛГЭЭНИЙ  МЭРГЭЖИЛТЭН                              Р. АНХБАЯР