Сумдын сарын мэдээ

ЭРДЭНЭЦАГААН СУМЫН2018 ОНЫ 03 -Р САРЫН ТАЙЛАН

2018.03.23

Нэг. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

А.Тамгын газар, төрийн удирдлагын ажлын чиглэлээр

Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Мартын 8-ны баярын өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн уулзалтыг зохион байгуулж ажиллалаа. Тус уулзалтаар баг болон байгууллага бүрийн тэргүүний эмэгтэйчүүдийг шагнан урамшуулж сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж цаашдын ажлыг төлөвлөн ажилласан. Мөн цэргийн баярыг тохиолдуулан Эрүүл мэндийн төвтэй хамтран Эрчүүдээ хайрлая аяныг зохион байгуулж эрүүл мэндийн дэвтэртэй дэвтэргүй нь хамаагүй бүх эрчүүдийг үнэгүй үзлэгт хамруулсан 2 өдрийн арга хэмжээ болж өндөрлөлөө. Аянд 146 хүн хамрагдсан байна. 03 дугаар сарын 16-ны өдөр Засаг даргын тамгын газрын бүх албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулж энэ онд хийж гүйцэтгэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж ажиллалаа. Аймгийн прокурор, Аймгийн ЗДТГ-аас Хөгжлийн бодлогын хэлтэсээс, Аймгийн ЗДТГ-н архивын тасгийн хамт олноос тус тус ажлын хэсэг ирж төрийн албан хаагчдад холбогдох хуулийн талаарх мэдээ мэдээллийг өгч зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллалаа.Албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх үүднээс багийн 3 засаг даргыг Энержи  компьютер үйлчилгээний төвд сургалтанд хамруулж мэдлэг чадварыг нь дээшлүллээ.

Мал эмнэлэг үржлийн тасгийн ажлын хүрээнд: 1-р багийн нутаг “Дулааны хөндий” гэдэг газарт 2-р сарын 14 нд гарсан шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг зохион байгуулан ажиллаа. Шүлхийгээр 2 үхэр өвчилсөнийг устгаж. Устгалын цэг гарган булж ариутгалсан. Тухайн бүс нутагт 2 ариутгалын цэг гарган, малын эмч 3, мал зүйч 2, удирдах ажилтан 4, хүний эмч 3, онцгой байдлын албан хаагч 3, туслах ажилтан 8, жолооч 3, нийт 28 хүний бүрэлдэхүүнтэй, автомашин 4, ковш 1, ариутгалын бодис: хлорийн шохой 175кг, спирт 1л, хөвөн 1ш, ариутгалын нэг удаагийн хувцас 12ш, хай-коп 7кг, автомакс -2, бээлий-20ш, маск 20-ыг тус тус зарцуулан, Ариутгалын ДҮК машинаар эцсийн ариутгал хийж сумын Засаг даргын 2018оны 03 дугаар сарын 14 ны А/34 тоот “Хорио цээрийн дэглэм цуцлах тухай” захирамжаар пост цэгүүдийг буулган ажиллаа.

2018 оны 03 дугаар сарын 12 нд сумын Засаг даргатай Сүхбаатар аймаг явж аймгийн мал эмнэлэгт 2017,2018 оны Шүлхийн тарилгын материал, устгалын актуудыг хүлээлгэн өгч, тулгалт хийсэн, мөн 2 дахь өдрөөс аймгийн мэргэжлийн хяналтын газарт 2 өдөр сургалтанд, Ламхайн багшид ЗДТГазрын нэрийн өмнөөс 100.000 төгрөгний хүндэтгэл үзүүлж ажиллаа.

1-р сард Пипл Ин Нийд төрийн бус байгууллага хүмүүнлэгийн малчин өрхийн судалгааг өөрсдийн өгсөн хүснэгтийн дагуу дэлгэрэнгүй гарган 2 жил дараалан явуулсны үр дүнд энэ сард 52 малчин өрх сонгогдож хүмүүнлэгийн тусламжинд хамрагдлаа. Тусламжаар өгч байгаа 6.5 тн тэжээлийг хилийн цэргийн машинаар татан авлаа. Аймгийн Баялаг бүтээгчдийн холбоотой хамтран сумын Баялаг бүтээгчдийн холбоог зохион байгуулалтанд оруулах ажлыг төлөвлөн ажиллаж байна.

2017 оны 9,10-р сард нөөцлөн авсан өвсийг малчдад хямдралтай үнээр өгч төсөвт 5 сая төгрөг төвлөрүүлсөн.

Мал төллөлтийн мэдээ, хорогдлын мэдээг сарын 25 нд багийн Засаг дарга нараас авч нэгтгэн дээд байгууллагад хүргэн ажиллана.

Газар зохион байгуулалтын чиглэлээр: Газрын кадастр, Геодези зураг зүй, Газар зохион  байгуулалтын чиглэлээр:

Тайлант хугацаанд 1 байгууллага, 8 иргэний газрын кадастрын зураг авах хүсэлтийг хүлээн авч газрын нэгж талбарын хувийн хэргийн хамт аймгийн ГХБХБГ-т кадастрын мэргэжилтэнтэй хамтран мэдээллийг ЛМ2 программд оруулан газрын кадастрын мэдээллийн сангаас кадастрын зургийг хэвлэн, газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт олгож ажилласан.

            2017  онд шинээр баригдсан хашаа, байшингийн кадастрын хэмжилт хийлгэх хүсэлтийн дагуу  46 иргэний хашаа, байшингийн кадастрын хэмжилтийн судалгааг аваад байна.

            Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан 4 иргэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан 1 байгууллагын  газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлтийг бүртгэн газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт олгож, кадастрын мэдээллийн санд талбайн хэмжээ зөрүүтэй орсон мэдээллийг дардас дарж тэмдэгжүүлэн, шинээр кадастрын зураг олгож ажилласан.

Газрын кадастрын мэдээллийн сангийн ЛМ2 програм хангамжын гарсан 1 удаагын доголдлыг аймгийн ГХБХБГ-ын кадастрын мэргэжилтэн Ү.Цэцэгдэлгэр, ГЗБГЗЗГазрын мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ нарт мэдэгдэж арилгуулах арга хэмжээг авч ажиллалаа.

2004 оноос 2018 он хүртэлх хугацаанд сумын нутаг дэвсгэр дээр газар өмчилж авсан иргэдийн судалгааг нэгтгэн гаргаж байгаа бөгөөд уг судалгаагаар газар өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй иргэдийн жагсаалтыг гаргаж цаашид гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

2018 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний төслийг Сумын Засаг даргын 2017 оны 11 сарын 10-ний өдрийн А/204 тоот захирамжаар байгуулагдсан “Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл боловсруулах” ажлын хэсэгтэй хамтран боловсруулсан байсан бөгөөд иргэд, ААНБ-аас ирсэн нэмэлт хүсэлтүүдийг 2018 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний төсөлд оруулж ажилласан байна.

2018 онд сумын 2 багийн нутаг дэвсгэр дээр баригдах 200 хүүхдийн цэцэрлэгийн ажлын хүрээнд аймгийн ГХБХБГазрын мэргэжилтэнгүүд болон аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах архетиктур Ж.Батсуурь нартай мэдээлэл солилцон дараахь ажлуудад оролцож ажиллалаа. Үүнд:

  1. Цэцэрлэгийн зургийн гүйцэтгэгч “А-D INTERNATIONAL” LLC –ийн захирал Н.Дамирантай ирсэн ажлын хэсэгт төлөвлөж буй цэцэрлэгийн байршил болон сумын инженерийн шугам сүлжээний талаар газар дээрнь мэдээлэл өгч ажилласан.
  2. Төлөвлөж буй цэцэрлэгийн байршил дээр геологийн судалгаа хийж ажлын хэсгийн өрөмдлөгийн цооног хийх 2 цэгийг зааж өгсөн.

 

 

 

 

 

 

 

  1. Төлөвлөгөөнд тусгагдаагүй бусад /өдөр тутам болон цаг үеийн шинжтэй удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэх/ ажлын хүрээнд
  • Сумын ЗДТГазрын үр дүнгийн гэрээ байгуулах, дотоод журам хэлэлцэх хуралд 1 удаа,  “ЗДТГазрын дотоод хуралд”- зарласан тухай бүр оролцож  мэдээллийг сонсож холбогдсон асуултуудад хариулт өгч ажилласан.
  • Мөн аймгийн ГХБХБГазраас 2018.03.16.-ний өдрийн 17:00 цагаас зарласан “Хилийн цэсийн маргааны тухай” online хуралд сумын ИТХ-ын дарга Г.Эрдэнэчулуун, Засаг дарга Ө.Батсайхан нарын хамт оролцож холбогдох асуудлуудыг тавьж шаардлагатай мэдээллийг авсан.
  • ГХБХБГазрын даргын 2018 оны 03 сарын 15-ний өдрийн 01/81 тоот бичгийн дагуу газарөмчлөлийнулсынбүртгэлийгцэгцлэж 2018 оны 03 дугаарсарын 26-ны өдрийндотор ГХБХБГ-т хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
  • “Сумын бэлчээр ашиглалтын хэсэг”-ийг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын хэсгийн хамт сумын БАХ-ийн зураглал, Бах-ийн улирлын ашиглалтын зураглал, тоон мэдээллүүдийг цуглуулж мэдээллийн сан үүсгэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Байгаль орчны ажлын хүрээнд: 3 сарын 15-нд Буйр нуур мэнэнгийн сав газартай хамтран Дэлхийн усны өдрийг тохиолдуулан сумын ард иргэд албан байгууллагын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж ажиллалаа. Цэвэр сум аяны хүрээнд хоггүй баг хороог шалгаруулах журмаар сумын төвийн айл өрхүүдийг хашаа хороо багаар нь хувааж ЗДТГ-н бүх албан хаагчдад хувиарласан гудамж талбайгаа хариуцуулж сарын бүриййн 25 –нд их цэвэрлэгээ хийлгэж шалгуулж байхаар болоод байна.

Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн ажлын хүрээнд:Манай цэцэрлэг нь Монгол улсын боловсролын тухай багц хууль болон холбогдох хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх ,мөн сургуулийн өмнөх стандартыг хэрэгжүүлж эрүүл таатай орчинд сурган хүмүүжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

2018 оны 03 дүгээр  сарын төлөвлөгөөг гарган төвөллөгөөний дагуу ажлуудаа хийгээд байна.

Миний номын өргөөг тохижуулан Өрөөний ханыг обойдож хөшиг болон номын тавиуртай болгосон.

Гаргасан зардал

Тоо ширхэг

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

Овойны цавуу

  1.  
  1.  
  1.  
  •  
  1.  
  1.  
  1.  
  •  
  1.  
  1.  
  1.  

Хөшиг чүүл

  1.  
  1.  
  1.  

 

 

 

  1.  

Өдрийн дэглэмийн дагуу үйл ажиллагааг хэвшүүлж  , хүүхдийн хоолны нэр төрлийг олшруулж, 14 хоногт хоол давтагдахгүйн дээр хүүхдэд   томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж  аньс, чацаргана ,үзэмний шүүс,аарц зэргийг өгснөөр хүүхэд эрүүл чийрэг өсөн торниж байна.

Хог хаягдлаа байнга цэвэрлэж Нүүрсний хогийг 2 удаа цэвэрлэж хогийн цэгт хаясан.

Дотоод хяналт шалгалтын ажлын 14 хоногт 1 удаа хийж заавар зөвлөгөө өгч алдаа дутагдлыг цаг хугацаанд нь арилгуулж ирлээ.

Хашааны эргэн тойрны цасыг цэвэрлэж хийсч ирсэн хогийг 7 хоногт 1 удаа цэвэрлэж байна.

Эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэрэг эрсийн баярыг угтан зохион байгуулсан ажилд хамт олноороо оролцсон. Эрчүүдийг эмчийн үзлэгт хамруулсан.

1 эрэгтэй ажилтнаа шагнаж урамшуулсан.

Архив бичиг хэргийн сургалтанд 2 хүн хамрагдсан.

2 жилд нэг удаа ирдэг Аудитын шалгалтанд оролцож амжилттай шалгагдсан.

Мөн Архив бичиг хэргийг шалган туслахаар заавар зөвөлгөө өгчүйл ажиллагаандаа хэрэгжүүлэх  их зүйл мэдэж авлаа.

Анги бүлгүүдийн дунд сайн хичээл хөгжүүлэх үйл ажиллагааг заасан Багш нарын дунд туршлага солилцсон

Бүх анги өрөө тасалгаанууд 5 дахь өдөр болгон их цэвэрлэгээ хийж хэвшээд байна.

 

Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанаржуулж бүлгүүдийн ариун цэврийн хэрэгслэл хөнжил гудасыг  нар салхинд гаргах, ариутгалын бодисын хэрэглээг тогтмолжуулж , хүүхдүүдийг витаминжуулах зөв аарц, чацаргана ,нэрс, аньс зэргээр үйлчлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн.

Ариутгал халдваргүйтгэл цэвэрлэгээний бодис материалаар ханган сав суулгыг таних тэмдэгжүүлэн ариутгалын бодис хадгалах цоожтой шүүгээг анги бүрт байрлуулсан.

Анги танхимд чийгтэй цэвэрлэгээг 3-аас доошгүй удаа хийж ариун цэврийг ханган ажиллаж байна.

Өглөө бүр хүүхдийн эрүүл мэндэд тандалт хийж өвчний сэжигтэй хүүхдийг гэрт нь буцаах, эмчид үзүүлэх зэрэг арга хэмжээг авч эмч бичигтэй ирэхийг шаардаж ажиллаж байна.

 

Тайлан нэггэсэн: ХШҮ, эрх зүй дотоод хэргийн мэргэжилтэн Ц.Содцэцэг