Төрийн үйлчилгээ

Стандарт хэмжил зүй

СҮхбаатар аймгийнСтандарт, ХэмжилзҮйн хэлтсийн   танилцуулга

Нэг.

          Бүтэц, орон тоо:

Стандарт, хэмжилзүйн хэлтэс нь 2009 оны 1 сарын 14-ээс эхлэн засгийн газрын 67-р тогтоолоор Стандартчилал хэмжилзүйн хэлтэс болон өөрчлөгдсөн. Одоогоор Дарга-1, Ахлах мэргэжилтэн/Баталгаажуулалтын шинжээч-1, Улсын шалгагч-2, Салбар сангийн мэргэжилтэн-1 Хүний нөөц, бичиг хэргийн ажилтан-1, нябо-1/гэрээт/, Жолооч-1 гэсэн 8 орон тоотойгоор үйл ажиллгаагаа явуулж байна.

Үйл ажиллагаа:

Манай хэлтэс нь:

            1. Стандартчилал, тохирлын үнэлгээ, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний  чанарын баталгаажуулалт.

2. Хэмжүүр,  хэмжих хэрэгслийн баталгаажуулалт

3. Стандартын салбар сангийн үйлчилгээ, сургалт арга зүйн зөвлөгөө өгөх

4. Сорьцын хяналт гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр ажиллаж байна.

Үүнд:

-   Стандартчилал, тохирлын үнэлгээ, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний  чанарын баталгаажуулалтанд аж ахуйн нэгжийн экспортын бүтээгдэхүүн болон дотоодын бүтээгдэхүүн / гурил, гурилан бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн цайрын баяжмал, хүрэн нүүрс / , үйлчилгээг / зоогийн газар баар, хүнсний дэлгүүр, зочид буудал, жуулчны бааз, үсчин, халуун ус, саун, гоо сайхны газар, /  тохирлын үнэлгээнд хамруулж стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Тохирлын гэрчилгээ” олгож ажилладаг.

- Хэмжүүр, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтанд худалдаа үйлчилгээний тооцоонд ашиглагдаж байгаа жин, туухай, айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллагад ашиглагдаж байгаа 1 ба 3 фазын цахилгаан тоолуурууд, ШТСтанцуудад ашиглагдаж байгаа түгээгүүр, мерник, сүмбэнметр, мөн архины үйлдвэрт ашиглагдаж байгаа хэмжих хэрэгслүүд, эмнэлэгийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа цусны даралтын аппарат, айл өрх, аж ахуй нэгж, байгууллагын халуун хүйтэн усны тоолуур зэрэгт баталгаажуулалтыг хийж гүйцэтгэнэ.

- Стандартын салбар сангаар үйлчлэх, стандарт боловсруулахад арга зүйн зөвөлгөө өгөх, заавал мөрдөх улсын стандартыг мөрдүүлэх, шинээр болон шинэчилэгдэн батлагдсан, хүчингүй болсон стандартын талаар ард иргэд, аж ахуй нэгж, байгууллагад тухай бүрд нь мэдээлэх, стандартыг сурталчилах, сургалт, сурталчилгаа зохиох зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

- Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж үнэт эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж  ахуй нэгж, иргэний үнэт эдлэлд сорьцын тэмдэгтэй эсэх талаар хяналт тавьж, ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх

Иргэдэд үйлчилж буй төрийн үйлчилгээ:

  1. Худалдаа, үйлчилгээний газрын баталгаажуулалт / Тохирлын гэрчилгээ олгох/
  2. Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн баталгаажуулалт / Тохирлын гэрчилгээ олгох/
  3. Експортын бүтээгдэхүүний баталгаажуулалт /Тохирлын гэрчилгээ олгох/
  4.  Хэмжүүр, хэмжих хэрэгслийг баталгаажуулах / Итгэмжлэлийн хүрээний/
  5. Үндэсний болон олон улсын стандартын мэдээллийг ард иргэдэд хүргэх
  6. Стандартаар үйлчлэх
  7. Сургалт, сурталчилгаа зохион байгуулах
  8. Сорьцын хяналт хийх, сорьцын тэмдэглэлийг ард иргэдэд ойлгуулах

Хоёр.

            Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс нь 2016 оны төсөв-89.023,2 сая төгрөг, төвд төвлөрүүлэх орлого 18.0 сая төгрөг болно. Хагас жилийн төвлөрүүлэх орлогыг хуваарийн дагуу төвд төвлөрүүлэн ажиллаж байна. Төсөвт тусгадсан урсгал зардлууд ирэхгүй байгаа учраас томилолт болон бусад зардлуудын өр зээлтэй ажиллаж байна.

            Гурав.

Хагас жилийн байдлаар үндсэн ажлын хүрээнд: 180 гаруй аж ахуй нэгжийн худалдаа, үйлчилгээний газар тохирлын үнэлгээнд хамрагдсанаас: мухлаг-6, хүнсний дэлгүүр-32, минимаркет-21, супермаркет-1, агуулах худалдаа-1,  Зоогийн газар- 25, пав караоке-13, Зочид буудал-1 цахим тонлоомын газар-7, “Дарьганга өртөө хоршоо” нийтийн тээврийн үйлчилгээ-1 Дотоодын бүтээгдэхүүн- 3 ширхэгт тус тус тохирлын гэрчилгээ олголоо. Хугацаа дуусаагүй ажил үйлчилгээний тохирлын гэрчилгээ 28 байна.

 “Цайрт Менирал” ХХК-ны 50220 тн цайрын баяжмалд 948  ш, Нутгийн анар ХХК-ний 17 тн гянтболдод 2ш  тохирлын гэрчилгээ Е тус тус  олгон экспортын бүтээгдэхүүний баталгаажуулалтанд хамрууллаа.

Жин хэмжүүрийн хүрээнд: Механик хэмжлээр -683 ш  жин, 4ш автомашины жин, туухай -45ш, Цусны даралтын аппарат-111ш, 3 фазын цахилгаан тоолуур-203ш, 1 фазын цахилгаан тоолуур- 40ш, эзэлхүүн, зарцуулалтын хэмжлээр 32 шатахуун түгээх станцын 224ш түгээгүүр, шингэрүүлсэн шатдаг хийн түгээгүүр- 5ш хошууг тус тус баталгаажуулсан. Өдөр тутам ирэх хэмжүүр хэмжих хэрэгслийн 30 ширхэг гомдлыг барагдуулан ажилласан.

Тайлант хугацаанд нийт 25 удаагийн сургалт, мэдээллийг 350 хүнийг хамруулан явуулсан. Хэрэглэгч та хаан сарын аян, Нээлттэй хаалганы өдөрлөг зэргийг зохион байгуулж нийт 550 гаруй иргэдийг хамруулж, мэдээ мэдээлэл өгч 6 төрлийн 550 гаруй гарын авлага, материал тарааж ажилласан.

Дөрөв.

2016 оны байдлаар аймгийн засаг дарга болон төвийн дарга нартай бүтээгдэхүүн нийлүүлэх гурван талт гэрээг байгуулан байгууллагын ажлын төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.