Төрийн үйлчилгээ

Өмчийн алба

Орон нутгийн өмчийн алба

Товч танилцуулга: 2012 оны 03 сарын 29-ны өдрийн Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 21 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2012 оны 171 тоот захирамжаар шинээр  байгуулагдсан.

Байгууллагын үйл ажиллагааны чиглэл:

  • Төрийн болон өмчийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, зарцуулалтанд хяналт тавих
  • Өмчийн холбогдолтой хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах
  • Өмчийн асуудлаар төсөвт болон аж ахуй нэгж байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх
  • Орон нутгийн өмчийн нэгдсэн бүртгэл хөтлөх, тайлагнах

Зорилго, зорилт: Орон нутгийн өмч хөрөнгийн удирдлагыг оновчтой зөв зохион байгуулж, холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах замаар өмч хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх.

Бүтэц: Дарга, мэргэжилтэн, жолооч гэсэн 4 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Хаяг: Аймгийн Нутгийн Удирдлагын Ордон 3 давхар 312, 315 тоот өрөө.

Ажилтан, албан хаагчийн овог нэр

Албан тушаал

Ажлын утас

Өрөөний дугаар

1

Цэрэндоржийн Нарантуяа

Дарга

70510010

315

2

Гансүхийн Баадай

Мэргэжилтэн

70510020

312

3

Болдийн Даваадорж

Мэргэжилтэн

70510020

312

4

Ганбатын Хүдэрчулуун

Жолооч, нярав

70510020

312

Иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ:  Дуудлага худалдаа

Эрх зүйн актууд:

  • Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮНДСЭН ХӨРӨНГӨНД БҮРТГЭЛТЭЙ ЭД ХӨРӨНГИЙН ДУУДЛАГЫН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

  1.  Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн данснаас хасах үндсэн хөрөнгийг худалдах шийдвэр гарсан бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу дуудлагаар худалдана.
  2.  Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй эд хөрөнгийн дуудлагын худалдааг зохион байгуулах ажлын хэсгийг  Орон нутгийн өмчийн албаны даргын тушаалаар тухай бүр томилно. 
  3. Дуудлагаар худалдах хөрөнгийн доод үнэ тогтоох .
    1. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөнд хамаарах үл хөдлөх хөрөнгийн худалдах доод үнэ / үнэлгээ /-ийг хөндлөнгийн үнэлгээний байгууллага тогтоож, Аймгийн ИТХурал, түүний Тэргүүлэгчид нь хянана.

а/ Балансын болон үлдэгдэл өртөг

б/ Сүүлийн их засварын капиталжуулсан зардал

в/ Үл хөдлөх хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн газрын сангийн зэрэглэлийн нэгж талбайн суурь үнэлгээ

г/ Үл хөдлөх хөрөнгийн бодит үнэлгээ

д/ Мэргэжлийн байгууллагын дүгнэлт

е/ Зах зээлийн судалгаа, эрэлт хэрэгцээ, биет байдал

  1. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй хөдлөх эд хөрөнгийн худалдах доод үнийг тогтоохдоо дараах шалгуур үзүүлэлтийг харгалзан  аймаг, сумын ИТХурал, түүний Тэргүүлэгчид тогтооно.

а/ Гарал үүсэл, зориулалт

б/ Ашигласан хугацаа

в/ Хөрөнгийн ерөнхий болон техникийн төлөв байдал /биет байдал/

г/ Балансын болон үлдэгдэл үнэ, ашиглалтын үеийн элэгдэл

д/ Ашиглах үеийн сүүлийн 3 жилийн сэргээн босголтын зардал

е/ Зах зээлийн судалгаа, эрэлт хэрэгцээ

  1. Дуудлагын худалдааг зарлах, зохион байгуулах
    1. Худалдах шийдвэр гарсан өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор дуудлага худалдааны талаарх зар мэдээг товолсон мэдээг 30 хоногийн өмнө өдөр тутмын сонин хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон Төрийн өмчийн хорооны цахим хуудсанд байршуулан нийтэд зарлан мэдээлнэ. /Маягт-1/
    2. Аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр худалдах эд хөрөнгийн дуудлага худалдааны зар мэдээг аймгийн ОНӨАлба, сумын ИТХурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр худалдах эд хөрөнгийн дуудлагын худалдааны зар мэдээг  өмч эзэмшигч хуулийн этгээд эд хөрөнгө худалдах шийдвэрийг үндэслэн өөрөө зарлан мэдээлнэ.
    3. Дуудлагын худалдаа явуулах тухай зар мэдээнд дараах зүйлийг тусгана. Үүнд:

