Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн мэдээ (4/7)

2016 он жилийн эцсийн мэдээ

ТАНИЛЦУУЛГА

Сүхбаатар  аймгийн  төрийн  захиргааны  байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн тухай

               /2016  оны жилийн эцсийн байдлаар/

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2007 оны 08 тоот албан даалгаврын дагуу аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад ирүүлсэн иргэдийн өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайланг 2016 оны жилийн эцсийн байдлаар нэгтгэн танилцуулж байна.

2016 онд аймгийн нийт төрийн захиргааны байгууллагад 3760 өргөдөл гомдол, санал хүсэлт ирсний 3744-г хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 99.5 хувийн үзүүлэлттэй байна. Хугацаа болоогүй 15 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд судлагдаж байна.

2016 оны 4 дүгээр улиралд Монгол Улсын Засгийн газрын 11-11 төвийн цахим хуудсанд нэвтэрч, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, шийдвэрлэлтийг ханган ажиллахаар бүртгүүлж ажиллаж эхлээд байна.

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар төрийн байгууллагын үйл ажиллагаа, ил тод байдлыг хангах, төрийн албан хаагчдын ёс зүй, хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд нь хяналт тавих зорилгоор Нээлттэй утас (7051-3511) тогтмол ажиллуулж байна. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын www.sukhbaatar.mn цахим хуудсыг 1 дүгээр улиралд шинэчлэн сайжруулж, иргэдэд төрийн байгууллагын мэдээ мэдээлэл, үзүүлж буй үйлчилгээ, захирамж шийдвэрийг хүргэхийн зэрэгцээ өргөдөл, гомдлыг цахимаар хүлээн авах боломж бүрдүүллээ. Бүх 13 суманд Иргэний танхим нээн ажиллуулж байгаа бөгөөд иргэдэд сургалт зохион байгуулах, санал хүсэлтийг хүлээн авах, мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Энэ онд мөнгөн тусламж хүссэн болон хээрийн түймэрт өртөж хохирсон иргэдэд аймгийн Засаг даргын захирамжаар 4640000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна.

Аймгийн нийт төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хүснэгт №1-д, өргөдлийг ирүүлсэн хэлбэрээр нь ангилан хүснэгт №2-т, нийт өргөдлийн агуулга болон зонхилж байгаа асуудлыг хүснэгт №З-т тусган хавсаргав.

 

Хянасан:                   Төрийн захиргаа удирдлагын
хэлтсийн дарга                               С.Баянмөнх

 

        Тайлан бичсэн:       Төрийн захиргаа удирдлагын

хэлтсийн мэргэжилтэн                              Б.Энхтуяа

       

 

Хүснэгт №1
 

Сүхбаатар аймгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд

хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдал

 

2016 оны жилийн эцсийн байдлаар

 

Байгууллагын

 нэр

Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо

Шийдвэр-лэж хариу өгсөн

Бусад байгуулла-гад шилжүүлсэн

Хугацаа хэтрүүлж шийдвэрлэ-сэн

Хугацаа болоо-гүй

 

Шийд

вэр-лэлт

/%/

1

Аймгийн ЗДТГ

35

34

1

-

-

100

2

Агентлаг

41

41

-

-

-

100

3

Сумд

3684

3669

-

-

15

99.5

 

ДҮН

3760

3744

1

-

15

99.5

 

 

 

 

 

Хүснэгт №2
 

Сүхбаатар аймгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд
хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлт /хэлбэрээр/

 

       2016 оны жилийн эцсийн байдлаар

Байгууллагын

нэр

Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо

Үүнээс:

Бичгээр

11-11 төвөөр

Цахим хэлбэ-рээр

Утсаар ханд-сан

 

Биечлэн уулзсан

 

Бусад

1

Аймгийн ЗДТГ

35

33

-

-

-

2

-

2

Агентлаг

41

41

-

-

-

-

-

3

Сумд

3684

3575

-

-

33

61

15

 

ДҮН

3760

3649

-

-

33

63

15

 

 

Хүснэгт №3
 

Сүхбаатар аймгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд

хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийн агуулга /%-иар/

 

       2016 оны жилийн эцсийн байдлаар

 

 

 

 

1

Нийт өргөдлөөс:   1. Хүсэлт – 3759 / 99.9%

                               2. Гомдол – 1 / 0.03%

1. Нийгмийн халамж үйлчилгээ,  даатгалын асуудлаар       2189 / 58.2%             

2. Улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар                           483 / 12.8%

3. Ажлын байртай холбоотой асуудлаар                               294 / 7.8%            

4. Буцалтгүй тусламж, мөнгөн дэмжлэг хүссэн асуудлаар  103 / 2.7%

5. Цалин, нэмэгдэл олгох тухай асуудлаар                           61 / 1.6%

6. Бусад                                                                                    630 / 16.7%

 

НИЙТ                                                                                        3760 / 100%