Төрийн үйлчилгээ

Улсын бүртгэл хэлтэс

Товч танилцуулга

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолоор Монгол улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаатай байдлыг дээшлүүлэх зорилгоор “Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын 43 дугаар тогтоол, Засгийн газрын 64 дүгээр тогтоолоор Иргэний бүртгэлийн алба, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба, Аймгийн татварын хэлтсийн улсын бүртгэлийн алба нэгдэж Улсын бүртгэлийн хэлтэс байгуулагдсан.

Чиг үүрэг

  • Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, арга хэмжээ авах;
  • Улсын бүртгэлийн эх нотлох баримтын архив болон цахим мэдээллийн санг үүсгэх, хөтлөх, төрөлжүүлэн хадгалах, хамгаалалтын найдвартай байдлыг хангах;
  • Улсын бүртгэлийн үйл ажиллагааны талаар гадаад улс, олон улсын бүртгэлийн болон төрөлжсөн бусад байгууллагатай Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу хамтран ажиллах;
  • Улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг хангаж ажиллах;
  • Улсын бүртгэлийн үйл ажиллагааны тайлан мэдээг нэгтгэн гаргах, хуулийн дагуу мэдээлэх, үйл ажиллагааны мэдээ, тайланд дүн шинжилгээ, судалгаа хийх;
  • Улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой хуульд заасан бусад чиг үүрэг зэрэг болно.

Тэргүүлэх чиглэл

Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь  дор дурдсан  үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна.

  • Аймгийн  хэмжээнд иргэний  улсын  бүртгэл, хуулийн  этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг шуурхай явуулж  мэдээллийн нэгдсэн сангийн  нууцлал , хадгалалт, хамгаалалтын  найдвартай байдлыг хангах;
  • Бүртгэлийн бүх үйл ажиллагааг цаг хугацаа, орон зайнаас  хамааран хийж гүйцэтгэх орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх хэрэгжүүлэх ажлын хүрээнд  бүртгэлийн бүхий л  үйл ажиллагааг "цахим бүртгэл"-д хамруулах;
  • Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэнд  түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх,  нэг иргэнд  суурилсан үйлчилгээний хүртээмжийг  нэмэгдүүлэх

Эрхэм зорилго

Улсын бүртгэлийн  ерөнхий газрын эрхэм зорилго нь иргэнд суурилсан төрийн  бүртгэлийн үнэн бодитой ой санамжийг бий болгох , төр иргэнийг холбосон бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж , төрийн бүртгэлийн үйлчилгээгээр иргэний эрхийг хангахад оршино.

Стратегийн зорилт

Сүхбаатар аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь  нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараахи стратегийн зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:

  • Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, үйлчилгээний нээлттэй байдлыг хангахуйц хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох, гадаад харилцааг хөгжүүлж байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах;
  • Улсын бүртгэлийн нэгдсэн санд суурилсан үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, бүртгэлийн мэдээллийг хэрэглээнд оруулах, мэдээллийн санг ашиглах, түүний тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах;
  • Өмчийн хэлбэр Сүхбаатар аймгийн  нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой улсын бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох;
  • Иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой иргэний улсын бүртгэлийн үйл ажиллагааг нэг иргэнд суурилсан нэг бүртгэл нэгдсэн тогтолцоог бий болгож, бэхжүүлэн иргэний улсын бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох;
  • Хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой улсын бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох;
  • Бүртгэлийн эх нотлох баримт, түүний бүх төрлийн цахим архивийг бий болгож, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах;
  • Бүртгэлийн хууль тогтоомжийг биелэлт, үйл ажиллагаанд тавих хяналтыг боловсронгуй болгох;

Энд зааснаас бусад бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд хийх хяналт шинжилгээ, дотоод аудитын үйл ажиллагааг боловсронгуй болгох;

д/д

Ажилчдын нэрс

Албан тушаал

Утас

1

Г,Эрдэнэбат

Хэлтсийн дарга

70512673

2

Д.Гомбожав

Иргэний бүртгэлийн улсын ахлах бүртгэгч

70518914

3

Ц.Энх-Амгалан

Эд хөрөнгийн бүртгэлийн  улсын ахлах бүртгэгч

70518673

4

Д.Сайнбаяр

Хяналтын улсын байцаагч

70510001

5

Д.Ганзориг

Иргэний бүртгэлийн улсын бүртгэгч

 