а/ Худалдах эд хөрөнгийн нэр төрөл, худалдах доод үнэ

б/ Дуудлагын худалдаа явуулах газар байршил, хаяг, эхлэх он сар өдөр, цаг

в/ дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

г/ дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх журам, хугацаа

д/ барилга байгууламж, машин тоног төхөөрөмжийн тодорхойлолт, тоо хэмжээ

е/ лавлагаа авах утасны дугаар

  1. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй эд хөрөнгө эхний дуудлагын худалдаагаар зарагдаагүй бол дахин дуудлагын худалдааг зарлан явуулж, мөн зарагдаагүй тохиолдолд худалдах доод үнийг 50 хүртэл хувиар бууруулан гурав дах дуудлагын худалдааг зарлах, эсхүл өмч эзэмшигч байгууллагын саналыг харгалзан акталж данснаас хасах асуудлыг  аймаг, сумын ИТХурал, түүний Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.
  2. Акталж, данснаас хасах шийдвэрт устгалтаас оруулах орлогын доод хэмжээг тогтоон өгч, тухайн өмч эзэмшигч байгууллагын удирдлага, өмч хамгаалах Байнгын зөвлөлийн хяналтын  дор хэрэгжүүлнэ.
  3. Актлах шийдвэр гарсан тээврийн хэрэгслийг  аймгийн ОНӨАлба татан төвлөрүүлж, сэлбэг материалаар худалдан орлогыг орон нутгийн төсөвт оруулна.
  4. Дуудлагын худалдаанаас орсон орлогыг төсөвт байгууллагын хувьд 50 хувийг тухайн өмч эзэмшигч  байгууллагад, 50 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, аж ахуйн тооцоотой байгууллагын хувьд 100 хувь тухайн өмч эзэмшигч  байгууллагад нь үлдээж эд хөрөнгийг сэргээн босгох, шинэчлэхэд зарцуулна.
  5. Дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх
    1. Дуудлагын худалдааг эрхлэн явуулах “Ажлын хэсэг” санал авах хайрцгийг бэлэн болгож, дуудлагын худалдааг зохион байгуулахаар товлосон газар байрлуулна.
    2. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь “Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт” гаргах  /Маягт-2/ -ийг  үнэн зөв, гаргацтай бүрэн гүйцэд бөглөх бөгөөд түүнээс үүсэх хариуцлагыг оролцогч өөрөө хариуцна.
    3. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ.

Иргэний хувьд

а/ дуудлагын худалдаанд оролцох хүсэлт гаргах маягт

б/ Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

в/ Дэнчин тушаасан баримт

г/ Дуудлагын худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулах бол          нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл, иргэний үнэмлэх

            Хуулийн этгээдийн хувьд

а/ Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт гаргах маягт

б/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

в/ Дэнчин тушаасан баримт

г/ дуудлагын худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулах шийдвэр, эсхүл нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл      

  1. Дэнчин ,
    1. Дуудлагын худалдаагаар худалдах эд хөрөнгийн доод үнэ 10,000,000 / арван сая/ хүртэл төгрөг бол дэнчингийн хэмжээг худалдах доод үнийн 25 хувиар, 10,000,001 /арван сая нэг/ төгрөгөөс дээш бол дэнчингийн хэмжээг худалдах доод үнийн 20 хувиар тогтооно.
    2. Дэнчинг  төрийн сангийн 120000954 / Төсөвт газрын өөрийн орлого/ тоот дансанд, сумын хувьд сумын төрийн сангийн “ Хөрөнгө борлуулсаны орлого” дансанд бэлнээр буюу шилжүүлгээр тушаана.
    3. “Худалдах, худалдан авах гэрээ” /Маягт-4/-нд дуудлагын худалдаанд ялагчийн урьдчилан төлсөн дэнчинг худалдан авсан эд хөрөнгийн үнийн дүнгээс хасч тооцон, тушаах мөнгөний хэмжээ, төлбөр хийх хугацааг тусган өмч эзэмшигч хуулийн этгээдийн төлөөлөгч,  ялагчтай байгуулна.
    4. Дуудлагын худалдаанд ялагчаар шалгараагүй оролцогчийн дэнчинг ажлын 3 өдрийн дотор тухайн дуудлага худалдаанд оролцсон Орон нутгийн өмчийн төлөөлөгч  /ОНӨАлба, сумын ИТХурлын нарийн бичгийн дарга/-ийн тодорхойлолтыг үндэслэн буцаан олгоно.
    5. Дуудлагын худалдаанд ялагч, худалдан авсан эд хөрөнгийн төлбөрийг төрийн сангийн 120000954 тоот дансанд, сумын хувьд сумын төрийн сангийн “ Хөрөнгө борлуулсаны орлого” дансанд  бэлнээр буюу шилжүүлгээр гэрээнд  заасан хугацаанд  багтаан тушаах бөгөөд төлөөгүй бол дэнчинг төсвийн орлого болгож, худалдан авах эрхийг удаахь үнийн санал гаргасан оролцогчид санал болгоно.
  2. Дуудлагын худалдааны үнэ хаялцах хязгаарыг тогтоох
    1. Дуудлагын худалдаагаар худалдах эд хөрөнгийн худалдах доод үнэ 10,000,000 /арван сая/ хүртэл төгрөг бол үнэ хаялцах доод хязгаар 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, дээд хязгаар 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөг байна.
    2. Дуудлагын худалдаагаар худалдах эд хөрөнгийн худалдах доод үнэ 10,000,001 /арван сая нэг / төгрөгөөс дээш  бол үнэ хаялцах доод хязгаар 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг, дээд хязгаар нь дэнчингийн хэмжээтэй тэнцүү төгрөг байна.
  1. Дуудлагын худалдааг зохион байгуулах Ажлын хэсгийн эрх, үүрэг
    1. Аймгийн ИТхурал, түүний Тэргүүлэгчдийн шийдвэрээр худалдах эд хөрөнгийн дуудлагын худалдааг энэхүү журмын 6.2 дах хэсэгт заасан Ажлын хэсэг зохион байгуулж явуулна.
    2. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд доорхи төлөөллийг заавал оруулна.

