Сумдын сарын мэдээ

ХАЛЗАН СУМЫН  ИТХ, ЗДТГ-ЫН  2018 ОНЫ 03-Р САРЫН МЭДЭЭ

Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар:

б. Тамгын газар төрийн удирдлагын ажлын чиглэлээр:

2018 оны 03 дугаарсарын 07 ндЗорилтотөрхийнүзэсгэлэнхудалдаагСоёлынтөвдзохионбайгууланажиллалаа. Нийтзорилтотөрхийн 26 иргэнхоол, нарийнбоов, сурсуранэдлэл, зөөлөнэдлэлээроролцожбараабүтээгдэхүүнээхудалданборлууллаа.

2018 оны 03 дугаар сарын 21 нд Удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд төсөвт байгууллагуудын удирдлагууд, бичиг хэргийн ажилтан, ЗДТГ-ын мэргэжилтнүүд, ОНӨҮГ-ын удирдлага оролцож 2017 оны хийсэн ажлын үр дүн, 2018 онд хийх ажлын төлөвлөгөөгөө товчхон танилцуулж, Засаг дарга багийн засаг дарга нартай, Санхүү албаны дарга, Тамгын газрын даргатай, Тамгын газрын дарга 6 мэргэжилтэнтэй үр дүнгийн гэрээ байгуулан ажиллалаа. Мөн зөвлөгөөний дараагаар багийн засаг дарга нар болон, ИНХ-ын дарга нартай хаваржилт, төл бойжилтын талаар мэдээлэл солилцлоо. Нийт 35 албан хаагч хамрагдлаа.

  2018 оны 3 дугаар сарын 22 ны өдөр Төрийн бус байгууллагуудын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулж Залуучуудын холбоо, Ахмадын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоодын тэргүүлэгчид  2018 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулан цаашид  хамтран ажиллах талаар ярилцлаа.

Хоёр. Эдийн засаг төсөв санхүүгийн бодлогын хүрээнд

            3 дугаар сард Орон нутгийн болон Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг байгууллагуудын санхүүжилт бүрэн ирсэн. Аймгаас авах санхүүгийн дэмжлэг 29009,0 мян/төг.

ТЗШ-ээр санхүүждэг байгууллагуудын санхүүжилт 75422,3 мян/төг байна.

Сумын нэгтгэсэн санхүүгийн тайланг аймгийн СТСХ болон Аудитын газарт хуулийн хугацаанд тушааж Зөрчилгүй дүгнэлт аван ажиллалаа. 

Гурав. Хууль эрх зүйн бодлогын хүрээнд:

2018.03.15 ндЗорилтот 28 өрхийнгишүүдэдболонхувиараахөдөлмөрэрхлэгчид, ажилгүйиргэдэд 2018 ондхэрэгжих “Хөдөлмөрэрхлэлтийнчиглэлээрхэрэгжиххөтөлбөр”сургалтыгзохионбайгууллан 25 иргэндмэдээлэлсургалтхийлээ.

"Бэлчээрийгзөвзохистой, хүртээмжтэйашиглах" сэдэвтхэлэлцүүлэг 2018-03-20 Хэлэлцүүлэгторолцожбуймалчдыг 4 н багтхуваажгишүүдийноролцоогхангажажиллалаа.

Мөн сонсгол мэдээллийн цагаар Халамжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиар сургалт мэдээлэл өгч ажиллав.

Дөрөв. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд      

ЕБС: Физикийн багш нарын бүсийн зөвлөгөөнд багш О.Адилбиш 8-р ангид “ Дуу авиа” сэдвээр хэлэлцүүлэгт хичээлийг Баруун-Урт хотноо амжилттай заалаа.

Сайн хичээл үйл ажиллагааны зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж , судлагдахуун тус бүрээс нэг хичээлийг шалгаруулан сургуулийн сайн хичээл үйл ажиллагааны технологийн санд бүртгэлээ .

3-р сарын 19-23ны өдрүүдэд захирал С.Эрдэнэтуяа Улаанбаатар хотод 5 жилийн үндсэн сургалтанд хамрагдаж байна.

Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга”-2018 наадамд 9а ангийн сурагч Э.Өнөболд 2-р байр эзэлсэн.

Байгалийн ухааны төсөл хөтөлбөрийн хүрээнд 4-5р ангийн сурагчид туслах аж ахуйтайгаа танилцах зорилгоор “Хот айл “ өдөрлөгийг зохион байгуулж малчны хотонд нэг өдрийг өнгөрүүллээ. 

            Халамж: Монгол улсын Нийгмийн халамжийн тухай болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хууль, олон хүүхэдтэй эцэг, эхэд олгох мөнгөн тэтгэмж болон нийгмийн хамгааллын үйлчилгээний дагуу иргэдэд нийгмийн хамгааллын хуулийг хэрэгжүүлэн ажиллалаа.

Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг – 32 иргэнд 4480000

Байнгын асаргаатай  ХБИргэдийг асардаг -10 иргэнд 640000

Байнгын асаргаатай ахмадыг асардаг -18 иргэнд 1152000

Байнгын асаргаанд байдаг ахмад настан -18 иргэнд 1080000

Байнгын асаргаатай ХБ -10 иргэнд 600000

Жирэмсэн амаржсаны тэтгэмж 20 иргэнд 800000

Хөгжлийн бэрхшээлтэй 3 хүүхдийг асарч байгаа 3 иргэнд 192000

0-3 насны хүүхэдтэй эхийн тэтгэмж 85 иргэнд 4250000

Хараагүй иргэний харилцаа холбооны зардал 6 иргэнд 120000

Тав. ХАА, БО, Үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

            БО. Их цэвэрлэгээний хуваарийг гарган албан байгуулагуудад хүргүүлэн ажиллав.

Усны зөв хэрэглээ сэдвээр дунд бүлгийн сурагчдад хийчээл заан, гар зургийн уралдаан зохион байгуулж дурсамж, мөнгөн шагналаар шагнав.

     

 

 

                         Хянасан: ТГ-ын дарга :                                М.Батбэх

Мэдээ гаргасан ТГ-ын мэргэжилтэн :                                          Д.Дайриймаа