Төрийн үйлчилгээ

Байгаль орчин, аялал жуулчлал

СҮХБААТАР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

  1. Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, товч танилцуулга

        Аймгийн хэмжээнд өнөө болон ирээдvй vеийнхний эрх ашгийн үүднээс байгаль орчныг хамгаалах, тvvний баялгийг зүй зохистой ашиглах, жам ёсоор нь нөхөн  сэргээх боломжийг бүрдүүлэх хэрэгт  төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын чармайлт тэмцэл, санаачлагыг чиглүүлж, хүний эрүүл, аюулгvй орчинд амьдрах эрхийг бүрэн хангасан, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулсан байна.

БОАЖГ нь дарга, мэргэжилтэн-7, байгаль хамгаалагч-13, үйлчилгээний ажилтан-3 гэсэн орон тоотойгоор ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл

  1. УИХ, Засгийн газар, Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагаас гаргасан байгаль орчин, ногоон хөгжлийн  бодлого, хууль, тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөө, стандарт, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улс байгаль орчин, ногоон хөгжлийн  чиглэлээр нэгдэн орсон олон улсын конвенцийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, сурталчлах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулна.
  2. Байгаль орчин, ногоон хөгжлийн  чиглэлээр үндэсний болон орон нутгийн хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах, орон нутгийн байгаль хамгаалах хөрөнгө, санхүүгийн бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжийг судалж, аймаг, сум, орон нутагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулж, хэрэгжилтийг зохиок байгуулна. Мөн сумын засаг даргыг аймгийн Засаг даргатай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тусгагдах арга хэмжээнүүдийн чиглэлийг гаргаж мэргэжил арга зүйн зөвлөмжөөр  хангана.
  3. Байгаль орчин, ногоон хөгжлийн  сайдын Аймгийн Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
  4. Байгаль орчин, байгалийн нөөц, ногоон хөгжлийн  мэдээллийн аймгийн санг холбогдох хууль, тогтоомжийн дагуу бүрдүүлэх, тайлан мэдээ гаргах, байгаль орчин,  ногоон хөгжлийн  улсын нэгдсэн мэдээллийн санд оруулахаар хугацаанд нь хүргүүлэх үйл ажиллагааг эрхлэн,  холбогдох байгууллага,  иргэдэд шаардлагатай мэдээллээр үйлчлэнэ.
  5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг ханган, ерөнхий үнэлгээ хийх, төслүүдийг үнэлгээнд бүрэн хамруулах, аж ахуйн нэгж байгууллагуудын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, хуулийн дагуу эрх үүргийнхээ хүрээнд гаргасан ерөнхий үнэлгээний дүгнэлтийн талаархи тайланг жил бүр Байгаль орчин, ногоон хөгжлийн  яаманд хүргүүлнэ.
  6. Шинжлэх ухаан, технологи, экологийн цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, удирдамж, чиглэлээр хангах, аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай  шинжлэх ухааны төслийн захиалга авч, нэгдсэн саналааудирдах дээд байгууллагад танилцуулан хөрөнгө мөнгийг шийдвэрлүүлэх, дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллана.
  7. Аймгийн нутагдэвсгэртбайгаа ой, ус, ургамал, ан амьтан зэрэг байгалийн нөөц баялагийн ашиглалт, хэрэглээнд тогтмол хяналт шижилгээ хийж, нөөцийн тоо, хэмжээний тухай мэдээлэл бүрдүүлэх, энэ ажилд иргэд, нөхөрлөлийн оролцоог хангах,   ахуйн   болон   үйлдвэрлэлийн   зориулалтаар   ашиглах,   бэлтгэх   нөөцийнүндэслэлийг  боловсруулах,   ашиглах  дээд   хязгаарыг   тогтоох,   саналаа   яам, аймгийн ИТХ-д  хүргүүлэх, эрх, үүргийнхээ хүрээнд мөрдүүлж ажиллана.
  8. Байгалийн нөөц баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, байгаль орчны төлөв байдалд хяналт шинжилгээ хийнэ.
  9. Байгаль орчныг доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх, үүний дотор ойжуулах, ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх, халгүй хаягдалгүй технологи нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулах, тухайн аймагт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд болон ой, ус, ургамал, ангийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулна.
