Эрхэм зорилго: Иргэд, аж ахуй нэгжийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааг бүх талаар дэмжиж шуурхай, адил тэгш, нээлттэй, ил тод, хүнд сурталгүй хүртээмжтэй ажиллаж иргэдийг ажилтай, орлоготой болгох.
Хэлтсийн танилцуулга, үйл ажиллагаа
Монгол улсын засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдсантай холбогдуулан аймаг, нийслэлийн дүүрэгт Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/36 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хэлтэс байгуулагдсан.
Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь орон нутгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол сургалт, жижиг дунд үйлдвэрийн талаарх хууль тогтоомжийн хүрээнд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн болон бусад төрлийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэх, зохион байгуулах, хяналт тавих чиг үүргийг хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ /төсөл хөтөлбөр/ гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалаар Сүхбаатар аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь 23 албан хаагчийн бүтэц, орон тоотойгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд:
Үйлчилгээ үзүүлэхтэй холбогдох эрхзүйн актын жагсаалт:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Төрийн албаны тухай хууль
-Хөдөлмөрийн тухай хууль;
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль;
-Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль;
-Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль;
-Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль;
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль
-Бусад хууль тогтоомж.