Төрийн үйлчилгээ

Хүнс, хөдөө аж ахуй

Хүнс, Хөдөө аж ахуйн газрын товч танилцуулга
Хөдөө аж ахуйн газар 1942 онд Жавхлант аймаг байгуулагдахад Аймгийн Захиргааны Мал аж ахуйн хэлтэс нэртэйгээр үүсгэн байгуулагдсан.
2003 оноос хүнсний, 2009 оноос жижиг дунд үйлдвэрийн асуудал давхар хариуцдаг болж, ХХААЖДҮ-ийн газар 2014 онд Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, 2015 онд хүнс, Хөдөө аж ахуйн газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай газар нь дотороо:
- Мал аж ахуйн алба
- Мал эмнэлгийн алба
- Үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний алба гэсэн 3 албатай одоогоор 31 хүний орон тоотой аймгийн Хүнс, Хөнгөн үйлдвэр, мал аж ахуйн болон малын эрүүл мэнд, малын үржил, газар тариалан бэлчээр түүний усжуулалт, хадлан тэжээл бэлтгэл, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх зэрэг үндсэн асуудлыг хариуцан ажиллаж байна.
Манай газар өөрийн доторх албадуудаар дамжуулан 13 сумын МЭҮТ, хувийн хэвшлийн 70 гаруй мал эмнэлэг, 5 үржлийн нэгж 1 ОНӨҮ-ийг шууд удирдлагаар ханган ажиллаж байна.