Төрийн үйлчилгээ

Эрүүл мэндийн газар

Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, товч танилцуулга

ЭМГ нь 1999 оны 12  сарын 03-ны аймгийн Засаг даргын 185 дугаар захирамжаар бодлогыг хэрэгжүүлэх агентлагын хэлбэрээр байгуулагдсан.

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 405 тоот тушаал:

  • Улсын Их Хурал, Засгийн газар, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон дээд шатны бусад  байгууллагаас гаргасан бодлого шийдвэрийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, зохицуулах, хэрэгжилтийг хянах,
  • Нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний  эрэлт хэрэгцээнд нийцсэн, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг оновчтой зохион байгуулах,
  • АНЭ, сум, сум дунд, өрхийн эмнэлэг зэрэг нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж  байгаа улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн удирдлага, нэгдсэн бодлого чиглэлээр хангах,
  • Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн болон эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах,
  • Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гүйцэтгэлд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, эргэх мэдээллээр хангах,
  • Нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагуудын материаллаг бааз, барилга, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, түргэн тусламжийн автомашины ашиглалт, засвар үйлчилгээ, нөхөн хангалтыг нэгтгэн зохион байгуулах,
  • Орон нутгийн улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаар үзүүлэх тусламж үйлчилгээний бодлогыг тодорхойлох, түншлэл болон хамтын ажиллагааг дэмжих замаар улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын зохистой харилцааг бий болгох,
  • Эрүүл мэндийн асуудлаар салбар дундын зохицуулалтыг хангаж, эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагаанд орон нутгийн засаг захиргааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, олон нийтийг идэвхтэй оролцуулан хамтарч ажиллах

Зорилго зорилт

Хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг оновчтой үзүүлнэ.

Бүтэц

  1. Хаяг, холбоо барих утас
  2. www.sukhbaataremg.com                                                           Emg_sukhbaatar@yahoo.com