6

Х.Наранчимэг

Иргэний бүртгэлийн улсын бүртгэгч

70510001

7

Ц.Алтанцэцэг

Эд хөрөнгийн бүртгэлийн улсын  бүртгэгч

70518673

8

Э.Октябрь

Эд хөрөнгийн бүртгэлийн  улсын бүртгэгч

70518673

9

Г.Оюунжаргал

Хуулийн этгээдийн  бүртгэлийн  улсын бүртгэгч

70518673

10

С.Доржпагма

Нягтлан бодогч

70518914

11

Ц.Мөнхчимэг

Мэдээлэл технологийн ажилтан

70518914

12

Г.Болор-Эрдэнэ

Бичиг хэрэг

70518673

13

Б.Бадралдулам

Иргэний бүртгэлийн архивч

 

14

Б.Нарангэрэл

Нярав

70518673

15

Ц.Цэцэгжаргал

Үйлчлэгч

70518673

16

О.Алтангэрэл

Жолооч

70518914

17

Б.Бадамцэцэг

Асгат сумын улсын бүртгэгч

 

18

З.Ичинхорлоо

Баруун-Урт сумын улсын бүртгэгч

 

19

Ж.Должинсүрэн

Баяндэлгэр сумын улсын бүртгэгч

 

20

З.Мөнхзул

Дарьганга сумын улсын бүртгэгч

 

21

Т.Отгонцэцэг

Мөнххаан сумын улсын бүртгэгч

 

22

М.Долгорсүрэн

Наран сумын улсын бүртгэгч

 

23

Б.Алтанзул

Онгон сумын улсын бүртгэгч

 

24

Н.Нямжаргал

Сүхбаатар сумын улсын бүртгэгч

 

25

Б.Мөнх-Эрдэнэ

Түвшинширээ сумын улсын бүртгэгч

 

26

У.Нандинцэцэг

Түмэнцогт сумын улсын бүртгэгч

 

27

Х.Цогтбаатар

Уулбаян сумын улсын бүртгэгч

 

28

Ц.Шижирмаа

Халзан сумын улсын бүртгэгч

 

29

У.Мөнхцэцэг

Эрдэнэцагаан сумын улсын бүртгэгч

 

 

Иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ

Иргэний бүртгэл - Төрсний бүртгэл

Шинээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн оршин суугаа газрын, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандан үнэ төлбөргүйгээр бүртгүүлнэ.Төрсний гэрчилгээ нь Монгол Улсын иргэнийг нотлон гэрчлэх,түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах ач холбогдол бүхий иргэний бүртгэлийн анхдагч баримт юм.

Иргэн таны бүрдүүлэх баримт бичиг:

  1. Эцэг, эхийн иргэний үнэмлэх /хуулбар/
  2. Гэр бүлийн баталгаа /хуулбар /
  3. Хүүхэд төрснийг тодорхойлох эмнэлгийн бичиг /СТ-4 маягт/, эх хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэр

Анхаарах зүйл: Хүүхэд төрснөөс хойш төв суурин газарт 15 хоногийн дотор, орон нутагт 30 хоногийн дотор бүртгүүлнэ.

Төрсний бүртгэлийг иргэний бүртгэлийн тухай хуулийн 121--р зүйлд заасны дагуу цахим хэлбэрээр бүртгүүлж болно

 Төрсний гэрчилгээ дахин авахад: 

  1. Архивын лавлагаа
  2. Эцэг, эхийн иргэний үнэмлэх
  3. Үйлчилгээний хураамж Төрийн банкны 27000015398 Голомт банк 5900000046 дансанд 5000 төгрөг тушаана.

Иргэний бүртгэл - Гэрлэлтийн бүртгэл

Хуульд заасан харшлах шалтгаангүй бол 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол улсын иргэн нь гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшилцсөнөөр гэрлэж болно.

Иргэн таны бүрдүүлэх баримт бичиг:

  1. Гэрлэж байгаа хосуудын хамтран гаргасан өргөдөл
  2. Урьд өмнө гэрлэж байсан эсэх тухай архивын лавлагаа /хэрэв гэрлэж байсан бол гэрлэлт цуцлуулсан гэрчилгээ буюу шүүхийн шиидвэр, нас барсан бол нас барсны гэрчилгээ/
  3. Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх /хуулбар/
  4. Эмнэлгийн эрүүл мэндийн бичиг
  5. Гэрлэж байгаа хосууд өөрийн биеэр ирнэ
  6. Хоёр талын гэрч /төрсөн хамаатан садан байна/
  7. Үйлчилгээний хураамж Төрийн банкны 27000015398 Голомт банк 5900000046 дансанд 2500төгрөг тушаана.