  10. Байгаль орчныг бохирдлоос хамгаалах, тэдгээрт хяналт шинжилгээ хийх асуудлыг хариуцан зохион байгуулах, энэ ажилд Ус цаг уур, орчны шинжилгээний албыг татан оролцуулах, хог хаягдал, химийн бодисын менежментийг хэрэгжүүлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, экосистемд учирсан хохирлын талаар мэргэжлийн дүгнэлт гаргах, нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагад саналаа хүргүүлнэ.
  11. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг орон нутгийн байгуулагатай уялдуулах, дэмжлэг үзүүлэх, орон нутгийн хамгаалалтад авсан газрыг хамгаалах, энэ үйл ажиллагааг нөхөрлүүдэд хариуцуулах чиглэл баримтална.
  12. Аймгийн ойн сангийн тооллого явуулах, өөрчлөлтийг тооцох, ашиглалт хамгаалалтын болон төв суурин газрын ногоон бүс тогтооход санал өгөх, мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.
  13. Ойн сангийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээх арга хэмжээний үйл ажиллагаанд   технологийн хяналт тавьж, зөрчлийг арилгуулах, ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжинэ.
  14. Аймаг, бүс нутгийн уур амьсгал, орон нутгийн хэрэгцээ, онцлогт зохицсон, зохих материаллаг бааз бүхий мод ургамлын үржүүлгийн газар байгуулж, тарьц, суулгац ургуулах, мод сөөгийн үрийн нөөц сан бүрдүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж сайн чанарын үр, тарьц суулгац бэлтгэн орон нутгийн хэрэгцээг хангана.
  15. Мод бэлтгэж буй байдалд дүгнэлт гаргах, технилогийн хяналт тавих  ажлыгзохион байгуулна.
  16. Хууль бусаар мод бэлтгэхийг хязгаарлах ажлыг орон нутагт модны хэрэгцээг хангахтайуялдуулан зохион байгуулна.
  17. Нэн ховор, ховордсон , ашигт болон эмийн ургамлыг тарималжуулах плантаци   байгуулах,   ургамлыг  байгалийн   нөхцөлд   нь      зориудаар   үржүүлэх,тарималжуулах    ажлыг    зохион   байгуулах,    тархац    нөөцийн    судалгааг   хийж хамгаалалтын арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлнэ.
  18. Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ сав газрын зөвлөлийг   байгуулж хамтран ажиллах, тэдгээрийн үйл,ажиллагааг тогтмолжуулахад арга зүйн зөвлөмж өгч удирдамж чиглэлээр хангана.
  19. Усны нөөц, түүний зохистой ашиглалт, хэрэглээний тоо бүртгэлийг хөтөлж, усны бохирдол хомсдлын зэрэглэл, чанарыг тогтмол үнэлж усны мэдээллийн санд оруулах, гадаргын усны тооллого хийж, ширгэж хатсан гол горхи,рашаан, булаг, шандны тоо, мэдээллийг гаргаж холбогдох мэдээллийн сан байгуулж. нэгдсэн тайланг дээд байгууллагад хүргүүлнэ.
  20. Усны нөөц, эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, бороо, цасны усыг хуримтлуулах, усан сан, хөв, цөөрөм байгуулах, рашаан, булгийн эхийг хамгаалах, цэвэр ариун байлгах зэрэг ажлыг зохион байгуулах, мэргэжлийн удирдлага, заавар зөвлөмж өгнө.
  21. Голын урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хил заагийг тогтоох, хамгаалах, эдгээр газарт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын лиценз олгогдсон эсэхэд хяналт тавих, булаг шанд, рашаан, бүх төрлийн худгуудыг хариуцах эзэнтэй болгох ажлыг зохион байгуулж хэрэгжүүлнэ.
  22. Усны чиглэлийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн ажлын багуудыг бий болгоно.
  23. Агаарын бохирдол, аюултай хог хаягдлын сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэх, эх   үүсвэрүүдэд хяналт шинжилгээ хийх,   гарч буй хаягдлыг бууруулах,аюултай хог хаягдлын хуримтлал үүсгэхгүй байх, био аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулна. Хог хаягдлын орчин үеийн менежмент, технилогийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.
  24. Аялал жуулчлалын салбарыг тухайн орон нутагт хөгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлнэ.
  25. Ногоон эдийн засаг, ногоон ажлын байрыг  нэмэгдүүлэхэд  дэмжлэг үзүүлэх, хөтөлбөр боловсруулж зах зээлд нийлүүлэхэд нь мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ.
  26. Ногоон хөгжил, ногоон эдийн засаг, ногоон ажлын байр салбарын   нөөцийн судалгаа хийх,   мэдээллийнбааз бий болгох, статистик мэдээ гаргана.
  27. Хууль тогтоомжинд тусгайлан заагдсан бусад эрх, үүргийг хэрэгжүүлнэ