а/ Орон нутгийн өмчийн төлөөлөгч / ОНӨАлбаны мэргэжилтэн/

б/ Хөтлөгч / ОНӨАлбаны мэргэжилтэн /

в/ Тэмдэглэл хөтлөгч  /Өмч эзэмшигч хуулийн этгээдийн ажилтан/

  1. Сумын ИТХурал, түүний Тэргүүлэгчдийн шийдвэрээр худалдах эд хөрөнгийн  дуудлагын худалдааг зохион байгуулж явуулах комиссыг тухайн сумын ИТХурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр  дараах бүрэлдэхүүнтэй байгуулна.

а/ Орон нутгийн өмчийн төлөөлөгч / Сумын ИТХурлын нарийн бичгийн дарга/

б/ Хөтлөгч / Өмч эзэмшигч хуулийн этгээдийн ажилтан/

в/ Тэмдэглэл хөтлөгч /Өмч эзэмшигч хуулийн этгээдийн ажилтан/

  1. Ажлын хэсэг дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

а/ Дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэж, баримт бичгийг шалгасны эцэст оролцогч бүрт дугаар бүхий пайз олгоно.

б/ Дуудлагын худалдаанд нэг ч этгээд ирээгүй, эсхүл хоёроос доош этгээд ирсэн, худалдах доод үнээс дээш үнийн санал гараагүй бол дуудлагын худалдааг явагдаагүйд тооцон, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

  1. Орон нутгийн өмчийн төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй:

а/ Дуудлагын худалдааг зохион байгуулж явуулахтай холбогдсон хууль тогтоомж, журмын заалт, эд хөрөнгө худалдах тухай шийдвэр, дуудлагын худалдааг зохион байгуулан явуулах Ажлын хэсгийг томилсон тухай шийдвэрийг тус тус танилцуулж, оролцогчдод дуудлагын худалдаа эхэлснийг мэдэгдэн , Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн дагуу эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 б/ Дуудлагын худалдаанд оролцогчдоос холбогдох хууль , журмыг мөрдөж ажиллахыг шаардах, дуудлага худалдааны явцад оролцогчдоос хууль журмыг зөрчиж, үнэ хаялцуулах өрсөлдөөнийг хязгаарласан , үнэгүйдүүлэх үйлдэл илт илэрч байгаа тохиолдолд дуудлагын худалдааг зогсоож, хүчингүй болгон, энэ тухай дуудлагын худалдааны явцын тэмдэглэлд тодорхой тусгуулах.

  1. Дуудлагын худалдааны хөтлөгч нь дараах эрх, үүрэгтэй

а/ үнэ хаялцах доод болон дээд хязгаарыг зарлаж, дуудлагын худалдааны  тэмдэглэлд тусгах

б/ дуудлагын худалдаа эхэлснийг зарлан мэдээлсний дараа үнэ хаялцах ажиллагааг тусгай дохиогоор эхлэн дуудлагын худалдаанд оролцогчдын үнийн саналыг пайз өргөсөн дарааллаар дуудах

в/ дуудлагын худалдаанд оролцогчийн үнийн саналыг гурван удаа давтаж хэлэх

г/ хамгийн сүүлд гарсан үнийн саналыг гурван удаа давтан “буулаа” нэг, хоёр, гурав гэж тоолсны дараа шинээр үнийн санал гараагүй бол тусгай дохиогоор дуусгавар болгон ялагчийг зарлан мэдээлэх

д/ Орон нутгийн өмчийн төлөөлөгч дуудлагын худалдааны тэмдэглэлийг хянан үзсэний дараа тэмдэглэлд гарын үсэг зурах

е/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн дагуу үүрэг хүлээнэ.

  1. Дуудлагын худалдааны тэмдэглэл хөтлөгч нь дараах эрх, үүрэгтэй:

а/ Дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх

б/ Дуудлагын худалдааны явцын тэмдэглэлийг үнэн зөв, бүрэн хөтлөх

в/ Дуудлагын худалдааны үнэ хаялцах доод болон дээд хязгаарыг дуудлагын худалдааны тэмдэглэлд тусгах

г/ Дуудлагын худалдаанд оролцогчдын үнийн саналыг пайз өргөсөн   дарааллаар явцын тэмдэглэлд бичих

д/ Орон нутгийн өмчийн төлөөлөгч дуудлагын худалдааны тэмдэглэлийг хянан үзсэний дараа тэмдэглэлд гарын үсэг зурах

е/ Дуудлагын худалдааны явцын тэмдэглэлд Орон нутгийн өмчийн төлөөлөгч, хөтлөгч, тэмдэглэл хөтлөгч нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж баталгаажна.