Гэрлэлт бүртгүүлэхэд харшлах шалтгаан:

  • Өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол
  • Гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь 18 насанд хүрээгүй бол
  • Төрөл садангийн хүмүүс хоорондоо гэрлэх
  • Харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх
  • Үрчлэгч, үрчлүүлэгч гэрлэх
  • Гэрлэгсдийн хэн нэг нь, эсхүл хоёул удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол

Гэрлэлтийн гэрчилгээ дахин авахад иргэн таны бүрдүүлэх баримт бичиг:

  1. Архивын лавлагаа
  2. Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх
  3. Үйлчилгээний хураамж Төрийн банкны 27000015398 Голомт банк 5900000046 дансанд 5000 төгрөг тушаана.

Иргэний бүртгэл - Гэрлэлт цуцлуулсны бүртгэл

Гэрлэлтийг шүүхийн болон захиргааны журмаар цуцална.Хэрэв эхнэр, нөхрийн хэн нэг нас барсан, эрх зүйн чадамжгүйд тооцсон, 3-аас дээш жил хорих ял эдлэхээр шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол эхнэр, нөхрийн хэн нэгнийх нь гаргасан хүсэлтээр гэрлэлтийг цуцалж болно.

А. Шүүхийн журмаар цуцлахад

  1. Гэрлэлт цуцлалтын тухай шүүхийн шийдвэр /эх хувиар/
  2. Эхнэр, нөхрийн аль нэг нь иргэний үнэмлэх хуулбартай ирнэ.
  3. Гэр бүлийн баталгаа /эх хувиар/, эсвэл гэрлэлтийн лавлагаа

Үйлчилгээний хураамж Төрийн банкны 27000015398 Голомт банк 5900000046 дансанд 2500 төгрөг тушаана.              

Тайлбар: 0-18 насны хүүхэдтэй буюу эд хөрөнгийн маргаантай бол заавал шүүхээр шийдвэрлүүлнэ 

Б. Захиргааны журмаар цуцлахад 

  1. Эхнэр, нөхрийн хамтран гаргасан өргөдөл /шаардлага: насанд хүрээгүй хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй тухай өргөдлийг нотариатаар батлуулсан байна/
  2. Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх
  3. Багаас үр хүүхэдгүй тодорхойлолт /албан бичгээр/
  4. Гэр бүлийн баталгаа /эх хувиар/, эсвэл гэрлэлтийн лавлагаа
  5. Хоёулаа хамтдаа ирнэ.Эхнэр, нөхрийн аль нэг байхгүй тохиолдолд итгэмжлэлтэй байх
  6. Үйлчилгээний хураамж Төрийн банкны 27000015398 Голомт банк 5900000046 дансанд 2500 төгрөг тушаана.

Иргэний бүртгэл - Нэр өөрчилсний бүртгэл

Монгол Улсын 16 нас хүрсэн иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг дараах тохиолдолд нэгээс илүүгүй удаа өөрчилж болно.Үүнд:

  1. Овгоо буруу тогтоосон.
  2. Иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр бичиг баримтанд зөрүүтэй бичигдсэн.
  3. Хэлэх, бичихэд хэцүү, гаж этгээд нэрээ өөрчлөх хүсэлт гаргасан.
  4. Төрсөн буюу үрчлэн авсан эцэг эхийн нэрээр овоглох хүсэлт гаргасан
  5. Гадаадын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын харьяат эмэгтэй нөхрийнхөө овгоор овоглох хүсэлт гаргасан

Харшлах шалтгаан:

– Өргөдөл гаргагч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол, хорих ял эдэлж байсан бол

– Өргөдөл гаргагч банк, татварын байгууллагад өртэй бол

Иргэн таны бүрдүүлэх баримт бичиг:

  1. Эцэг, эхийн өргөдөл /Ямар шалтгаанаар овог, эцгийн /эхийн/ нэр, нэр өөрчлөх болсноо тодорхой бичнэ/
  2. Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байна/
  3. Архивын лавлагаа
  4. Сургууль, ажлын газрын тодорхойлолт /насны байдлаас хамаарч/
  5. Тухайн оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт
  6. Одоо авах гэж байгаа овог, эцгийн /эхийн/ нэр, нэрээр бичигдсэн бичиг баримтын хуулбар /2-3/
  7. Банкны тодорхойлолт
  8. Татварын албаны тодорхойлолт
  9. Цагдаагийн газрын тодорхойлолт үнэ – 1000 төгрөг
  10. 1 % зураг /3х4 хэмжээтэй/
  11. Төрсний гэрчилгээний үнэ –5000
  12. Овог нэр өөрчлөлтийн гэрчилгээний үнэ – 2500 төгрөгийг Төрийн банкны 27000015398 Голомт банк 5900000046 дансанд тушаана.