 ЭРХЭМ  ЗОРИЛГО

     Орон нутгийн төрийн захиргаа, олон нийтийн оролцоотойгоор байгаль орчны салбарын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, байгалийн нөөц баялагийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалж, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах, тогтвортой аялал жуулчлалын хөгжүүлэх оршино.

ЗОРИЛТ

     Байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх,бодлогын уялдааг  сайжруулж,экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ.

     Байгаль  орчинтой  холбоотой  мэдээллийг  нээлттэй, хүртээмжтэй  болгож,  байгаль  хамгаалахад  иргэдийн  оролцоо хяналтыг нэмэгдүүлнэ.

БАЙГАЛЬ ОРЧНЫГАЗРЫН  БҮТЭЦ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

1.Дарга  Х.ТӨМӨРХУЯГ

2. Усны нөөц , БОНБҮ хариуцсан, ахлах мэргэжилтэн, Н.МӨНХБААТАР

3.Амьтны аймаг, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн  Х.ГҮРСОРОНЗОН

4.Ой, ургамал хамгааллын асуудал  харицсан мэргэжилтэн  М.БОРЧУЛУУН

5. Газрын хэвлий, Тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан мэргэжилтэн Ш.НЯМХҮҮ

6. Орон нутаг, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн С.БОЛОРЦЭЦЭГ

7.Орчны бохирдол, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтэн  Т.ТҮМЭНЖАРГАЛ

8. Аялал жуулчлалын асудал хариуцсан мэргэжилтэн П.АРИУНБОЛД

9. Нягтлан бодогч Б.ЦОЛМОН

10. Бичиг хэрэг, архив, дотоод ажил хариуцсан  ажилтан С.ДАРХИА

11. Түмэнцогт сумын байгаль хамгаалагч Д. ЭРДЭНЭБУЛГАН

12. Наран сумын байгаль хамгаалагч  АМАРТҮВШИН

13.Эрдэнэцагаан  сумын байгаль хамгаалагч  Х.САЙХАНЖАРГАЛ

14. Баруун-Урт сумын байгаль хамгаалагч  Б.ЭРДЭНЭБАЯР

15. Сүхбаатар сумын байгаль хамгаалагч  С.ГАНБУЛГАН

16.  Дарьганга  сумын байгаль хамгаалагч  М.АРИУНЖАРГАЛ-

17. Баяндэлгэр  сумын байгаль хамгаалагч  Ч.МӨНХЗУЛ

18. Халзан сумын байгаль хамгаалагч  Ш.ЦОГТ- ЭРДЭНЭ

19. Уулбаян  сумын байгаль хамгаалагч  П.БОЛОРТУНГАЛАГ-

20. Мөнххаан  сумын байгаль хамгаалагч З.ГЭРЭЛЧИМЭГ

21. Асгат сумын байгаль хамгаалагч  Д.АРИУНАА

22. Онгон сумын байгаль хамгаалагч   П. МӨНХ-ЭРДЭНЭ

23.  Түвшинширээ сумын байгаль хамгаалагч А.ЭНХХҮРЭЛ

24. Эрдэнэцагаан сумын Бичигт боомтын байгальтай харьцах эрхийн хураамжийн байцаагч Д.МЯГМАРСҮРЭН-

25. Жолооч  Д. МИЖИДДОРЖ

Иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

  • БОНБЕҮ хийлгүүлэх хүсэлт
  • Тухайн ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар
  • Газар эзэмшлийн гэрчилгээний хуулбар
  • Тухайн орчны тойм зураг
  • Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө
  • Төлбөр төлсөн баримт-10000 төг

 БОАЖГ-ын мэргэжилтэн Н.Мөнхбаатар  БОНБЕҮ хийлгэхэд шаардагдах хугацаа- ажлын 14 хоног.