Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн мэдээ (5/7)

2017 оны 1 дүгээр улирал

ТАНИЛЦУУЛГА

 

Сүхбаатар  аймгийн  төрийн  захиргааны  байгууллага,

албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл

гомдлын шийдвэрлэлтийн тухай

 

               /2017  оны  1  дүгээр улирлын байдлаар/

                                                                                       

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2007 оны 08 тоот албан даалгаврын дагуу аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас 2017 оны 1 дүгээр улиралд иргэдийн өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайланг нэгтгэн танилцуулж байна.

Тайлант хугацаанд аймгийн нийт төрийн захиргааны байгууллагад 1367 өргөдөл гомдол, санал хүсэлт ирсний 1284-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 93.9%-ийн үзүүлэлттэй байна. Хугацаа болоогүй 77 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд судлагдаж байна.

Мөн хугацаанд аймгийн албан ёсны www.sukhbaatar.mn цахим хуудсыг идэвхитэй ажиллуулж байгаа бөгөөд иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг цахимаар хүлээн авах боломжийг ханган ажиллаж байна. http://sukhbaatar.mn/petition/ Одоогийн байдлаар 11-11 төв болон цахимаар өргөдөл гомдол, санал хүсэлт ирээгүй байна.

Аймгийн нийт төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хүснэгт №1-д, өргөдлийг ирүүлсэн хэлбэрээр нь ангилан хүснэгт №2-т, нийт өргөдлийн агуулга болон зонхилж байгаа асуудлыг хүснэгт №З-т тусган хавсаргав.

 

       

Хүснэгт №1
 

Сүхбаатар аймгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд

хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдал

 

 

                                                                               2017 оны 1 дүгээр улирлын байдлаар

 

Байгууллагын

 нэр

Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо

Шийдвэрлэж хариу өгсөн

Бусад байгууллагад шилжүүлсэн

Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн

Хугацаа болоогүй

 

Шийдвэр-лэлт

/%/

1

Аймгийн ЗДТГ

21

12

-

-

9

100%

2

Агентлаг

-

-

-

-

-

-

3

Сумд

1346

1272

6

-

68

94,5%

 

НИЙТ ДҮН

1367

1284

6

-

77

93,9%

        

Хүснэгт №2
 

Сүхбаатар аймгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд
хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлт /хэлбэрээр/

 

2017 оны 1 дүгээр улирлын байдлаар

 

Байгууллагын

нэр

Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо

Үүнээс:

Бичгээр

11-11 төвөөр

Цахим хэлбэр- ээр

Утсаар ханд-сан

 

Биечлэн уулзсан

 

Бусад

1

Аймгийн ЗДТГ

21

21

-

-

-

-

-

2

Агентлаг

-

-

-

-

-

-

-

3

Сумд

1346

1243

-

-

26

77

-

 

ДҮН

1367

1264

-

-

26

77

-

 

Хүснэгт №3

Сүхбаатар аймгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд

хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийн агуулга /%-иар/

 

       2017 оны 1 дүгээр улирлын байдлаар

 

 

 

 

1

 

 

 

Сүхбаатар

Нийт 1367 өргөдлөөс:   1. Хүсэлт – 1366 / 99,9%

                                         2. Гомдол –1 / 0,07%

/Хамгийн олон иргэд хандсан өндөр хандалттай асуудал/

1. Нийгмийн халамж үйлчилгээний асуудлаар                    486/ 35,5%

2. Үнэлгээ тогтоолгох тухай                                                   101  /  7,4%

3. Шагнуулах тухай хүсэлт                                                     98 / 7,2%  

4. Ажлын байр хүссэн асуудлаар                                          29 / 2,1%

5. Нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжтэй  

холбоотой асуудлаар                                                             26 / 1,9%

6. Буцалтгүй мөнгөн дэмжлэг, орон гэр, халаалттай байр,

 хүссэн асуудлаар                                                                  10 /0,7%