16 нас хүрээгүй хүүхэд

  1. Эцэг, эхийн өргөдөл /Ямар шалтгаанаар овог, эцгийн /эхийн/ нэр, нэр өөрчлөх болсноо тодорхой бичнэ/
  2. Хүүхдийн зөвшөөрөл /7-16 насны хүүхдүүд бичгээр зөвшөөрөл гаргана/
  3. Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байна/
  4. Архивын лавлагаа
  5. Сургууль, ажлын газрын тодорхойлолт /насны байдлаас хамаарч/
  6.  Ам бүлийн тодорхойлолт/Багийн засаг дарга олгоно/
  7. Тухайн оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт
  8. 1 % зураг /3х4 хэмжээтэй/,
  9. Төрсний гэрчилгээний үнэ –5000
  10. Овог нэр өөрчлөлтийн гэрчилгээний үнэ – 2500 төгрөгийг Төрийн банкны 27000015398 Голомт банк 5900000046 дансанд тушаана.

Иргэний бүртгэл - Хүүхэд үрчилсний бүртгэл

Үрчлүүлэгч тал

  1. Төрсөн эцэг, эхийн өргөдөл. / Хойд эцэг, эхийн аль нэг нь хүүхдийг үрчлэн авч байгаа бол төрсөн эх /эцэг/ -ийн зөвшөөрлийг авч  өргөдөл нотариатаар баталгаажуулсан байна/
  2. Төрсөн эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байна/
  3. Сургууль цэцэрлэгийн тодорхойлолт ./Хүүхдийн/
  4. Төрсөн эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байна/
  5. Хүүхдийн эрүүл мэндийн бичиг.
  6. 7-14 насны хүүхэд өөрсдийн бичгээр гаргасан зөвшөөрөл.

Үрчилж авч байгаа тал

  1. Үрчилж байгаа эцэг, эхийн өргөдөл. / Хойд эцэг, эхийн аль нэг нь хүүхдийг үрчлэн авч байгаа бол төрсөн эх /эцэг/ -ийн зөвшөөрлийг авч  өргөдөл нотариатаар баталгаажуулсан байна/
  2. Үрчилж байгаа эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байна/
  3. Үрчилж байгаа эцэг, эхийн гэр бүлийн баталгааны хуулбар /нотариатаар баталгаажуулсан байна/
  4. Үрчилж байгаа эцэг, эхийн ам бүлийн тодорхойлолт /Багийн засаг даргын/
  5. Үрчилж байгаа эцэг, эхийн амжиргааны баталгааны тодорхойлолт /Багийн засаг даргын/
  6. Үрчилж байгаа эцэг, эхийн ажлын газрын  тодорхойлолт
  7. Үрчилж байгаа эцэг, эхийн эрүүл мэндийн  тодорхойлолт /ДОХ, Сүрьеэ, Сэтгэцийн болон удамшилийн өвчингүй эсэх/
  8. Үрчилж байгаа эцэг, эхийн 3х4 хэмжээтэй зураг
  9. Үрчлэгдэж байгаа хүүхдийн 3х4 хэмжээтэй зураг
  10. Төрсний гэрчилгээний үнэ – 5000 төгрөг Хүүхэд үрчлэлтийн гэрчилгээний үнэ 2500 төгрөгийг Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 тоот дансанд тушаана.
  11. Үрчлэн авч байгаа эцэг, эхийн цагдаагийн газрын тодорхойлолт /хүн бүр/

Иргэний бүртгэл - Эцэг эх тогтоосны бүртгэл

Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага эцэг эхийг тогтооно.Мөн гэр бүлийн тухай хуулийн 23.1 дэх заалтад зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл садангийн хүн, хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно.

Иргэн таны бүрдүүлэх баримт бичиг:

  1. Өргөдөл /шинээр төрсөн хүүхэд ямар учраас эцэг тогтоолгох шалтгаантай болсныг тодорхой бичнэ/
  2. Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  3. Эцэг, эх өөрийн биеэр ирэх
  4. Хүүхэд төрснийг тодорхойлох эмнэлгийн бичиг /СТ-4 маягт/, эх хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтрийг бөглөж,төрөх тасаг болон эрүүл мэндийн байгууллагын тамга дарагдсан байна
  5. Эцэг эхийн зураг /тус бүр 1 хувь/
  6. Үйлчилгээний  хураамж Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 дансанд 2500 төгрөг тушаана.

Иргэний бүртгэл - Нас барсны бүртгэл

Иргэний нас барсныг суурин газарт 5 хоног, орон нутагт 10 хоногийн дотор оршин суугаа газрын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.

 Иргэн таны бүрдүүлэх баримт бичиг:

  1. Нас барсан тухай эмнэлгийн бичиг /АМ-7 маягт/
  2. Иргэний үнэмлэх / нас барсан иргэний болон нас барагчийг бүртгүүлэхээр ирсэн иргэний/
  3. Эрүүл мэндийн дэвтэр

Нас баралтын гэрчилгээ дахин авахад

  1. Архивын лавлагаа
  2. Үйлчилгээний хураамж Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 дансанд 5000 төгрөг тушаана.

Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт бичиг болно.Иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд шинээр, 25, 45 насны иргэдэд сольж, 45-аас дээш насны иргэдэд хугацаагүй олгоно.

Иргэний бүртгэл - Иргэний цахим үнэмлэх

А.Шинээр иргэний цахи үнэмлэх авахад

  1. Төрсний гэрчилгээ эх хувиар /төрөлтийн лавлагаа/
  2. Багийн засаг даргын тодорхойлолт
  3. Цээж зураг – 1% /Регистрийн дугаартай/
  4. Иргэний үнэмлэхний үнэ – 15000 /төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 /
  5. Тэмдэгтийн хураамж – 3300 /төрийн банк 27000035913 Голомт банк 5900001074/

Б.Иргэний цахим үнэмлэх дахин авахад

  1. Цээж зураг – 1% /Регистрийн дугаартай/
  2. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан бичиг
  3. Иргэний үнэмлэхний өргөдлийн маягт бөглөнө.
  4. Иргэний үнэмлэхний үнэ – 15000 /Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046/
  5. Тэмдэгтийн хураамж – 3300 /Төрийн банк 27000035913 Голомт банк 5900001074/
  6. Торгууль 40000 хүртэл /төрийн банк 270000173167 тоот дансанд/

В. Иргэний цахим үнэмлэх сунгалт

  1. Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ
  2. Цээж зураг – 1% /Регистрийн дугаартай/
  3. Иргэний үнэмлэхний үнэ – 15000 /Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 /
  4. Тэмдэгтийн хураамж – 3300 /Төрийн банк 27000035913 Голомт банк 5900001074/

Г. Иргэний шинэчилсэн бүртгэл

  1. Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ
  2. Төрсний гэрчилгээ /1951 оноос хойш төрсөн иргэд /
  3. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  4. Иргэний үнэмлэхний үнэ – 15000 /Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 /
  5. Тэмдэгтийн хураамж – 3300 /Төрийн банк 27000035913 Голомт банк 5900001074/

Д. Иргэний үнэмлэх огт авч байгаа иргэнд иргэний үнэмлэх шинээр олгох

  1. Хүсэлт
  2. Төрсний гэрчилгээ
  3. Иргэний паспорт /улаан/
  4. Оршин суугаа багаас хаягийн болон ам бүлийн тодорхойлолт
  5. Шаардлагатай бусад нотлох баримт / тухайн иргэнийг мөн эсэхийг нотлох албан ёсны 3-аас доошгүй нотлох баримт/
  6. Иргэний үнэмлэхний үнэ – 15000 /Төрийн банк  27000015398 Голомт банк 5900000046 /
  7. Тэмдэгтийн хураамж – 3300 /Төрийн банк 27000035913 Голомт банк 5900001074/

Иргэний бүртгэл - Гадаад паспорт

Үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх баримт бичиг болно.Дипломат, албан паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энгийн гадаад паспортыг нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба тус тус олгож, хугацааг сунгах, хүчингүй болгох, нэгдсэн бүртгэл хөтлөх ажлыг эрхэлнэ.

 А. Шинээр гадаад паспорт авахад

  1. Иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхэд бол төрсний гэрчилгээ
  2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр / 16 насанд хүрээгүй хүүхэд/
  3. Гадаад паспортын зураг – 4 хувь /3х4 хэмжээний стандартад нийцсэн/
  4. Өмнө нь гадаад паспорт эзэмшиж байсан бол тухайн гадаад паспорт
  5. Эцэг, эхийн иргэний үнэмлэх / 16 насанд хүрээгүй хүүхэд/
  6. Гадаад паспортын үнэ

А. 1 жил – 22500 төгрөг
Б. 5 жил – 32500 төгрөг

Б. Гадаад паспорт сунгахад

Гадаад паспорт болон иргэний үнэмлэх

Сунгалтын үнэ

– 1 жил – 2000 төгрөг
– 2 жил – 4000 төгрөг
– 3 жил – 6000 төгрөг
– 4 жил – 8000 төгрөг
– 5 жил – 10000 төгрөг

Үүнээс гадна тэмдэгтийн хураамж Төрийн банк 27000035913 Голомт банк 5900001074 тоот дансанд 2500 төгрөг тушаана.

Зурганд ямар шаардлага тавигдах вэ?

  • Зургийн арын фон цагаан, нүүрний өндөр 3,5-4,5 см-ийн хэмжээтэй нийт зургийн 90%-ийг эзэлсэн, эгц харсан, дух, чихний хэсэг ил гарсан байх.
  • Зурагнаас татаагүй, компьютерээр засварлаагүй байх.
  • Зургийн өнгө тод,өнгөний ялгарал сайн,нүүрэн хэсэг болон арын фон сүүдэргүй,малгай өмсөөгүй,нүдний шилгүй байх.
  • Зэвсэгт хүчин,цагдаа,төмөр зам болон бусад төрлийн дүрэмт хувцастай авахуулаагүй байх.
  • Гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн тохиолдолд  тухайн эмнэлэгийн байгууллагын тодорхойлолт  / мэс ажилбар хийлгэхээс өмнөх болон хийлгэсний дараах үеийн харьцуулсан зурагтай /

Иргэний бүртгэл - Шилжих хөдөлгөөн

А.Сум, баг хооронд шилжихэд

  1. Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
  2. Шилжин явж байгаа болон шилжин очиж байгаа багаараа маягт бөглүүлнэ. /маягт баг дээр байгаа/
  3. 16 хүртлэх насны хүүхдийн төрсний гэрчилгээ
  4. Насанд хүрсэн иргэн бүр Төрийн банкны 27000015398 Голомт банк 5900000046 тоот дансанд 2500 төгрөг тушаана.

Б. Бусад аймаг хот руу шилжих болон шилжин ирэхэд

Шилжин ирэхэд

  1. Тухайн аймаг хотоос хасалт хийлгэсэн ИУБ 22 маягтын тасалбар
  2. 3х4 хэмжээтэй 1% цээж зураг
  3. Шилжилт хөдөлгөөний маягтыг оршин суух баг хороондоо очиж хаягийн тодорхойлолт хийлгэх

Шилжин явахад

  1. Бусад аймаг хотод оршин суух тухай шилжилт хөдөлгөөний маягтыг оршин суугаа баг хороондоо очиж хаягийн тодорхойлолт хийлгэх
  2. 3х4 хэмжээтэй 1% цээж зураг
  3. Иргэний үнэмлэх
  4. Цэргийн үүрэгтний үнэмлэх
  5. 16 хүртлэх насны хүүхдийн төрсний гэрчилгээ
  6. Үйлчилгээний хурааж
  • Улаанбаатар хот руу:Насанд хүрсэн иргэн бүр Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 тоот дансанд 3500 төгрөг  тушаана.
  • Аймаг хооронд:Насанд хүрсэн иргэн бүр Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 тоот дансанд 2500 төгрөг тушаана.

Иргэний бүртгэл - Лавлагаа авах

  • Иргэний цахим үнэмлэхний лавлагаа Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 тоот дансанд 5000 төгрөг тушаана.
  • Иргэний бусад бүх төрлийн лавлагаа Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 тоот дансанд 1000 төгрөг тушаана.

Эд хөрөнгийн бүртгэл - Газар өмчлөх

  1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл

– Тухайн газрын байршил

– Хэмжээ

– Хэдэн хүн хамтран өмчлөх

– Засаг даргын хэдэн оны хэддүгээр захирамжаар өмчилж авсан талаар

– Өмчлөгч өөрөө бичиж гарын үсэг зурна

  1. Газар өмчлүүлэх тухай шийдвэр

– Газрын албанаас эх хувиар авч ирэх

  1. Хянан баталгааны дүгнэлтийн хуудас

– Газрын албанаас авч ирэх

  1. Кадастрын зураг

– Газрын албанаас эх хувиар авч ирэх

  1. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх төрсний гэрчилгээний хуулбар

Хэрэв хаяг өөрчлөгдсөн бол:

– Багийн  Засаг даргаас хаягийн тодорхойлолт

– Хаяг өөрчлөгдсөн тухай Баруун-Урт сумын Засаг даргын захирамжийн хавсралт

– Кадастрын зураг заавал шинэчлэн гаргуулна

  1. Бүртгэгчээс мэдүүлэг авч бөглөх

Эд хөрөнгийн бүртгэл - Орон сууц өмчлөх

Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл

– Хэдэн онд хэн барьж бий болгосон

– Одоо хэдэн хүний өмч болох

– Эд хөрөнгийн байршил

– Хэмжээ

– Зориулалт болон хэдэн төгрөгөөр үнэлж байгаа

– Өмчлөгч өөрөө бичиж гарын үсэг зурна

  1. Өмчлөгч, хамтран өмчлөгчдийн иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар
  2. Орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
  3. Бүртгэгчээс мэдүүлэг авч бөглөх
  4. Үйлчилгээний хураамж Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 тоот дансанд тушаана

– Энгийн 5000 төгрөг

– Яаралтай  10000 төгрөг

Эд хөрөнгийн бүртгэл - Хашаа байшин өмчлөх

  1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл

– Хэдэн онд хэн барьж бий болгосон

– Одоо хэдэн хүний өмч болох

– Эд хөрөнгийн байршил

– Хэмжээ

– Зориулалт болон хэдэн төгрөгөөр үнэлж байгаа

– Өмчлөгч өөрөө бичиж гарын үсэг зурна

  1. Газрын гэрчилгээний хуулбар

– Газар эзэмших гэрчилгээтэй бол гэрээ

  1. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар
  2. Кадастрын зураг

– Газрын албанаас эх хувиар авч ирэх /обьект заавал тусгагдсан байх/

  1. План зураг
  2. Фото зураг

– 4 талаас нь эргэн тойрон орчныг сайтар харагдахаар авсан байх

  1. Бүртгэгчээс мэдүүлэг авч бөглөх
  2. Өмчлөгч нь аж ахуйн нэгж бол холбогдох бусад нотлох баримтуудыг хавсаргана
  3. Тэмдэгтийн хураамжийг Төрийн банк 27000035913 Голомт банк 5900001074 тоот дансанд тушаана.

– Үнийн дүнгийн 0,01 хувиар тооцож тэмдэгтийн хураамж төлөх

Эд хөрөнгийн бүртгэл - Хамтран өмчлөлт өөрчлөх

  1. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  2. Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах хэлцэл нотариатаар гэрчлүүлсэн байна
  3. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  4. Бүртгэгчээс  мэдүүлэг  авч бөглөнө
  5. Үйлчилгээний хураамж  Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 тоот дансанд тушаана

– Энгийн 8000 төгрөг

– Яаралтай бол 16000 төгрөг

Эд хөрөнгийн бүртгэл - Худалдан, худалдан авах гэрээ

  1. Гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  2. Худалдах – худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна
  3. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  4. Татварын хэлтэст орлогын албан татварыг  үнийн дүнгийн 2 хувиар төлсөн баримт /эх хувь/
  5. Үйлчилгээний хураамж  Төрийн банк 27000015398 Голомт банк 590000004тоот дансанд тушаана

– энгийн 20000 төгрөг

– яаралтай бол 40000 төгрөг

Эд хөрөнгийн бүртгэл - Арилжих гэрээ

  1. Гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх /хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрмийн хуулбар/ ,насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  2. Арилжих гэрээ нотариатаар гэрчлүүлсэн байна
  3. Гэрээнд оролцогч талуудын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд /эх хувь/
  4. Үйлчилгээний хураамж Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 тоот дансанд тушаана

– Энгийн 20000 төгрөг
– яаралтай бол 40000 төгрөг
5.  Бүртгэгчээс мэдүүлэг авч бөглөнө

Эд хөрөнгийн бүртгэл - Бэлэглэх гэрээ

  1. Гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  2. Бэлэглэх гэрээ нотариатаар гэрчлүүлсэн байна
  3. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  4. Бүртгэгчээс мэдүүлэг авч бөглөнө
  5. Үйлчилгээний хураамж Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 тоот дансанд тушаана

– Энгийн 20000 төгрөг
– Яаралтай бол 40000 төгрөг

Эд хөрөнгийн бүртгэл - Өв залгамжлах гэрээ

  1. Бүртгэгчээс  мэдүүлэг  авч бөглөнө
  2. Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ, эсхүл гэрээслэл нотариатаас олгоно
  3. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  4. Өв залгамжлагч, хамтран өмчлөгчдийн иргэний үнэмлэх насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  5. Үйлчилгээний хураамж  Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 тоот дансанд тушаана
  • Энгийн 20000 төгрөг
  • Яаралтай бол 40000 төгрөг

Эд хөрөнгийн бүртгэл - Лавлагаа авах

  1. Лавлагаа авахыг хүссэн өргөдөл
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Үйлчилгээний хураамжийг Төрийн банкны 27000015398 Голомт банк 5900000046 тоот дансанд тушаана.

