Худалдан авах ажиллагаа

Мэдээ мэдээлэл

ЗАРЛАЛ

     Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 онд Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4т заасны дагуух амтран ажиллах Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг урьж байна.

     Хамтран ажиллах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод дараах материалыг бүрдүүлж 2021 оны 03 дугаар сарын 15-ны дотор цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

     Үүнд:

  1. Хамтран ажиллах тухай хүсэлт (албан бичигт үнэлгээний хороонд орох гишүүний нэр, тус ТББ-д ямар ажил эрхэлдгийг тодорхой дурдсан байх, гэрээ болон хамтран ажиллах тухай албан бичгийг тус ТББ-ыг  итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс баталгаажуулж ирүүлсэн байх)
  2. Хамтран ажиллах гэрээ-3 хувь (гэрээний огноог тухайн өдрөөр бичсэн байх)
  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (шинэчлэгдээгүй улсын бүртгэлийн гэрчилгээний хувьд нотариатаар гэрчлүүлсэн байх)
  4. Хуулийн этгээдийн танилцуулга
  5. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулах төлөөллийн анкет, дипломын хуулбар, холбогдох материал
  6. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулах төлөөллийн худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтад хамрагдсаныг нотлох мэдээлэл

Холбоо барих утас: 96510404, 70518123

Цахим хаяг: odoo23@gmail.com

СҮХБААТАР АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР