Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн мэдээ (1/7)

2016 он 1 дүгээр улирал

Сүхбаатар  аймгийн  төрийн  захиргааны  байгууллага,албан тушаалтанд|
хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн тухай

               /2016  оны  1  дүгээр улирлын байдлаар/

                                                                                     

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2007 оны 08 тоот албан даалгаврын дагуу аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас 2016 оны 1 дүгээр улиралд иргэдийн өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайланг нэгтгэн танилцуулж байна.

Тайлант хугацаанд аймгийн нийт төрийн захиргааны байгууллагад 57 өргөдөл гомдол, санал хүсэлт ирсний 54-ыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 94.7 хувийн үзүүлэлттэй байна. Хугацаа болоогүй 3 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд судлагдаж байна.

Мөн хугацаанд аймгийн албан ёсны www.sukhbaatar.mn цахим хуудсыг шинэчлэн, иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг цахимаар хүлээн авах боломжтой боллоо. http://sukhbaatar.mn/petition/ Одоогийн байдлаар цахимаар өргөдөл гомдол, санал хүсэлт ирээгүй байна.

Аймгийн нийт төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хүснэгт №1-д, өргөдлийг ирүүлсэн хэлбэрээр нь ангилан хүснэгт №2-т, нийт өргөдлийн агуулга болон зонхилж байгаа асуудлыг хүснэгт №З-т тусган хавсаргав.

 

     Хүснэгт №1

Сүхбаатар аймгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд

хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдал

                                                                                   2016 оны 1 дүгээр улирлын байдлаар

Байгууллагын

 нэр

Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо

Шийдвэрлэж хариу өгсөн

Бусад байгууллагад шилжүүлсэн

Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн

Хугацаа болоогүй

 

Шийдвэр-лэлт

/%/

1

Аймгийн ЗДТГ

14

14

-

-

-

100.0

2

Агентлаг

1

1

-

-

-

100.0

3

Сумд

42

39

-

-

3

92.8

 

ДҮН

57

54

-

-

3

94.7

        

Хүснэгт №2


Сүхбаатар аймгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд
хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлт /хэлбэрээр/

       2016 оны 1 дүгээр улирлын байдлаар

Байгууллагын

нэр

Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо

Үүнээс:

Бичгээр

11-11 төвөөр

Цахим хэлбэрээр

Утсаар хандсан

 

Биечлэн уулзсан

 

Бусад

1

Аймгийн ЗДТГ

14

14

-

-

-

-

-

2

Агентлаг

1

              1

-

-

-

-

-

3

Сумд

42

11

-

-

-

31

-

 

ДҮН

57

26

-

-

-

31

-

 

Хүснэгт №3
 

Сүхбаатар аймгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд

хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийн агуулга /%-иар/

       2016 оны 1 дүгээр улирлын байдлаар

 

 

 

1

 

 

 

Сүхбаатар

Нийт өргөдлөөс:   1. Хүсэлт – 56 / 98.2%

                                2. Гомдол – 1 / 1.7%

1. Нийгмийн халамж үйлчилгээний асуудлаар                     8 / 14%

2. Нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар                    10 / 17.5%

3. Орон гэр хүссэн асуудлаар                                                3 /5.2%

4. Ажлын байр хүссэн асуудлаар                                           5 / 8.7%

5. Буцалтгүй тусламж, мөнгөн дэмжлэг хүссэн асуудлаар  8 / 14%

6. Ажлаас чөлөөлөх тухай                                                      18 / 31.5%

7. Бусад                                                                                     5 / 8.7%