– Энгийн 5000 төгрөг

– Яаралтай 10000 төгрөг

Хуулийн этгээдийн бүртгэл

  1. Лавлагаа авахыг хүссэн өргөдөл
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Үйлчилгээний хураамжийг Төрийн банкны 27000015398 Голомт банк 5900000046 тоот дансанд тушаана.

– Энгийн 5000 төгрөг

– Яаралтай 10000 төгрөг

Хуулийн этгээдийн бүртгэл - Оноосон нэр олгох

  1. Иргэний үнэмлэх эх хувиар болон хуулбараар авчрах

-Иргэний үнэмлэхний хуулбарын доод  талд хуулийн этгээдэд авахыг хүссэн нэрсийн жагсаалтыг огноо, утасны дугаарын хамт бичнэ.

  1. Үйлчилгээний хураамж

-Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 тоот дансанд нэрийн лавлагааны үнэ болох 500 төгрөгийг тушаах

Хуулийн этгээдийн бүртгэл - Шинээр үүсгэн байгуулах бүртгэл

Хуулийн этгээдийн бүртгэл - Хуулийн этгээдийн лавлагаа

Иргэн бол лавлагаа авахыг хүссэн өргөдөл, хуулийн этгээд бол албан бичиг

-Хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, байршил, өргөдөл гаргагч этгээдийн хаяг, утас, юун тухай лавлагаа авахыг хүсч буйгаа тодорхой бичнэ

Үйлчилгээний хураамж

-Лавлагааны үнэ 5000 төгрөгийг Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 тоот дансанд тушаана

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар дээр өргөдлөө бичиж өгнө.

Хуулийн этгээдийн бүртгэл - Татан буулгах бүртгэл

  • Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл
  • ТБ-05 маягт   /Сүхбаатар аймгийн Татварын хэлтсээс бөглүүлж авч ирнэ/
  • Хуулийн этгээдийг татан буулгах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан тушаал, шийдвэр    /2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол тогтоол, хурлын тэмдэглэл/
  • Хаалтын тайлан
  • Тэмдэгтийн хураамж 10000 төгрөгийг Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 тоот дансанд тушаасан баримт
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ /Эх хувь/
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өр төлбөргүй тухай тодорхойлолт
  • Тамга

Хуулийн этгээдийн бүртгэл - Салбар бүртгүүлэх

  1. Шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл
  2. Үүсгэн байгуулах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, тогтоол / 2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тэмдэглэл тогтоол /
  3. Салбарын журам 2 хувь
  4. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Төрийн банк 27000035913 Голомт банк 5900001074 тоот  дансанд 20000 төгрөг/
  5. Толгой хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар, хуулбар 1 %

Өргөдөл гаргах эрх бүхий этгээд:

– Үүсгэн байгуулагч

– Гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд

– Итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд

Хуулийн этгээдийн бүртгэл - Баримт бичгийн хуулбар авах

  1. Хуулбар авахыг хүссэн өргөдөл, хүсэлт /албан бичгээр/

– Хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, байршил, өргөдөл гаргагч этгээдийн хаяг, утас, архиваас ямар бичиг баримтын хуулбар авахыг хүсч буйгаа  тодорхой бичнэ

  1. Хуулбарын үнэ / Хуудас тутамд 500 төгрөг / Төрийн банк 27000015398 Голомт банк 5900000046 тоот дансанд тушаасан баримт
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Хуулийн этгээдийн бүртгэл - Гэрчилгээ дахин авах

  1. УБ 05 маягтыг бөглөх
  2. Үүсгэн байгуулагч болон эрх бүхий байгууллагын шийдвэр, тогтоол /2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тэмдэглэл, тогтоол /
  3. Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь  / үрэгдүүлсэн тохиолдолд шаардлагаагүй /
  4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт  / Төрийн банк 27000035913 Голомт банк 5900001074 тоот  дансанд 44.000 төгрөг/

Өргөдөл гаргах эрх бүхий этгээд:

– Үүсгэн байгуулагч

– Гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд

– Итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд